ХХАА-н сайд Р.Бурмаа мэдээлэл хийв

2016-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

ХХАА-н сайд Р.Бурмаа өнөөдөр /04.28 /хэвлэлээр дамжуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Арилжааны банкнаас зээл авахад хугацаа их шаардаж байна" гэдэг гомдол санал тариаланчдаас их ирдэг. Тиймээс Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар буюу энэ сарын 21-нд "Монголын тариалан корпораци" байгуулахаар шийдвэрлэж тогтоолоо ч баталгаажууллаа. Корпорациа хуулийн этгээдээр бүртгүүлж, татвар гаальд бүртгүүлэхээр ажиллаж байна. Энэ бол төрийн өмчит корпораци. Сангийн яам, ХХААЯ-наас үйл ажиллагаанд нь хяналт тавина. Гэтэл тариаланчдын нэр барьсан хэдэн хүн ХХААЯ-нд ирж хууль бус шаардлага тавин дарамтлахыг оролдож байна. "Газар тариалан" холбооныхон жил гаруйн хугацаанд худал мэдээлэл хийсэн. Харин бид салбараа тогтвортой ажиллуулж, хөгжүүлэхийн төлөө олон саад бэрхшээлийг даван ажиллаж байна. Ер нь сайдад нөлөөлж, хуулиас гадуур үйл ажиллагаа явуулахын тулд дайрч доромжилдгоо зогсоох хэрэгтэй. Намайг сайдаар ажиллаж байхад ингэхийг би зөвшөөрөхгүй. Тариаланчдын нэрээр далайлгаж өөрсдийнхөө эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан хэдхэн хүнээр төрийн ажлыг хазаарлуулахгүй. "Газар тариалан" холбооны нэр бүхий гишүүд 15 тэрбум төгрөгийн дэмжлэгийг Тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас авсан. Энд хугацаа хэтэрсэн зээлтэй олон хүн бий. Тийм учраас тэднийг одоо зээлд хамруулахгүйгээ ил тод хэлсэн. Тухайлбал, "гацуурт"-ын Л.Чинбат 3 тэрбумын өртэй, зээлээ төлөхгүй байж  дарамтлах оролдлого хийж байна" гэжээ.

Эх сурвалж:www.zms.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

15 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

21 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин