Д.Булгамаа: Хариуцлагын тогтолцоо чухал байгаа юм

2016-12-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

“Бэлчээр ашиглалтын хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх нь” үндэсний зөвлөгөөн өнөөдөр /2016.12.06/ боллоо. Энэ үеэр “Ногоон алт” төслийн хэрэглээний судалгааны бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч Д.Булгамаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдрийн зөвлөгөөнөөр хэлэлцэж буй асуудлын талаар тодруулаач?

-Бэлчээрийн зохион байгуулалтын асуудал, түүний хариуцлагын тогтолцоог хэрхэн бэхжүүлэх тухай асуудал хурцаар тавигдаж байна. Тиймээс бэлчээрээ хэрхэн зөв зохистой ашиглах вэ, доройтол талхагдлаас хэрхэн сэргийлэх вэ, бэлчээрийг байгалийн жамаар нь хэрхэн сэргээж болох вэ зэрэг асуудлаар талуудын оролцоог ханган хэлэлцэж байна. Манай улсын бэлчээр нутгийн 65 хувь доройтолд өртөж, малын ашиг шим, мал аж ахуйн гаралтай бүтээгдхүүний үнэ цэнэ буурсаар байгаа юм.

Малын чанар муудсанаас байгаль цаг уурын бэрхшээлд малын дасан зохицох чадвар мөхөсдөхийн зэрэгцээ бэлчээрийн ургамлын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж шарилж, лууль давамгайлснаас монгол малын давуу тал болох экологийн цэвэр байдалд нөлөөлж эхэлсэн. Зөвхөн ноос, ноолуур, махан ашиг шимийн гарц гэсэн гурван үзүүлэлтээр тооцоход нэг малчин өрх жилд дунджаар 2.6 сая төгрөгийн алдагдалд хүрсэн тооцоог судлаачид гаргасан.

-Бэлчээрийн даац хэтэрсэн асуудал нь бүх аймагт тулгамдаж байгаа. Тиймээс энэ байдлаас хэрхэн гарах боломжтой вэ?

-Бэлчээрийн даац хүндэрсэн нь малын тоо толгой огцом өссөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, нэг малын идэх талбайг 4-5 мал идэж байгаа нь энэ хэрээр доройтолд хүрч байгаа гэсэн үг. Тиймээс зөвхөн аймаг орон нутагт төдийгүй улсын хэмжээнд анхаарах асуудлын нэг юм. Ялангуяа зуслан, намаржааны газруудад илүүтэй тохиолдож байгаа. Яагаад гэвэл, ургамал ургахаас хагдрах хүртэлх хугацаанд мал идээшилж байна. Эдгээр газруудад 7-10 дахин бэлчээрийн даац буурсан байгааг судалгаанаас харж болно. Үүнийг хэрхэн зохицуулах вэ гэдэгт анхаарлаа хандуулах нь зүйтэй. Ер нь аливаа газрын ургамалын 50 хувийг мал идэхэд 50 хувь нь үлдэх ёстой. Ингэснээр тэнцвэртэй байдал нь алдагдахгүй. Харамсалтай нь энэ байдал алдагдаж нөхөн төлжих боломжгүй болтол нь мал идэж байгаа нь тэнцвэрийг алдуулж байгаа хэрэг.

-Бэлчээрийн доройтолд орж байгаа тухай нэлээд ярьсан. Тэгвэл үүнээс гарах гарц нь юу вэ?

-Бэлчээр ашиглалтыг тохируулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бэлчээрийн ургамлын сэргэх чадвар ямар төвшинд байгааг тодорхой болгох ёстой. “Ногоон алт” төсөл хэрэгжих хугацаанд дээрх асуудлыг тодорхой болгон зарим аймаг орон нутагт төслөө хэрэгжүүлж үр дүнг нь харсан. Тэгэхээр цаашид яах ёстой вэ гэдгээ хэлэлцэх учиртай. Хамгийн гол нь хариуцлагын тогтолцоо чухал. Тухайлбал, бэлчээр ашиглагч малчин болоод  өмчлөгч төрийн аль аль талын хариуцлагыг өндөржүүлэхийг хүсч байна. Түүнээс гадна бэлчээрээ зүй зохистой ашиглаж байгаа малчид, менежерүүдийг урамшуулдаг байх хэрэгтэй. Мөн доройтуулж байгаа хариуцлагагүй малчид болон холбогдох  орон нутгийн удирдлага, менежерүүдэд хариуцлага тооцдог механизм чухал байна.  Бэлчээрийг төлбөртэй болгох, татваржуулах замаар энэхүү хариуцлагынмеханизмыг ажиллуулах боломжтой.

Эх сурвалж: www.polit.mn

Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

3 цаг 5 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

3 цаг 5 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

3 цаг 5 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

15 цаг 26 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

18 цаг 51 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

18 цаг 57 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Уржигдар 19 цаг 08 мин