Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

2026-04-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг (watv.org) 2026.04.01-ний өдөр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотууд төдийгүй Арктикийн ойролцоох Аляск, Бразилын Амазоны ширэнгэн ой, дэлхийн хамгийн өмнөд хот болох Аргентины Ушуаяа гээд нийт 175 орны 7800 гаруй бүс нутагт Алгасал баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Алгасал баяр нь авралын амлалт агуулсан Бурханы баяр болохоор олон хүмүүс Алгасал баярт оролцов.

Есүс шавь нарынхаа хөлийг даруухнаар угааж жишээ үзүүлсэн үйлсийг даган, хөл угаах ёслол үйлдэн, бусдад үйлчлэх ёсыг үзүүлсэн байна. Үүний дараа тэд дурсгалын мөргөл үйлдэж, талх ба усан үзмийн дарс идэж уух ариун зоогийн ёслолд оролцон Христийн ариун золиос, хайрыг дурсан санажээ.

Итгэгчид Бурханы хайр шингэсэн энэхүү баярыг гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт тэмдэглэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, “Сүүлийн жилүүдэд дайн байлдаан, эдийн засгийн хямрал нүүрлэж, газар хөдлөлт ган, гачиг, үер зэрэг байгалийн гамшиг нэрвэж, энд тэндгүй аваар осол их гарч, янз бүрийн халдварт өвчин дэлгэрэх зэрэг гамшиг тохиож буй болохоор ийм гамшгаас хамгаалдаг, алгасуулж өнгөрүүлдэг Алгасал баяр тэмдэглэж, Бурханы хамгаалалт авч байгаадаа баяртай байна” хэмээн ярьсан юм.

Бурханы сүмийн пастор Ю.Гэрэлхүү “Есүс шинэ гэрээний Алгасал баяраар мөнх амийн амлалт өгч, маргааш нь бидний эдлэх ёстой ялыг Өөрийн биеэр загалмай дээр эдлэн, нүглийг минь үүрч, хүн төрөлхтнийг гэсэн хайраа илчилсэн. Алгасал баяр сахиснаараа бид Бурханы мах, цусыг өвлөн авсан Бурханы хүүхэд болоод, мөнх амь хүлээн авч, гамшгаас хамгаалагдан, тэнгэрийн ерөөл хүртдэг юм” хэмээн онцоллоо.

“Гамшиг алгасан өнгөрнө” гэсэн утгатай Алгасал баяр (Passover) нь хуучин гэрээний Гэтлэл номд анх гардаг. 3500 жилийн өмнө Израилийн ард түмэн Бурханы тушаалын дагуу ариун тооллын 1-р сарын 14-ний орой уг баярыг хурганы цусаар тэмдэглэж байжээ. “Сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй” гэсэн амлалтын дагуу ууганууд үхэх их гамшгаас хамгаалагдаж, Египетийн боолчлолоос чөлөөлөгдсөн энэ өдрийг Бурхан “Үе уламжлан үүрдийн зарлиг болгон тэмдэглэ” хэмээн тушаасан байдаг (Гэтлэл 12-р бүлэг).

Хүн төрөлхтний аврал дэлхий даяар түгэх нэгэн шинэ хуудас нээгдсэн өдөр ч мөн Алгасал баярын өдөр ажээ. Есүс Христ Алгасал баяраар хүн төрөлхтөнд авралын амлалт соёрхсон юм. Тэрээр “Миний махыг идэж, миний цусыг уусан хүн мөнх амьтай” хэмээгээд, талх, дарсыг Өөрийн мах, цус болгон тогтоож, түүнийг хүртсэн хүнд нүглийн уучлал, мөнх амь өгнө хэмээн шинэ гэрээг тунхагласан байна. Маргааш нь загалмай дээр хүн төрөлхтний нүглийг үүрэн золиослогдсоноор тэднийг хайрласан хайраа батлан харуулсан юм. (Матай 26-р бүлэг, Лук 22-р бүлэг, Иохан 6-р бүлэг).

Петр, Иохан, Паул зэрэг элч нар болон анхны сүмийнхэн “Алгасал баярыг сахиж Намайг дурсаарай” (Лук 22-р бүлэг) гэсэн Христийн үгийг даган шинэ гэрээний Алгасал баярыг эрхэмлэн сахиж байсан нь Библид тэмдэглэгдэн үлджээ. Гэвч сүм ялзарч МЭ 325 оны Никеагийн шашны хурлаар уг баярыг халж, 1600 гаруй жилийн турш сахиж чадаагүй юм байна. Харин өнөө үед анхны сүмийн үед сахиж байсныг тэр хэвээр нь сэргээн сахиж буй цорын ганц сүм нь Бурханы сүм ажээ.

Бурханы сүм нь шинэ гэрээний Алгасал баярт шингэсэн Христийн хайрыг дамжуулахын төлөө Монгол улсад 15 гаруй жилийн турш олон талт сайн дурын ажиллагааг зохион байгуулсаар иржээ. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудад эмзэг бүлгийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, амьжиргааны дэмжлэг олгох, байгаль орчин цэвэрлэх, гамшгийн үеийн яаралтай тусламж, боловсролын салбарыг дэмжих зэрэг үйл ажиллагаа тогтмол явуулж байгаа юм байна. Үүний үр дүнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам болон бусад байгууллагаас олон шагнал урамшуулал хүртжээ. Бурханы сүм 2026 онд ч дэлхийн өнцөг булан бүрд сайн мэдээ түгээж, Бурханы хайрыг дамжуулах зорилготойгоор ажиллаж байгаа аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
143
3
0
1
1
2
Баярлалаа 🥰🥰🥰🥰🥰🥰🥰😍😍😍😍😍😍😍🤩🤩🤩🤩🤩🤩🤩 Улам-Оргих
Otgonbyr0109
Тэнгэрийн Эцэг Эх Бурхандаа чин сэтгэлээсээ талархаж байна
Эцэг Эх Бурхандаа үнэхээр их талархаж байнаа хүмүүний хувцас өмсөн энэ дэлхийд ирээд нүгэлт хүү охиндоо мөнх амь алгасал баярыг зааж өгөөд мөнхийн тэнгэрийн хаанчлал руу ХӨТӨЛЖ байгаа Эцэг Эх Бурхандаа магтаал өргөж байна
Елохим Бурханы үлэмж золиос агуу хайр ивээлд үүрд мөнхийн талархал бүх яруу алдар магтаал бүхний дээдийг өргөж байна.
Бурханы сүм гайхалтай Түүнийг байгуулсан Бурхан бүр ч гайхалтай
Д.Гансүх
Хэцүү цаг үед амьдарч байгаа хүнтөрлнийг аврахаар ирсэн энэ цаг үеийн Аврагч Эцэг Ан Сан Хун болон Эх Бурхандаа талархаж байна .Бурханы сүм Сионруу ирж гамшгаас аврагдах Алгасал баяр сахиж мөнх амь аваарай
Ямар гайхалтай мэдээ бэ амжилт хүсье
Г.Удвал
Бурханы гайхамшгийг дэлхий даяар тушаал хуулиудыг нь зөвөөр даган биелүүлж мөнх амийн төлөөх сайн мэдээнд хөл нийлэн алхаж дэлхийг аврах том ажлыг хийж байгаа Бурханы хүчээр хийгдэж байгаа гэдэгт бид ямагт хамт байгаад талархаж байна
Ц.Алтанцэцэг
Цорын Ганц Амьд Эцэг Эх Бурхандаа маш их талархаж байна Энэ их Хайраа хүн нэг бүрт мэдүүлж өгсөнд таньд талархая. Үнэхээр гайхамшигтай Бурхан таньдаа Монгол ард түмнийг сонгосонд талархая. Амэн
Крижан
Тэнгэр Эцэг эх Бурхандаа чинь сэтгэлээсээ талархаж байна Энэ Агуу Алгасал баяраар гэм нүглийн уучлал ба мөнх амийн ерөөл болон гамшгаас хамгаалах тэмдэг зөвшөөрч өгсөнд үнхээрийн талархаж байна хайртай шүүү Елохим Бурхан минь 🙏🙏🙏🙏❤️❤️
Амаржаргал
Тэнгэр Эцэг ЭХ БУРХАНДААН талархал магтаалын дээдийг өргөе.
Тэнгэр Эцэг ЭХ БУРХАНДААН талархал магтаалын дээдийг өргөе. 😇😇😇😇😇
Гайхамшигт алгасал баяр
Эцэг Эх Бурхандаа талархаж,энэ агуу Төгс Хайр Золиосонд нь хариулж хүн төрөлхтөнд энэ Үнэнийг хүчтэйгээр тунхаглаж,Эцэг Эх Бурханыгаа баярлуулах үйлс итгэлтэй хүүхэд болж чадах Мөнх амийн,гэм нүглийн уучлал,Тэнгэрийн хаанчлал руу явах сүүлчийн гамшгаас хлргодох газар бүхий л авралын замыг мэдүүлж Сүнсний минь нүд чихийг нээж агуу Хайрынхаа энгэрт тэвэрё энэ нүгэлт ертөнцөөс аврагдах тулсан Төгс Үнэнийг мэдүүлж ерөөл өгсөнд талархал магтаал хүндлэл яруу алдрын дээдийн дээдийг өргөн барья! Амен🙏🙏🙏🙏🙏🙏🙏
Алгасал баяраар амь аврал соёрхсон Эцэг Эх Бурхандаа чин сэтгэлээсээ талархаж байна 🙏❤️
Энхжаргал
Агуу хүчит эцэг эх бурхандаа талархаж бна
Бурханы агуу хайр нь үйлсээрэй яруу алдар магтаал өргөе
Бүх дэлхийн анхаарал хандуулах Бурханы сүм
Гантуяа
Ямар гайхамшигтай юм бэ.Баярлалаа
О.Саранцэцэг
Аврал авсан Ах эгч дүү нар үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж бнаа
Мөнх амийн зам болох алгасал баяр
Ямар гоё сүм бэ?Хаана байдагын бэ
Нэргүй
Шинэ гэрээний Алгасал баяраар мөнх амийн ерөөл өгсөн Эцэг Эх бурхандаа талархаж байна
Сайхан мэдээ
Нэргүй
Бурханы сүм гайхалтай😊❤️
Гоё байна
Энхтуяа
Дэлхий дахин байгаа ард түмэнээ Гамшигаас аварч хамгаалж байгаа Алгасал баяр болхоор үнхээр ерөөлтэй хүмүүс юм 👋👋👍👍💕❤️💕❤️
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

3 цаг 33 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

9 цаг 6 мин
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Ирэх оны төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь Оюу

12 цаг 27 мин
Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

12 цаг 27 мин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2026-10-23
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22