Өнөөдрийн бодол: Уут самар, ургамлын тосны тухай дуу хийхээ болиоч ээ

2016-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Бид өдөр бүхэн л улс төрчдийн талаар ярьж, зөв бурууг нь шүүн тунгааж, өөр өөрсдийн дүгнэлтээ хийж байна.  Энэ орон зайд ч өдөр бүхэн  л халуухан үйл явдал өрнөдөг. Хэн нэгнийгээ гүтгэж, доромжилж, оймс гутлаа шидэлцэж, элдэв хараалын үг хэлэлцэж, сэм найралцаж, хор найруулж байна.  Гэхдээ энэ удаа улс төрчдийг орхиод урлагийнхны руу хэдэн үг шидье гэж бодлоо.  Өчигдөр орой гэртээ очоод телевиз асааж үзлээ. Дуучин Б.Баярцэцэг, залуу дуучин Д.Зоригт, А.Хишигдалай нар “Siesta”-гийн реклам гээд бүрэн хэмжээний дуу хийчихжээ. “Siesta siesta siesta” гээд л орилоод байна.  Энэ үнэхээр зохимжгүй санагдлаа. Хичнээн уран бүтээлчдэд мөнгөний асуудал байсан ч, их мөнгө өгье гэсэн ч бүрэн хэмжээний клиптэй дуу хийж нэг бүтээгдэхүүнийг сурталчлах хэмжээний өөрийгөө үнэлнэ гэдэг харамсмаар санагдана. Нэг үе байгууллага бүхэн өөрийн сүлд дуу хийж уран бүтээлчдээр дуулуулж, тухайн үедээ шүүмжлэл дагуулж байлаа.  Харин нэг уут самар, ургамлын тосны тухай дуу хийгээд түүнийгээ ард түмэнд хүргэнэ гэдэг арай л хэтэрнэ ээ. Дуучин Д.Зоригт, А.Хишигдалай нар урлагийн тогоонд дөнгөж орсон, одоо л залууст хүлээн зөвшөөрөгдөж эхэлж байна.  Гэтэл урлагийг ийм амраар төсөөлж “наашаа ингээч тэгээч” гэсэн бүхэнд нь очоод дуулж тоглож байгааг нь харахад их л хөнгөн сэтгээд байна уу гэж харж байна.  Урлаг гэдэг нэр хүндтэй, хариуцлагатай салбар.  Гэтэл уран бүтээлийг реклам болгон,хөлдөө чирч,  өөрсдийнхөө нэр хүндийг ч  навс унагааж байгаа нь харамсмаар юм даа. Уут самар, ургамлын тосны тухай дуу хийж байгаа юм чинь удахгүй урлагийнхан юуны ч тухай дуулахаас юу ч хийхээс буцахгүй болох нь ээ.

Эх сурвалж:www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

15 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

21 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин