Монголд химийн хорт бодис, аюулгүй хог хаягдлыг устгах асуудал шийдэгдээгүй байна

2016-04-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.Даян

АНУ-ын Төрийн департаментаас Монгол Улсын Засгийн газартай хамтран 2011 оноос хойш “Экспортын хяналт, түүнтэй холбоотой хилийн хамгаалалт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хууль эрхзүйн зөвлөх Володимир Сульзински, АНУ Төрийн департаментын Экспортын хяналтын хамтын ажиллагааны албаны гадаад хамтын ажиллагааны ажилтан Карен Чейсон, АНУ–аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны Эдийн засгийн албаны дарга Жон Мак Данел нар өнөөдөр МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржтой уулзлаа. Хоёр тал хөтөлбөрийн хүрээнд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Уулзалтын үеэр МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж “Юуны өмнө та бүхэнтэй чухал сэдвээр уулзаж, ярилцах болсондоо баяртай байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хилийн 26 боомт, гүний 16 терминалд амьтан, ургамал, хүний хөл хориот болон гоц халдварт өвчин, хууль бус цөмийн болон цацраг идэвхт материал хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, бусад бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахад хяналт шалгалт хийдэг. Өнөөдөр бидэнд тулгамдаж байгаа хэдэн хэдэн асуудал байна. Тухайлбал, улсын байцаагчид нь бодис, бараа, бүтээгдэхүүнийг тодорхойлох зөөврийн багаж хэрэгсэлгүй, химийн болон аюултай бодист хяналт шалгалт хийхэд өмсөх хамгаалах хувцас, хэрэгслээр хангагдаагүй. Түүнчлэн хилийн боомт болон гүний хяналтын терминалд бодис, бараа, бүтээгдэхүүнд шалгалт хийхэд ачиж буулгах, зориулалтын талбай, агуулахгүй. Мөн бичил лабораторигүй тул дээж авах тохиолдолд Улаанбаатар хот руу шинжилгээнд илгээх, бараа, бүтээгдэхүүнийг шинжилгээний хариу гарах хүртэл зориулалтын бус талбай, агуулахад тээврийн хэрэгсэлтэй нь түр саатуулах болдог. Түүгээр ч зогсохгүй, Монгол Улсын хэмжээнд химийн хорт болон аюултай бодис, аюултай хог хаягдлыг устгах байгууламжийн асуудал шийдэгдээгүй байна. Монгол Улсын Хилийн боомтуудын эрсдэлээс хамгаалах бэлэн байдал хууль эрхзүйн хувьд ямар төвшинд байгаад үнэлгээ хийх, тулгамдаж байгаа асуудлыг хөтөлбөрийн хүрээнд боломжоороо шийдэж өгөхийг хүсч байна” хэмээн онцоллоо.

АНУ-ын Төрийн департаментын Экспортын хяналт, хамтын ажиллагааны албаны гадаад хамтын ажиллагааны ажилтан хатагтай Карен Чейсон уулзалтын үеэр “Мэргэжлийн хяналтын байгууллага бидний хувьд үнэтэй түншлэгч. Сайн мэдээ гэвэл таны тавьж байгаа тулгамдсан асуудлыг бид шийдэх боломжтой. Муу нь гэвэл хөтөлбөрийн төсөв хязгаартай. Ойрын үед АНУ-ын хил гаалийн албаны хүмүүсийг монгол руу явуулж газар дээр нь танай байцаагчдыг сургах, бодит байдлыг судлахаар төлөвлөж байна. Түүнчлэн АНУ-ын гааль хил дээр ашигладаг “ST-30” зөөврийн багаж төхөөрөмжийг Монгол Улсын хэрэгцээнд зориулан худалдаж авахаар болсон. Харин хар тамхи илрүүлдэг төхөөрөмжийн туслалцааг үзүүлэх олон улсын байгууллага байгаа. Та бүхэн тэнд хандаж болно. Та бүхэн биднийг үнэн бодитой мэдээллээр хангаснаар, эргээд нягт хамтарч ажиллахад тус дэм болж байна” гэснийг МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

15 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

21 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин