
Ц.БАЯР
Улаанбурханы эсрэг сайн дурын вакцин хийх цэгүүд ирэх долоо хоногт тодорхой болох юм байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан саналын дагуу өвчлөл өндөртэй байгаа их, дээд сургуулийн оюутан, бага насны хүүхэд зэрэг 300 мянга гаруй хүнийг сайн дурын вакцинд хамруулахаар болсон. Вакцинжуулалт ирэх сард эхэлнэ. Тухайн их, дээд сургуулийн захиргаанаас оюутан, залуусыг сайн дурын вакцинд хамруулах ажлыг идэвхтэй зохион байгуулах шаардлагатай байгааг албаныхан хэлж байлаа.
Эх сурвалж:www.zms.mn