04 сарын 28-ны өдрийн зурхай

2016-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Аргын тооллын 4 сарын 28, Бархасвадь гараг. Билгийн тооллын 21, Суулга одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 5 цаг 45 минутад мандан, 20 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Хонь

Пүрэв гараг. Өнөөдөр овоорсон их ажлаа дуусгаж чадна. Гэр бүлийн асуудлуудыг эцэслэн шийд. Бүгдийг цуглууж, харилцан ярилц. Хамтаараа шийдвэр гаргах хялбар бөгөөд мөрөн дээрх ачаагаа хөнгөлнө. Сэтгэл таагүй бол гэрийн хоолоор биеэ тордож, амар. Орой хэвийн байдалдаа орох байх. Үзвэр тоглолтын үнэ өртгөөс халшрах хэрэггүй, танд сайхан онгод, урам бэлэглэнэ.

Үхэр

Өнөөдөр оюун санаа мэдрэмжээ амгалан тайван байлгах өдөр. Хайрттайгаа харьцаагаа сайжруулах хувийн амьдралдаа сэтгэл хангалуун, илэн далангүй байх нь зүйтэй. Таны амьдралыг үндсээр нь өөрчлөхүйц ямар нэгэн мэдээ ирнэ. Танд тууштай байдал дутагдаж магадгүй. Иймээс хайртынхаа сэтгэл зовнисон асуудалд анхаарлатай ханд. Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд анхааралтай бай. Таныг зогсоол дээр янаг хайрын явдал хүлээж байна.

Ихэр

Хувийн асуудлаа шийдвэрлэхэд анхаарал тавь. Зарим нэг нь олон нийтийн арга хэмжээнд оролцож нууц авъяас чадвараа нээх болно. Бусдыг татах чадвар, зөн билэг маш өндөр байна. Таны яриа хэцүү хүний сэтгэлийг ч татаж чадна. Энэ боломжоо ашиглан бусдад нөлөөлөхийг хичээ. Та зааж сургах дуртай бөгөөд энэ чадвар тань нэлээд мөнгө олох боломж өгнө. Та энэ мөнгөөрөө жижигхэн бизнес эхлүүлнэ.

Мэлхий

Өнөөдөр уур амьсгал холимог байдалтай байх нь. Мэлхийн ордынхныг бага зэргийн цухалдал, тааламжгүй нөхцөл байдал хүлээж байж болохыг анхааруулж байна. Асуудлыг хурцдахаас өмнө шийдвэрлэх нь зүйтэй. Хэрэв та эерэг хандлагатай байх юм бол таны жаргалтай байдлыг чинь өөрчлөх асуудал гарахгүй л болов уу. Та бардамнах дуртай зан, эсвэл зүгээр л үрэлгэн зан ч юм уу, аль эсвэл зочломтгой зангаа гайхуулахын тулд дайллага цайллага хийж мөнгө үрэх хэрэггүй.

Арслан

Пүрэв гараг. Хаашаа ч явсан үргэлж зохион байгуулалтай бай. Эхлээд орон дээрээ тухтай гэгч нь хэвтээд алжаалаа тайлаад ав. Таны төлөвлөгөөнд юу ч туссан бай өглөөгүүр онцын зүйл тохиолдохгүй. Ингэж байж эрч хүч, итгэл дүүрэн гэрээсээ гарах болно. Өдрийн эхэнд эрч хүч сул байх ч та гэрэлтэж гялалзах болно. Таалагддаг ямарч зүйлд бэлэн байгааг мэдрэх болно.

Охин

Таны бусдад өгөөмөр нинжин сэтгэлээр хандсаны хариу хэд дахин нугарч ирэх болно. Та ганцаараа байхыг хүсэх болно. Өөрийгөө бүтээлчээр илэрхийлэхэд бүх анхаарлаа төвлөрүүлэхийг хичээ. Эрч хүчээ уран бүтээлч чадвартайгаа хослуулснаар гарах үр дүнд нь сэтгэл хангалуун байх болно. Таны бие махбодийн эрч хүч бага зэрэг сул байгаа тул аливааг хэтрүүлж хийх хэрэггүй. Энэ нь таныг хамаг эрч хүчээ алдахад хүргэж мэднэ.

Жинлүүр

Барагдашгүй мэт байсан асуудлуудад бололцоо гарч гэнэт бүгд цэгцэрнэ. Гэнэтийн сайхан бэлэг, итгэл найдварын хамт ирэх багаад хувь тавилан тань энэ өдөр шиг цэлмэг байх болно. Таныг хурал зохион байгуулах ажил завгүй болгоно. Шинэхэн танилцсан найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлэх нь байна. Хэн нэгэн гэнэтийн бэлэг барина. Мэдрэмжтэй бай. Гэр бүлийн харьцаагаа хадгалж үлд.

Хилэнц

Хилэнцүүд өглөө донсолгоотой замаар явахдаа болгоомжтой, дипломатч байхыг хичээ. Тусламж үзүүлэхэд бэлэн байгаа хүнээс холдож хөндийрөх гэсний хэрэггүй. Зүгээр л эелдэг харьцаж, хүссэнээ авч чадна. Шалгалт өгөх оюутан, сурагч хилэнц хүнд асуултанд бэлдээгүй байх, хэрвээ сандарч байгаа бол нэг минут амсхийж гүнзгий амьсгаа ав. Энэ нь таньд анхаарлаа төвлөрүүлж, ой санамжаа сэргээхэд тусална.

Нум

Пүрэв гариг. Таагүй өдрүүдийн нэг. Бусдыг шүүмжлэх, шоолж басамжлах, огт шаардлагагүй зүйл ярих зэргээс зайлсхий. Энэ өдөр чухал шийдвэр гаргах, түүнийгээ хэрэгжүүлэхээс татгалзаж, аятай цаг ирэхийг хүлээ. Эс бөгөөс хөндлөнгийн нөлөө эсвэл нөхцөл байдлыг субьектив байдлаар дүгнэснээс болж хоосон зүйлийн араас хөөцөлдөж, цаг зав, хүч хөдөлмөрөө бараг хэрэг гарна.

Матар

Өөрчлөлт хийж буй нь та бүхний хувьд аз. Ажлаа өөрчлөх нь таны амьдралд шинэ зүйлсийг ирүүлнэ. Та ганц бие бол сэтгэл хөдөлгөсөн хамтрагчтай танилцах нь. Энэ нь маш зөв алхам. Гэр орныхоо болон ажлын эргэн тойрны замбараагүй зүйлсээ цэгцэл. Хүрээлэн байгаа орчноо аятайхан болгож шинэлэг байдалд анхаар. Нилээн их эд зүйлс  зарах гэж байгаа бол дуудлага худалдаанд хандах нь ашигтай. Та юунд итгэдэг яагаад гэдгийг гүн гүнзгий мэдэхэд тохиромжтой цаг. өнөөдрийн уулзалтанд та хуучинсаг үзлээр бүү хандаарай.

Хумх

Эрт босч гэрийн ажлаа бүгдийг нь амжуул. Хойш тавибал дараа 7 хоног хүртэл гар хүрэхгүй байх. Сайн найзууд хамт байх ажиллагсадтайгаа дотно харилцан, бие биенийдээ зочилж магадгүй хумхууд өөрсдийн төлөвлөгөөгөө хань даа даатгах хэрэггүй. Сэтгэл санаагаа нээлттэй хэлэлцэж заншвал та хоёр хамтдаа байхдаа жаргалтай байх болно. Олон нийтийн ажилд сайн дураар оролцохоос бүү татгалз.

Загас

Хэдийгээр өглөөний цагууд сайхан хөгжилдөх боломж олгох ч өдрийн ихэнхид нь төлөвлөгөө тань ямар ч саадгүй явах болно. Үд дундад ихэнх Загаснуудын санаанд эрүүл мэнд, үүрэг хариуцлага, бусдад туслах гэсэн бодол орж ирнэ. Ингэснээр жинхэнэ төрөлхийн халамжлах зан тань илэрч, та нарын ихэнх нь тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслах болно. Хэрвээ хөрш, эсвэл хамаатан садантань хүүхэд харах, гэр цэвэрлэхэд туслахыг хүсвэл та хариуд нь юу ч хүсэхгүйгээр шууд л хүлээн авна.

 

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

 

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

17 цаг 2 мин
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

17 цаг 12 мин
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

17 цаг 17 мин
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

17 цаг 22 мин
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

17 цаг 27 мин
16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

Өчигдөр 19 цаг 10 мин
Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Өчигдөр 17 цаг 47 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Өчигдөр 14 цаг 20 мин
Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшин дэх анхны төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёевагийн хамт төрийн айлчлал хийхээр манай улсад өчигдөр хүрэлцэн ирлээ. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин