“Хэрэг” нь халуун дээрээ байгаа Д.Баясгалан хүрээд иржээ, хэрэг нь цайрах “эрх зүй”-тэй болсон Д.Эрдэнэбилэг зугтсаар байх уу?

2026-04-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ОЧИР

 

“Бодь групп”-ийн эзэн Д.Баясгалантай холбоотой учир нь олддоггүй зүйл олон байсан. Нэг нь л гэхэд, одоогоос долоон жилийн өмнө, 2019 оны нэгдүгээр сарын 21-нд АТГ-аас Д.Баясгаланг цагдан хорьж байв. Эх сурвалжуудын мэдээллээр “...Д.Баясгаланг Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн” гэсэн. Учрыг ухвал, тухайн үед Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нь Т.Ганболдын алдсан гэх гэх дөрвөн сая ам.долларын хэргээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байсан юм. Д.Баясгалан дөрөв хоноод, 25-ны өдөр суллагдаж байв. Тэгснээ, тэр жилийнхээ арванхоёрдугаар сарын 9-нд Ерөнхийлөгч Х.Баттулгаас Гавьяат эдийн засагч цол шагнуулж байлаа. Сонин шүү, жилийн эхэнд хорьж саатуулаад, жилийн эцсээр нь шагнаж урамшуулаад байдаг. Гэхдээ, тэр хэдэн сарын хооронд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээ сэлт нь байгуулагдаад, ажил нь бараг эхэлчихсэн үе байв. Ер нь бол, уг гэрээний оффтейк хувилбартай нь холбоотой хардлага сэрдлэг анхнаасаа л байсан. 2022 оны сүүлчээр нүүрсний хулгай мандахад энэ яригдаж л байсан. Тиймээс тухайн үеийн Засгийн газар гэрээнүүдийг нууцаас гаргаж байв. Тэгэхэд Д.Баясгалан гарч ирээд “...60 ам.долларын нүүрсний гэрээний үнийг индексээр гаргасан. Бид хамгийн хямд худалдан авагч нь биш, манайхаас хямд нүүрс авч байгаа Хятадын худалдан авагч олон байгаа” гэж байв. Харин өнөөдөр уг гэрээтэй нь холбоотой 110 сая ам.долларын авлигын асуудал босоод ирлээ. Д.Баясгалан хэд хоногийн өмнө Австралиас цахим сүлжээгээр холбогдож “...Энэ бол гүтгэлэг” гэсэн. Харин тэрээр Австралид гүрийж байж байгаад саяхан эх орондоо иржээ. Уржигдар “Монголын оюутны спортын VII наадам”-ын нээлтэд оролцсон тухай мэдээлэл цацуулсан байна. Уг нь, Д.Баясгалангийн “хэрэг” нь ид халуун дээрээ байна. АТГ ч шалгаад эхэлсэн. Гэхдээ тэр улс төрийн хамгаалалтдаа найдаж буй бололтой, хүрээд иржээ. Нөгөөтэйгүүр, 110 сая ам.долларыг авлигад тараасан гэгдэж буй Д.Баясгалан эх орондоо ирж болоод байхад “Эрдэнэт”-ийн 49 хувийг Оросоос авчирсан Д.Эрдэнэбилэг эх орноосоо яваад багагүй хугацааг өн­гөрөөлөө. 2023 оны эхээр Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч шүүхэд “...14 хоногийн хугацаанд Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай. Хилийн хоригийг цуцалж өгнө үү” гэх хүсэлт гаргаж, шүүх гурван тэрбумын барьцаа тавиулаад тэр ёсоор нь шийдсэн. Суллагдаад ниссэн. Одоог болтол ирээгүй байгаа юм. Түүнийг “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг хууль бусаар хувьчилж авсан гэж буруутгадаг. Улмаар, дөрвөн их наядын хохиролтой “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой маргааныг 2019 оноос, 2.8 их наядын хохиролтой Дарханы төмөрлөгийн үйлдвэр, гурван тэрбумын хохиролтой Хөтөл цемент шохойн үйлдвэртэй холбоотой хэргийг 2020 оны эхнээс АТГ шалгаж эхэлсэн. 2022 оны сүүлчээр АТГ-аас хэргүүдийг прокурорт шилжүүлсэн байдаг. Харин сүүлийн үед Д.Эрдэнэбилэгийг буруут­гаад байсан асуудал нь эрх зүйн хувьд гацаанд ороод байна. Саяхан ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “...“Эрдэнэт”-ийн 49 хувийг буцааж авахтай холбоотой Цэц, Дээд шүүхийн гурван өөр шийдвэр гарсан. Тиймээс энэ асуудал гацаанд орчихоод байгаа” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Д.Эрдэнэбилэгтэй холбогдсон өмчүүдийг, ялангуяа “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахыг заасан УИХ-ын тогтоолыг эцэслэн хэрэгжүүлэх боломжгүй болжээ. Товчхондоо, “Эрдэнэт”-ийн 49 хувийг эргүүлж авах боломж Д.Эрдэнэбилэгт үүсжээ. Тиймээс, “хэрэг” нь халуун дээрээ байгаа Д.Баясгалан хүрээд иржээ, хэрэг нь цайрах “эрх зүй”-тэй болсон Д.Эрдэнэбилэг зугтсаар байх уу гэмээр болоод байна. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 67 (7809)

 

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Хятадын дарга Ши Жиньпин худалдааны маргаан болон геополитикийн зө

2 цаг 35 мин
2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хоёр ч байнгын хороон

2 цаг 35 мин
"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж цагтаа улс төр, бизнест нөлөөллөө тогтоож Монгол Улсад “хаант ул

2 цаг 35 мин
Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

10 цаг 12 мин
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

10 цаг 16 мин
Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

13 цаг 58 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

21 цаг 0 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин