
Аргын тооллын 4 сарын 29, Сугар гараг. Билгийн тооллын 22, Элдэв тэнгэртэн одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 20 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
Хонь
Инээд хөөр, зугаа цэнгэл үнэндээ нөхөрлөл, хайрыг урам зузааруулдаг. Сайн найзыгаа гадаадад үдэж өгөхөөр олуулаа цуглах бололтой. Уран бүтээлч Хонинууд үзэсгэлэнд бүтээлээ тавихаар шийднэ. Онгод орж, урам зориг дүүрэн байгаа тул эхний бүтээлээ дуусгаагүй шахам байж дараагийнхыг эхлүүлэх шинжтэй.
Үхэр
Эргэлзээгээ даван туулж, бүхий л үйл хэрэгт амжилт олох өдөр. Хамгийн ээдрээтэй байдлаас ч та нэр төртэй гарч чадна. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэвчээртэй, зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй бай. Шинэ албан тушаал санал болгож магадгүй. бодолгүйгээр шууд л зөвшөөр. Зоригтойгоор урагшил. Санхүү эдийн засгийн тогтвортой байдал ноёлох боловч зөв зүйлд зарцуул. Таны тусламж дэмжлэгийг үгүйлж байгаа найз нөхөд, хамаатнууддаа эргэж очихыг зөвлө.
Ихэр
Хосууд гадуур зугаалж цагийг сайхан өнгөрөөнө. Таны ах эгч танаас зөвлөгөө авахыг хүсэх бөгөөд таны зөвлөгөө хэрэг болох нь юу л бол. Тиймээс зөвлөгөө өгөлгүй харин тэдэнд асуудлаа шийдэх ямар арга зам байгааг тайлбарла. Ажил дээрх асуудлууд нааштайгаар шийдэгдэнэ. Оройг дотны хүмүүстэйгээ өнгөрөөх нь таньд маш их аз жаргалыг мэдрүүлэх болно.
Мэлхий
Ирж буй хэдэн өдрүүдэд олдох аз завшааныг бүү алд. Амьдралынхаа болж бүтэхгүй байгаа зйүлүүдийг хаяналтдаа авахад тун тохиромжтой цаг. Эерэг өөрчлөлтүүд хийх арга зам өмнө чинь байна. Таны алсыг харах чадвар чинь өндөр байгаа бөгөөд богино болон удаан хугацааны зорилтууд чинь биелэх цаг ойртож байна. Эрч хүч дүүрэн давлгаа таныг нөмөрч ажил үйлд чинь зоригжуулна. Хэрэв та ямар нэг сонгуульд оролцож байгаа бол сонгогдох боломжтой.
Арслан
Өнөөдрийн хувьд маш их талархах зүйл байна. Чин сэтгэлийн яриа, илэн далангүй бодол санаагаа хоорондоо солилцох нь таны тархийг цэнэглэхээс гадна баяр хөөр бэлэглэнэ. Та бизнесийн гараагаа эхлэхээр төлөвлөж байгаа бол туршлагатай, нөлөө бүхий хүнтэй уулзаарай. Чухал зүйлээ мартсан байж мэдэх тул бүх зүйлээ сайтар тэмдэглээрэй. Дэлгүүр хэсэхдээ найзтайгаа тааралдаж цагийг хамт өрнгөрөөнө.
Охин
Од эрхэсийн зүгээс үзүүлэх нөлөө маш хүчтэй байгаа тул аливаад өөрийгөө хэт хязгаарлалх хэрэггүй. Яг одооноос төлөвлөгөө гаргаж, шаргуу хөдөлмөрлөж чадвал хүссэн үр дүндээ хүрэх болно. Ахмад настай хамаатныдаа очсоноор өнгөрсөнд болсон сайн муу олон зүйлийн талаар ярилцах болно. Өнгөрсөнөө эргэн дурссанаар таны хуучны дурсамж сэргэх бөгөөд шинэ зохиол бичих санаа төрнө.хийж буй ажилд хэт их хүч гаргахгүй байсан ч аяндаа шийдэгдэнэ.
Жинлүүр
Баасан гараг. Өнөөдөр нөхцөл байдлаа сайжруулахад тохиромжтой бөгөөд найз нөхдийн харилцаагаа засахад тааламжтай. Таны өглөгч зан тань бусдад нөлөөлнө. Найз нөхөд, хамт олондоо кофе уухыг урь. Бусдыг сонс. Та өрөвч сэтгэл гаргаж боломжоороо найзууддаа зээл өгөх хэрэгтэй. Тэдний хүндрэл бэрхшээл айдсаас нь хуваалцаж, бас өөрийн бэрхшээлээ гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцаарай. Эрүүл агаарт гарч спортоор хичээллэ.
Хилэнц
Орчлон ертөнц өөрөө таны хүчийг сэлбэж, бэлэг барьж байна. Ирэх хэдэн өдөр та юу ч хийсэн өөртөө итгэлтэй бай. Хамгийн дуугүй хилэнц хүртэл өнөөдөр хэлэлцүүлэг, маргаан мэтгэлцээнд идэвхтэй оролцох шинжтэй. Хүмүүсийн сонирхлыг татах чадвараа семинар, сургалт дамжааг удирдахад ашигла. Өөрийн санаа, тактик, стратегид тохирсон боломжийг ч ашигла. Албан тушаал, суудлын төлөө нэрээ дэвшүүлсэн хилэнц энэ удаа хангалттай санал авч хүссэндээ хүрч чадна.
Нум
Бизнесийн салбарынхан энэ өдөр гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахгүй байх нь ирээдүйд бий болох эрсдлээс сэргийлж байгаагийн шинж болно. Хийж дуусаагүй ажил, биелүүлээгүй үүрэг даалгавартай холбоотой асуудал үүсч мэднэ. Өдөр хоногийг хий дэмий битгий өнгөрөө. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд тодорхой төлөвлөгөө гарга. Багахан өөрчлөлт хийх төдий амьдралд тань өөрчлөлт орж, өдөр хоногийг зорилготой өнгөрөөх болно.
Матар
Матрууд орчлон ертөнцөөс хүчний дэмжлэг авах тул бие махбод нь эрч хүчтэй хэвээр байна. Таны хувьд хайр дурлал гэрлэлтийн талаарх хуучинсаг санаанууд одоо өөрчлөгдөнө. Хэсэг хугацааны өмнө боломжгүй мэт байсан зүйлс одоо боломжтой болно. Та цагийг нэгэн хэвийн бус зугаатай өнгөрүүлмээр байвал найз нөхөд хамт олныхоо урилгыг хүлээн ав. Таны ажилтай холбоотой сайн мэдээ ирнэ. Бизнес эрхлэгч гоонь эрчүүд санхүүгийн тулгамдсан асуудалд цаг зарцуулна
Хумх
Харилцах чадварыхнаа ачаар бусдад туслах болно. Найзууд, хөршүүд тань шинэ эрч хүч өгөх байх. Өдрийн хагаст гар утаснаасаа уяатай байсан бол цацраг туяанаас болгоомжил. Мөн интернэт, бусад харилцаа холбооны программ сайжруулж солих хэрэг гарах байх. Зочид ихтэй байсан ч гэсэн хайртай хүнтэйгээ хэсэг цагийг өнгөрөө.
Загас
Баасан гараг. Хэрэв та дэмжлэг туслалцаа эсвэл даргаасаа цалин нэмүүлэхийг асуух гэж байгаа бол тохиромжтой цаг ирсэн байна. Хэтэрхий хол явахаасаа өмнө өөрийн төлөвлөгөөгөө илэрхийлж, ухаалаг тактик бодож олж стратеги төлөвлөгөө зохион байгуул. Ихэнх Загаснуудын идэвхитэй дэмжигч зан нь заримдаа толгойд нь орж ирдэг санаануудаа сайжруулахад туслах болно. Гэрлэх тухай эсвэл аль хэдийн хүүхэдтэй болсон хүний гэр рүү нүүх тухай та бодно. Мөн та гэр бүлтэй болоход бэлэн байгаа эсэхээ шийдэх хэрэгтэй.