Дубайгаас тээсэн мөрөөдөл

2016-12-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

“Хүний” улсын нэг муж орлогынхоо 25 хувийг аялал жуулчлалаас бүрдүүлж, тэр ч бүү хэл Эмират улс ойрын хугацаанд жилд 45 сая жуулчин хүлээж авахаар эко туризмыг хөгжүүлж байна. Гэтэл манай улс энэ оны зургадугаар сарын байдлаар 42823  жуулчин хүлээж авсан гэх мэдээлэл бий. Газрын тостой баян оронтой ядуу буурай Монгол Улсыг зүйрлэлээ гэх байх. Гэхдээ тэндэхийн нэг мужаас, тус улсын ард түмнээс Монгол Улс, монголчууд юугаараа дутуу юм бэ гэдгийг олж харсангүй. Бодоод үзвэл, бүр ч илүү баян юм байна. Энэ бол Арабын ертөнцийг жуулчны нүдээр хараад төрсөн бодол.

Элсэн цөлд  ганц бөхт тэмээ унаж араб үндэсний бэлхүүсний бүжиг үзэхээс хавь илүү ёс заншил, өв уламжлал бидэнд бий. Адилтгавал мөн л элсэн цөлд тэмээ унуулж болно. Бэлхүүсний бүжиг, эрээн алчуураас илүүтэй монгол үндэсний  бүжиг, шагайн наадгай, нум сум харвах, морь уралдуулах, олон ястны хувцсаараа гайхуулах боломж бидэнд бий. 165 давхар барилга, эртний сүм хийд, хэдэн арван хиймэл арал, далай тэнгисээс илүү сонирхол татам содон сайхан байгалийн үзэсгэлэнт газар манай улсад тоолж баршгүй олон. Далай тэнгистэй нь зүйрлэвэл  хэдэн давхар усан онгоц тохижуулаад Хөвсгөл далайд зугаацуулж, зоог барихад гадныхныг татаж болохоор. Дэлхийд мөртэй алдар цуутай Чингисийн Монголын түүх, өв соёлыг  яаж ч “ашиглаж” болмоор санагдав. Үнэндээ үүргэвчэй аялагчид биш халаас зузаан жуулчид хэдэн зуун давхар барилга, хиймэл арал, хэдэн одтой  тансаг зочид буудлаас илүү талын Монголын нүүдэлчин ахуй, онгон зэрлэг байгалийн сайхныг сонирхох нь илүү санагдсанаа нуух юун. Гагцхүү аялал жуулчлалыг хөгжүүлэхэд  үйлчилгээ, соёл чухал гэдгийг Дубай, Абу-Даби хотоос олж харав. Тиймээс бид сэтгэл зүтгэл гаргаад үзүүлэх харуулах газруудынхаа үйлчилгээ бүтээн байгуулалтыг сайжруулах хэрэгтэй юм байна. Хамгийн чухал нь төр засаг бодлого шийдвэр, хөрөнгө мөнгө гаргаад олигтойхон дэмжээд өгөх хэрэгтэй. Түүнээс өвс ногоо нь хагдарч буй улаан цөл, хогондоо дарагдсан байгаль, зам харилцаа, үйлчилгээ дулимаг Монголыг  сонирхохгүй нь лавтай.

Манай улсын хувьд цөлжилттэй тэмцэхэд уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд бэрхшээл мундахгүй. Тэгвэл Арабуудад +50 хэмд элсэн цөлийг ногооруулахад амар байгаагүй нь мэдээж. Хамгийн гол нь хөрсөндөө тохирсон ургамлыг  олж сонгож, усжилтын системээ зөв төлөвлөх хэрэгтэй юм байна. Мөн амьтан ургамалтай, хүүхэд шиг харилцах ёстой гэдгийг тэндэхийн орчуулагчид хэлж байлаа.

Арабын ертөнцийн сайхан болоод хүний хараа булааж, сэтгэл гижигдсэн бүхнийг эх орондоо цогцлоохсон хэмээн мөрөөдөж шунан дурлаж явахдаа жуулчдын нүдэнд Монгол Улс яагаад “хэцүү” харагддагийг эрэлхийлэхийг оролдов. Мөн төд удахгүй түүх, соёл, өв уламжлалаараа гайхуулсан Монгол Улсыг дэлхийн өнцөг булан бүрээс тэр дундаа арабын аялагчид зорьж ирэх мөрөөдөл тээсээр ирэв. Магадгүй хэдхэн жилийн дараагаас аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлсэн Монгол Улсыг сурталчилж, сурвалжлах гэсэн гадныхны хөл тасрахгүй биз. 

 Монголд аялахад ямар саад байгааг жуулчны компанийн хэд хэдэн хүнээс сонирхоход нэн тэргүүнд хуулиа жаахан өөрчлөх хэрэгтэй гэнэ. Булангийн орны хувьд гэхэд виз гаргахад хүсэлтээ өгнө, Гадаадын иргэн харьяатын газар, тагнуулын байгууллагад шалгуулж хариу нь ирсээр байтал 14-21 хоногийг зарцуулдаг байна. Энэ хугацааг хүлээсээр байтал заримынх нь амралт дуусч, нөгөө хэсэг нь тэсвэр алдаж өөр тийшээ аялдаг. Хуулийн дагуу шалгаад хугацаагаа аль болох түргэсгэж хөнгөвчлөх хэрэгтэй гэдгийг олон хүн хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, гадаадын иргэд Монгол Улсад зорчиход хэтэрхий олон шат дамжлага, хугацаа шаарддаг. Дээр нь хүнд суртал, асуудалтай тулгараад залхдаг гэнэ. Гэтэл Эмират гэхэд визийн асуудлаас эхлээд бүгд нээлттэй. Тэр ч утгаараа аялал жуулчлал нь маш хурдан хөгжжээ.Мөн арабууд Монголд яагаад хөрөнгө оруулалт их хэмжээгээр хийхгүй байна  гэвэл төр нь тогтворгүй, өмнөх жил нь ярьсан гэрээ тохироо дараа жил хүчингүй болдог хэмээн ихээхэн болгоомжилдог дуулдав.

Кувейт, Монгол Улсын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж  тэр хэрээрээ манай улсад хийх хөрөнгө оруулалт ч нэмэгдэж байгаа.  Үүнд голлох үүрэг гүйцэтгэж ирсэн  басхүү манай сэтгүүлчдийг улс орондоо урьж аялуулсан Кувейт улсын иргэн, Кувейт улсын ханхүү Шех Нассир Ал Сабахын бие төлөөлөгч Мутлак Ал Жуанаас зарим зүйлийг сонирхов.

-Та арабаас анх удаа Монголд хөл тавьсан. Мөн хоёр улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Манай хоёр улсын харилцаа  ямар төвшинд байна вэ?

-Хувь хүнийхээ хувьд Монгол Улсад анх 1993 онд очсон. Тэр үед Биологийн хүрээлэнтэй хамтарч ажиллан судалгааны тоног төхөөрөмжийн тусламж үзүүлж байсан. Түүнээс хойш Монгол Улстай цөөнгүй жил хамтран ажиллаж байна. Хоёр улсын дипломат харилцаа эртнээс хөгжиж ирсэн. Монгол, Кувейтын харилцаанд өөрийгөө гүүр нь болж өгсөн гэж боддог. Манай хаан Шех Нассир 2004 онд Монголд очсоноос хойш хоёр улсын харилцаа илүү их хөгжиж тэр хэрээр их хөрөнгө оруулалт хийсэн. 2006 онд Монголд очихдоо парламентын ордон барих 12 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан. Түүний дараагаас  Кувейтэд суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны зардлыг төлж цалинг нь хүртэл хариуцаж эхэлсэн. Мөн Хэнтий аймгийн эмнэлэгт түргэний машин,шинжилгээний тоног төхөөрөмжийг бэлэглэсэн бол манай Засгийн газраас тус аймагт онгоц буух талбайг  барихаар судалж байна. Миний биеийн тал нь Кувейт, тал нь Монгол гэж боддог.

-Манай улс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Кувейтэд Монголын Элчин сайдын яам нээгдэхээс өмнө манайхыг жижигхэн Элчин сайдын яам гэж хэлж болохоор байсан. Монголоос ирсэн хүн болгоныг угтаж авдаг байлаа. Манай улс монголчуудад их элэгтэй. Манай хаан өөрийн танил дотно хүмүүсээ Монголд урьж, танай улсыг сэрүүхэн, мах нь хямдхан, ард түмэн нь найрсаг гэж сурталчилдаг. Монголд нэг удаа очсон хүн дахин очих хүсэлтэй байдаг. Монголчууд түүх, соёлоо илүү их хадгалж авч үлдээсэй.

-Манай улсад сүүлийн жилүүдэд тулгамдаад байгаа цөлжилтийг бууруулахад юунд анхаараасай гэж бодож байна вэ?

-Цөлжилтийг бууруулахад хамгийн чухал нь говь цөлдөө тохирсон ургамлыг  олж зөв ургуулах хэрэгтэй. Бид Монголд ургамал судлалын төв лабораторийг барьж өгсөн байгаа. Тиймээс цөл­жилтийг бууруулахад тэр лабораторийн төвийнхөн их зүйлийг хийж ан амьтнаа хам­гаална гэж найдаж байна. 

-Арабуудыг Монгол Улсаас шонхорын наймаа хийдэг гэх шүүмжлэл бий. Үүнд албан ёсны хариулт өгнө үү?

-Арабууд эртнээс өв уламжлагдаж ирсэн шонхор шувууг  хайрладаг. Монгол хүмүүс адуундаа хайртай байдаг шиг бид шонхор шувуундаа хайртай. Шонхор шувуу зөвхөн Монголд байдаг бус нүүдлийн шувуу учраас хэд хэдэн улс оронд байдаг. Хятад, Узбекстан, Орос, Казахстанд ч бий. Монгол Улс их талбайтай,  ан хийх боломжтой учраас илүү сонгодог. Түүнээс шонхор шувуу нүүдлийн амьтан учраас янз бүрийн наймаа хийх гэдэг зүйл байхгүй. Хамгийн гол нь хүмүүс нь аюулгүй учраас танай улсад очих дуртай. Малчид нь бас их зочломтгой. Зөв бодлоор ажлаа хийгээд явбал Монгол Улс хөгжинө.

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

8 цаг 45 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

8 цаг 49 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

9 цаг 42 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

18 цаг 47 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

18 цаг 47 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

Уржигдар 17 цаг 12 мин
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Уржигдар 15 цаг 55 мин
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Уржигдар 15 цаг 45 мин
Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Уржигдар 15 цаг 42 мин
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэ

Уржигдар 15 цаг 01 мин