
Т.САЙХАН
Монгол түмний байгаль, дэлхийгээ дээдэлж ирсэн ёс заншил, зан үйлийн уламжлалын дагуу Дорнодын ард иргэд өнөөдөр /04.29/ Хэрлэн голоо тахиж байна. Байгаль дэлхий, лус савдгаа аргадах Хэрлэн голын тахилгын үйл ажиллагаа Билгийн тооллын хаврын адаг сарын 22 буюу өнөөдөр Баянтүмэн сумын нутаг "Бөгтөр харын рашаан"-нд болж байна. Хэрлэн гол нь Хэнтийн нуруунаас эх авч урссаар Хөлөн нуурт (Далай нуур) цутгадаг Монголын томоохон голуудын нэг юм.
Эх сурвалж:www.polit.mn