Ирээдүйн тэтгэвэр авагчдын баталгаа хангагдаж байна

2016-04-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярын өдөр болгох тухай шийдвэр гарсан.  Баярын өдрийг тохиолдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг"-ийг өнөөдөр /04.27 / Чингисийн талбайд зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр иргэдэд нийгмийн хамгааллын салбарын талаарх мэдээ, мэдээлэл өгч  салбарын үйлчилгээг нэг дор үзүүлснээс  гадна иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэж байв. Өдөрлөгт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрууд, Хүүхдийн төлөө үндэсний газар, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв болон Нийслэлийн зургаан дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн төвүүд мөн Утга зохиолын нийгмийн ажилтны дээд сургуулийн оюутнууд оролцлоо. Нээлттэй хаалганы өдөрлөгийг нээж ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ үг хэлсэн. Тэрээр хэлсэн үгэндээ “ 2012 онд үндэсний чуулган хийж  нийгмийн халамжын дэмжлэг туслалцааг зорилтот бүлгийн хүрэх ёстой иргэнд ямар нэг дамжлаггүйгээр хүргэх боломжийг хангах зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд 2013-2014 онд нийт хүн ам, өрхийн 90 гаруй хувийг хамруулж  өрхийн амьжиргааны төвшинг тогтоох судалгааг амжилттай зохион байгуулсан. 2015-2016 онд нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай иргэнд ямар нэг хөндлөнгийн тухайлбал, улс төрийн болоод намын оролцоогүйгээр зорилтот бүлгийн иргэн мөн гэдгийг  тогтоох мэдээллийн суурь бааз тогтолцоог бүрдүүлж чадлаа. Мөн хүний хөгжлийн асуудлыг  манай улс орхигдуулсаар ирсэн. Энэхүү алдаанд дүгнэлт хийж  хүн амын хөгжлийн  бодлогыг  анх удаа төрийн бодлогын төвшинд гаргаж тавьлаа. Ингэснээр  хууль эрх зүйн шинэ хуулиудыг боловсруулж ажилласан. Өнөөдөр анх удаа Хөгжлийн  бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдсан. Мөн Хүүхдийн эрхийн  болоод хамгааллын тухай хуулиуд батлагдсан. Удахгүй  ахмад насан  эмэгтэйчүүд, залуучуудын бүлгийн эрхийн хуулийг батлуулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Эрх зүйн баталгаатай болсноор хүний хөгжлийн болон эрхийн асуудал  шинэ төвшинд гарна гэсэн үг. Бид хий хоосон хүний эрх ярих биш хүн амын бүлгүүдэд чиглэсэн тодорхой зорилго чиглэлтэй төрийн бодлогыг хэрэгжүүлнэ ” гэлээ.

Нийгмийн халамж зайлшгүй  шаардлагатай иргэд мөн  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, асран хамгаалагч нар хуулийн мэдлэг, мэдээлэл муугаас төрөөс үзүүлж буй тэтгэвэр тэтгэмжид хамрагдах явдал бага байдаг тухай энд ирсэн хүмүүс ярьж байлаа. Нийгмийн даатгалын байгууллага нь 2015 онд 41.6 мянган ажил олгогчийг  нийгмийн даатгалын татвар төлөгчөөр бүртгэж 810 мянган даатгуулагчийг албан журмын даатгалд 190 мянган даатгуулагчийг сайн дурын даатгалд нийтдээ нэг сая даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулсан байна. Мөн 362.8 мянга, 215.7 мянган тэтгэвэр, тэтгэмж авагчдыг тогтоох ажлыг зохион байгуулжээ. Эрүүл мэндийн даатгалаас давхардсан тоогоор 5.2 сая хүн үйлчилгээ авчээ. Үүнийг 2012 онтой харицуулхад 600 мянган хүнээр өсчээ. Нийгмийн даатгалын сангийн орлого 2012 онд 798.8 тэрбум төгрөгт хүрч байсан бол өнгөрсөн онд 1.2 их наяд төгрөгт хүрч даруй 48 хувиар өссөн байна. Жил бүр өсөлттэй явсаар ирсэн энэ сангийн орлого  2016 оны эхний хоёр сарын байдлаар 108 хувиар биелсэн ажээ. Ингэснээр даатгуулагчийн  ирээдүйн нийгмийн баталгааг хангаж, тэтгэвэр авагчийн тэтгэвэрийг цаг тухайд нь тавьж  санхүүжүүлэх бүрэн боломж бүрджээ. 2016 онд нийгмийн даатгалын системийн хэмжээнд “ Ажил олгогч, даатгуулагчийг дэмжих жил” болгон зарласан нь нийгмийн даатгалын тогтолцоог шинэ шатанд гаргахад нөлөөлжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

15 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

21 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин