Ард Аюушын түрийвчний тухай тэмдэглэл

2016-04-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Ард Аюушийн амьдрал, эрх чөлөөний төлөөх тэмцэл, гэрэл зураг, архив гээд энэ хүнийг судалдаг судлаачдын эрдэм шинжилгээний хурал Монголын үндэсний түүхийн музейд боллоо.  Энэхүү хуралд “Ард Аюуштай холбогдох музейн нэгэн үзмэрийн тухай” хэмээх сэдвээр Монголын үндэсний музейн сан хөмрөгийн эрхлэгч Б.Ууганбаяр илтгэл тавьсан нь ихэд сонирхолтой байв.  Тус музейн сан хөмрөгт түүхэн эрхмийн хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс ганцхан түрийвч нь л байдаг ажээ. Харахад энгийн нэгэн түрийвч Ард Аюуштай хэрхэн холбогдож буй нь сонирхолтой юм. Уг түрийвчийг анх 1959 онд музейн данс бүртгэлд тэмдэглэжээ. 1962 онд явуулсан музейн үзмэрийн тооллогод “Мөнгөний хар түрийвчийг Ховдын Цэцэг нуурын ард Аюуш хэрэглэж явжээ” хэмээн товчхон тэмдэглэсэн байна. Харин 1980-иад оны дансанд “Түрийвч. Мөнгөний хар савхиар хийсэн, цэцгэн хээтэй, амсартаа төмөртэй, жижиг хар /Ард Аюушийн/” гэж дурдсан. Хамгийн сүүлд 2008 оны ерөнхий бүртгэлийн дэвтэрт “Хоёр талдаа цэцэг навчин хээтэй, амсартаа төмөр түгжээтэй бор сарьсан түрийвч. Ард Аюуш хэрэглэж байсан” гэхчлэн тэмдэглэжээ. Энэ бүхнээс үзэхэд энэ түрийвч нь Ард Аюуш хэрэглэж байсан гэж ойлгож болох юм. Гэхдээ энэ нь хэдийд хэнээс музейд ямар арга замаар өгсөн нь тодорхойгүй байсаар байна. Энгийн бааздуу хийц маягаас харахад Хаант Орос, эс бөгөөс ЗХУ-д ч хийсэн гэх таамаглал ч байна. Монголын үндэсний музейн сан хөмрөгийн эрхлэгч Б.Ууганбаяр “Ард Аюушийнх эсэхийг судалж, тайлбарлах шаардлагатай байна. Түүхэн хүмүүсийн эдэлж, хэрэглэж байсан зүйлс гэхээр хөөрөг, гаанс зэрэг үнэт зүйл байдаг. Гэтэл Ард Аюушийн хэрэглэж байсан энгийн түрийвчийн үзвэр бий. Анх энэ үзмэрийг музейд ажилладаг Наваан гэдэг хүн авч ирсэн байдаг юм билээ” гэж байв.

Эх сурвалж:www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

15 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

21 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин