Д.Батжаргал: Ажил мэргэжлийн дээд сургуульд хөдөлмөрийн насныхан суралцана

2016-09-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.АНУДАРЬ

Монгол Улсын Санхүү эдийн засгийн их сургууль, ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургууль /АМДС/-тай хамтран ажиллах гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Энэ үеэр СЭЗИС-ийн захирал Д.Батжаргалтай ярилцав.

-Танай сургууль сан­хүүч, эдийн засагч  мэр­гэж­лээр боловсон хүчин бэлтгэдэг гэдгээрээ олонд илүү танигдсан. Харин ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн АМДС-тай ямар чиглэлээр хамтран ажил­лахаар болж байна вэ?

-Сурах үйл явц тасралтгүй үргэлжилж байх ёстой. Эдийн засаг гэдэг нь нийгэмд үйл ажиллагаа явуулж байгаа бүх салбарын тасралтгүй ажиллах процесс юм. Нийгмийн амьдрал царцаад, хөлдөөд ирэхээр эдийн засаг буурч байна гэж үздэг. Манай сургууль нийгэм дэх бүх салбарын удирдагчдыг санхүүч, эдийн засагч болгон бэлт­гэ­дэг. Харин Шилийн гол аймгийн Ажил мэр­гэжлийн дээд сургууль нь мэргэжлийн төвшний сур­галтад хамруулж 80 гаруй мэргэжлээр, гур­ван жилийн хугацаанд мэр­гэжлийн диплом олгодог онцлогтой.

Тус сургуультай гэрээ байгуулж байгаа нэг шалтгаан нь салбар бүрийн менежер, санхүүч, удирдагч эдийн засагчдыг салбараа мэддэг мэр­гэжлийн төвшний ажил­тан болгох явдал юм. Салбараа мэддэггүй, ажиллаж үзээгүй хүн тэр байгууллагын удирдагч болно гэж байдаггүй. Түүнчлэн БНХАУ болон ОХУ-ууд нэг бүс болоод нэг замаар хөгжье гэсэн бодлого баримтлаж байна. Харин ОХУ үүнийг арай өөрөөр томъёолон эдийн засгийн коридор байгуулъя гэж байгаа юм. Гэхдээ энэ нь нэг замаар явъя гэсэн үндсэн санаатай. Монгол Улсын хувьд талын зам хийе гээд байгаа юм. Цайны зам ч гэж нэрлэдэг байсан. Энэ замаа дахин хөгжүүлье гэсэн санаа. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн эх сурвалж нь бидний амьдарч байгаа их газарт бий. Хятад улсад байгаа баялаг нь Монгол Улсын дэд бүтцээр дамжиж Европ руу гарах ёстой гэсэн үг. Монгол орны тал газар бол Ази, Европыг холбосон гол зангилаа болсон. Энэ газар нутаг маш их үнэ цэнэтэй. Модун Шанью “Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж хэлсэн байдаг. Шилийн гол аймгийн АМДС-тай хамтын гэрээ байгуулсан бас нэг зорилго нь гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд түлхэц өгөхийг зорьсон юм. Энэ нутагт ёс заншил, өв уламжлалаа хадгалсан аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бүрэн боломж бий. ӨМӨЗО-нд жуулчлах гэдэг үгийг зугаацан, сэлгүүцэх гэж орчуулдаг юм билээ. Манай орон ОХУ болон БНХАУ-ын харилцах гүүр болж байгаагийн хувьд дэмий зугаацуулж байхаар, үүнийг эдийн засгийн хувьд өөртөө ашигтайгаар эргүүлж болно. Хоёр хөршийг холбож өгөхдөө буудаллаж, хооллоод яв гэе. Ингэснээрээ мөнгө урсгалыг дотооддоо шингээх боломж бүрдэнэ. Цаа­шилбал аялал жуулч­лалын салбар эдийн засагт тодорхой байр суурь эзлэх болно. Манай орны хувьд зайлшгүй мэргэжлийн бол­ов­сон хүчин хэрэгтэй. Тиймээс “Шилийн гол” аймгийн дээд сургуультай хамтарч ажиллахаар болж байна.

-Багш, оюутан солил­цох шугмаар сурал­цах хү­сэлтэй хүмүүс ямар шаард­лагыг биелүүлэх ёстой вэ. Хоёр улсын оюут­нуудын хувьд хэлний бэрхшээл гарч болзошгүй. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Ер нь энэ сургалт чадамжид суурилсан мэргэжлийн боловсрол олгоно. Тиймээс дадлага хийх төвшинд Өвөрмонгол багш нар хичээл заах учраас хэлний бэрхшээл гарахгүй. Харин цаашлаад мэргэжил дээшлүүлэхдээ Хятад хэлний бэлтгэлд суух шаардлагатай болно. ӨМӨЗО-оос солил­цоогоор ирэх суралцагчид манай сургуульд Орос болон Европын орнуудын түүх, хэл соёлд суралцана. Мөн тэдэнд яаж үйлчлэх тал дээр дадлагажина. Өвөрмонголчууд монгол хоолыг сайн хийдэг, бүр цааш нь хөгжүүлж байгаа гэдэг. Яг үнэндээ хятад хүмүүст зориулж өөрчилснөө хөгжүүлж байна гэж эндүүрдэг. Тэгээд та нар Монгол хоолыг европ маягаар их сайхан хийх юм гэж байна лээ. Тиймээс биднээс суралцахыг хүсч байгаагаа илэрхийлж байгаа юм. Тэгэхээр хамтын ажиллагааны хүрээнд аль аль тал нь ашигтай ажиллана. Үүний тулд бид оюутан, багш, тэр ч бүү хэл сургалтын материалаа ч солилцоно. Харин со­лил­цоогоор суралцах со­нир­холтой хүмүүсээс хүнд шалгалт, сорил авахгүй. Өөрийгөө юу хийж чаддагаа харуулаад, үүнийгээ яах гэж хийдэг вэ гэдгээ мэддэг байхад л хангалттай. Ажлаа мэддэг, ажиллах сонирхолтой байгаа хүнээр тоо бо­дуу­лаад, шалгалт аваад байх шаардлагагүй шүү дээ.  

-Тэгэхээр солилцоогоор ямар нэгэн насны хязгааргүй, ажил хийх сонирхолтой хүмүүсийг хамруулна гэж ойлгож болох уу?

-Сургалтад хамраг­дахыг хүсч байгаа хүмүүс манай сургуулиар дамжин солилцоогоор ӨМӨЗО-д суралцана. Ингэхдээ ихэвчлэн насанд хүрсэн хүмүүсийг хамруулах зорилготой байгаа. Яагаад гэвэл, 35 наснаас дээш, ажиллах сонирхолтой, суурь чадвараа дээш­лүү­лэхийг хүссэн хүмүүсийг сур­галтад хамруулна. Өрхийн амжиргааны су­­дал­­гаанаас харахад 40-өөс дээш насны эмэг­тэй­чүүд, 50-аас дээш насны эрэгтэйчүүд ажилгүй байгаа юм. Тий­мээс тэдгээр иргэдээс хам­руулах сонирхолтой байна. Солилцоогоор АМДС руу явахын өмнө манай сургуульд шаталсан сургалтад хамрагдана. Ин­гэхдээ эхний хоёр долоо хоногийн хугацаанд комьпютерийн хэрэглээний программ, бүртгэл тооцоолол гэх мэт орчин үеийн ажлын шаардлагад нийцсэн сургалт явуулж эхэлнэ. Үүний дараагаар албан ёсны гэрээ хэлэлцээр буюу хөдөлмөрийн гэрээ зэргийг яаж бай­гуулдаг вэ, хэрхэн биеэ авч явах вэ гэх мэт амьдрал, ажилд хэрэгтэй сургалтын хөтөлбөрийг боловсруулсан байгаа. Мэдээж энэ сургалтын хөтөлбөрийн дараагаар тухайн хөтөлбөрт хамрагдсан хүн ажилтай байх ёстой гэсэн үндсэн ганц шалгуурыг бид тавьж байгаа. Тиймээс ажил олгогчтой хамтран ажиллах бөгөөд сур­галтын хугацаанд тухайн компаниас хяналт тавьж цаашид Шилийн гол аймгийн АМДС-д сургах эсэхээ шийдэх юм. Тэгэ­хээр эхнээсээ ажил олгогчтойгоо хамтраад гэрээ байгуулаад сургууль руугаа суралцахаар явж байгаа учраас ажлын байргүй болох вий гэсэн айдасгүй байна гэсэн үг.

-Тэгэхээр ажил хийх чадамж нь байгаа боловч, насны ангилалаар ажилгүйчүүдийн эгнээнд байгаа хүмүүст боломж олгож байгаа юм байна. Суралцах хугацаанд хэдэн төгрөгийн төлбөр төлөх вэ?

-Өрхийн орлого ба­гатай хүмүүсийг хам­руулахыг зорьж байгаа учраас төлбөр төлнө гэдэг хэцүү асуудал болох байх. Бидний зүгээс аль болох төлбөргүй байх арга замыг эрэлхийлж байна. Магадгүй манай улсын хууль тогтоомжид төлбөрийн хөнгөлөлттэй, үнэ төлбөргүй суралцах боломжийг олгосон зүйл заалт байвал түүнийг ашиглахыг эрмэлзэнэ. Өөрөөр хэлбэл, төрөөс гаргасан хууь тогтоомжийн дагуу ямар л боломж байна түүнийг ашиглах болно. Энэ нь эргээд эдийн засагт эерэгээр тусах учиртай. Ажлын байр тогтвортой байх нь өрхийн орлогод нөлөөлдөг хүчин зүйл. Нэг талаас хувь хүнд чиглэсэн мэт боловч алсдаа улс орны эдийн засагт түлхэц болох учиртай юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

Уржигдар 15 цаг 10 мин
Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли

10 цаг 44 мин
С.Бямбацогт: Оюу толгой ордын өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна

С.Бямбацогт: Оюу толгой ордоос Монгол Улсад оногдох өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна

10 цаг 53 мин
Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

11 цаг 2 мин
О.Алтангэрэл: Авлигын эсрэг хуулийг дэмжсэн нэр дэвшигч АН-ын дарга болох ёстой

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл өчигдөр намын даргын сунгаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэe.

16 цаг 10 мин
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

Өчигдөр 16 цаг 33 мин
“СССР” гэсэн  бичигтэй цамц бол залуу насны дурсамжийн илэрхийлэл гэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын NBC телевизэд яр

Өчигдөр 15 цаг 11 мин
Германы загвар өмсөгч Клаудиа Шиффер

Дэлхийн загварын тайзнаа 1990-ээд онд гялалзан гарч ирсэн оддын нэг бол Германы загвар өмсөгч

Өчигдөр 15 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ

МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асаны  Жон Болтоны гэрт шалгалт хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Бол

Уржигдар 17 цаг 21 мин
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

Уржигдар 15 цаг 10 мин
Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли

10 цаг 44 мин