Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

2026-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж хариулт авав. 

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: -Хуулийн төслийн агуулгыг дэмжихүйц гоё агуулгатай зарлаад үр дүн нь сөрөг байж болох учраас дэмжихгүй байгаа. УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй. Ард түмний төлөөлөл гэдэг УИХ-ыг ард түмнээс холдуулаад намын багц, даргын командаар хөдөлдөг машин болгох эрсдэлтэй байна. Үүн рүү олон нийт анхаарлаа хандуулмаар байна. Жагсаалтын гишүүн ёс зүйн алдаа гаргасан гэж үзвэл нам нь санал гаргаад УИХ-аар хэлэлцүүлээд татна. Ёс зүйг нам нь тодорхойлох нь. Тойргоос сонгогдсон гишүүнийг хэн нэг иргэн өргөдөл гаргаад байнгын хороо, чуулганаар хэлэлцээд Цэцэд шилжүүлнэ гэсэн үг. Эрсдэлтэй хоёр зүйлийг нээж өгөх эрсдэлийг та бүхэн харахгүй байгаа юм уу. Процессыг нь илүү тодорхой болгоод оруулж ирж болдоггүй юм уу.

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал: -Хэрэв УИХ-ын гишүүн дараах дөрвөн нөхцөл байдлаар Цэц рүү УИХ-аас хүсэлт гаргахаас өмнө хоёр процесс байгаа. Хэрвээ иргэн гомдол гаргавал Ёс зүйн хороогоор хэлэлцээд цаашаа хэлэлцэх үү, үгүй юү гэдгээ шийднэ. Ёс зүйн хороо хэлэлцээд чуулган руу оруулна. Шаардлагатай гэж үзвэл Цэцэд хандана. Цэц дүгнэлт гаргана. Энэ дүгнэлтийг нь хэлэлцэж болохгүй гэдэг агуулга 1995 онд шийдэж байсан юм билээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин