Ц.Цолмон сайд Олон улсын аюулгүй байдлын хуралд оролцож байна

2016-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Москва хотноо ОХУ-ын БХЯ-наас тав дахь жилдээ зохион байгуулж буй "Олон улсын аюулгүй байдлын тухай Москвагийн конференц" өчигдөр буюу энэ сарын 27-нд эхэллээ. Энэ жилийн хуралд дэлхийн 80 гаруй улс орнуудын 500 орчим өндөр хэмжээний зочид хүрэлцэн ирсэний дотор 17 орны Батлан хамгаалахын сайдууд, 14 орны ЗХЖШ-ын дарга нар, төрийн засгийн төлөөлөгчид, мэргэжилтнүүд, эрдэмтэд багтаж байна. Эдгээрээс гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хоёр орлогч дарга, "Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага", "Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд", "Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага", "Арабын холбоо" болон "Олон улсын улаан загалмайн хороо"-ны төлөөлөгчид оролцож байгаа. Манай улсаас энэхүү хуралд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яаны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр нарын албаны төлөөлөгчид оролцож байгаа юм. Хурлын үеэр яригдах үндсэн яриа, хэлэлцээрүүд нь олон улсын терроризмтай тэмцэхэд хэрхэн хамтран ажиллахад чиглэгдэж байна. Мөн түүнчлэн Ази-Номхон далайн орнуудын аюулгүй байдал, Европын цагийн байдал, аюулгүй байдлыг хангахад дэлхий дахины өмнө тулгарч буй бэрхшээлүүд, түүнийг даван туулах арга замууд, ялангуяа Ойрх дорнод, Төв азид үүсээд буй нөхцөл байдлуудыг нухацтай ярилцах ажээ. 

Хурлын үеэр хүрэлцэн ирсэн төлөөлөгчид хэд хэдэн ажлын хэсгүүдэд хуваагдаж "Дэлхийн дахины аюулгүй байдалд терроризмийн аюул нүүрлэх нь", "Ази-Номхон далайн бүс нутагт олон улсын цэргийнхэн цэрэгтэйгээ харилцахад аюулгүй байдлын үүднээс үүсэж буй бэрхшээлүүд болон боломжууд", "Ойрх дорнодын тухай", "Олон улсын аюулгүй байдлын уламжлалт болон шинэ төрлийн аюул занал", "Өнгөт" хувьсгал болон бүс нутгийн аюулгүй байдал, "Төв азийн аюулгүй байдал", "Дэлхий дахины аюулгүй байдал болон цэргийн хамтын ажиллагаа", "Европ дахт дайн болон энх тайвны асуудлууд: Европ дахь аюулгүй байдлын шинэ системийн тухай" зэрэг сэдвүүдээр ярилцах юм. 
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу, хуралд оролцож буй төлөөлөгчдөд хандан хэлсэн үгнээс онцлох хэсгийг та бүхэнд хэсэгчлэн хүргэж байна. Армийн генерал Сергей Шойгу "Бид энэ удаагийн хурлаар дэлхий дахины аюулгүй байдалд нөлөөлж болохуйц хамгийн чухал сэдвүүдийг ярилцах болно," гэдгийг онцлон дурьдаж байв. Мөн "Терроризм бол бидний хамгийн нэгдүгээр асуудал болоод байна. Тухайлбал Египтэд оросын онгоцыг дэлбэлсэн явдал, Европт үйлдсэн цуврал террорист халдлага, түүнчлэн Ойрх дорнод, Афганистан, Ази-Номхон далай болон Төв азийн орнуудад үүсээд буй нөхцөл байдлыг дурьдаж болно. Террористуудтай ямар нэгэн байдлаар холбогдох, ялангуяа тэднийг сайн муугаар нь ялгааж хуваагаад, өөрсдийнхөө сайн гэж үзсэн хэсгийг зэвсэглэж байгаа явдал бол буруу үйлдэл гэж харагдахаас илүүтэйгээр гэмт хэрэг юм," гэв. Түүнчлэн "Оросын эсрэг мэдээллийн дайныг хүчтэй, тууштай явуулж байна," хэмээн мэдэгдэв. 
Цаашлаад "АНУ болон НАТО нь цэргийн зардлаа нэмэгдүүлэх, манай улсын хилтэй ойролцоогоор цэргийн хүчийг хуралдуулах ажлыг нэгэн зэрэг эхлүүлсэн. Энэ байдал нь биднийг үүний эсрэг тохирсон арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд оруулсан юм. Бид ямар ч төрлийн зэвсэглэлээр хөөцөлдөх явдлын эсрэг байдаг. Бид НАТО-той харилцаагаа сэргээхийн эсэргүүцээгүй, гэхдээ харилцааг сэргээхийн тулд хоёр талаас ямар нэгэн алхам зэрэг хийж байж хэрэгжих боломжтой юм. Орос улс НАТО-той "бууны хараагаар бус" хэлэлцээрийн ширээн дээр хамтран ажиллахын хүсэж байгаа." 
"Тажикстан болон Киргизстанд буй оросын цэргийн баазууд бол бүс нутгийн тогтвортой байдлыг хангах баталгаа юм. Бид өөрсдийн холбоотнуудтайгаа хамтарч тэдний байлдах чадварыг дээшлүүлэх нь Душанбе болон Бишкекийн аюулгүй байдал нэмэгдэх чухал ач холбогдолтой юм," гэж батлан хамгаалах сайд хэлэв. 
Хурал оролцсон Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавров хэлсэн үгэндээ "Гадаад хэргийн яамны нэг чухал зорилгын нэг бол терроримзтай тэмцэх явдал юм. Бидний хамгийн түрүүнд хийх ёстой ажлын нэг бол энэхүү терроризм тэлж томроод "Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд"/СНГ-ийн орнууд Р.Э/ руу орохоос урьдчилан сэргийлэх явдал юм. Оросын нисэх хүчний тусламжтайгаар Сирийн засгийн газрын цэргүүд 500 орчим хот, тосгод бүхий 5000 кв/км газар нутгийн чөлөөлсөн. Бид "Исламын улс"-ын санхүүжилт босгож буй эх үүсвэрүүдийг устгах ажиллагаагаа үргэлжүүлэх явуулах ёстой. "Палмира" чөлөөлсөн нь зэвсэгт мөргөлдөөнд гарсан хамгийн чухал зүйл гэж үзэж байна гэв. Хурал 4 дүгээр сарын 27-28-ны хооронд хоёр хоног үргэлжлэн явагдана.

Эх сурвалж: www.polit.mn

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

11 цаг 2 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

16 цаг 35 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

16 цаг 35 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Өчигдөр 12 цаг 21 мин
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

Уржигдар 13 цаг 11 мин
Умард Балтийн эвслийн орнууд хамтарсан мэдэгдэл гаргав

Умард Балтийн найм (NB8)-ын орнууд болох Дани, Исланд, Латви, Литва, Норвеги, Финланд, Шве

Уржигдар 13 цаг 10 мин
Уулзалтын тухай мэдээ “тэсрэлт шиг нөлөө үзүүлсэн” гэв

Францын “Эх орончид” намын дарга Флориан Филиппо “X” сүлжээнд бичихдээ, Владимир Путин,

Уржигдар 13 цаг 09 мин
Кембрижийн судлаач Э.Булаг лекцээрээ юуг онцлов

“Кембрижийн Их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төв”-ийн профессор Урадын Э.Булагийн

Уржигдар 06 цаг 00 мин