Малчин, Б.Булган хоёр яагаад холбогдчихов?

2016-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ОЧИР

17 жилийн турш гэрч, хохирогч явсан С.Зориг агсны эхнэр Б.Булганыг цагдаагийнхан баривчилснаас хойш таван сар гаруйн хугацаа өнгөрлөө. Б.Булганыг анх хар тамхины хэргээр баривчиллаа гэж цуурсан. Улмаар С.Зориг агсны хэрэгтэй холбоотой гэсэн. Явсаар уг хэргийн сэжигтэн, яллагдагч болж хувирчээ. Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд очиж Б.Булгантай “хальт” уулзаад ирсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн ярьснаас харвал түүнийг маш чанд хяналтад хорьж шалгаж байгаа ажээ. Ц.Оюунгэрэл гишүүн Б.Булганы талаар энэ мэтийн мэдээллээ хэвлэлд ярихтай зэрэгцэн С.Зориг агсны хэргийн шалгалтын явцтай холбоотой барим тавим мэдээллүүд гэнэт цацагдаад эхэллээ. Энэ мэдээллээр Б.Булгантай хамт 2-3 хүнийг баривчилсан. Тэд хэргээ хүлээж эхэлсэн гэнэ. Тодруулбал зарим хэвлэлээр “...С.Зоригийн аллагад холбогдон баривчлагдсан хүмүүсийг Ш.Отгонбилэг агсны малчид байсан Арцмаагийн Ганхуяг, Жаагий хочит Содномдаржаа нар гэдгийг хэрэг үйлдсэн хутгаар нь нотолсон байна. Харин сүүлд нэмэгдэж ирсэн хэрэгт холбогдогч эмэгтэй, мөн тэдэнтэй хамт мал хариулдаг нэгэн бөгөөд хэргийн газраас үс нь олдсон. Үсний дээжийг Япон улсад шинжлүүлээд ДНК нь бүрэн нийлж байгааг баталжээ.

Одоогийн байдлаар сэжигтнүүд хэргээ хүлээчихсэн, С.Зоригийн эхнэр Б.Булгантай хамтарсан гэдгээ ч хэлээд байгаа гэнэ. Харин Б.Булганы тухайд өгсөн мэдүүлэг нь бусадтайгаа таарсан ч Их хурлын гишүүд ирэх тоолонд өөрчлөгдөөд байгаа” хэмээн бичиж байна.

Хачин юм шүү. Бүхэл бүтэн 17 жилийн турш сураггүй байсан алуурчид өнөө жил гэнэт гараад ирж. Алуурчин нь хөдөөний малчид байж. Тэд 1998 оны аравдугаар сарын 2-нд хөдөөнөөс орж ирээд С.Зориг агсныг онц хэрцгийгээр хөнөөчихөөд онц байдалтай ажиллаж байсан Монголын цагдаагийн суган доогуур чив чимээгүй гарч яваад мал дээрээ очоод хэвтчихсэн болж таарах нь. Бас хүн хөнөөсөн хутгаа өдийг хүртэл “хадгалж” байсан гэх.

Нөгөө талаар 1998 он гэдэг улс орон эдийн засгийн онцын өсөлт, эргэлтгүй ядруухан байсан үе. Тэр утгаараа малчид одоогийнх шиг том том жийп унаад хотоор зугаалж, байр сууц авч төвхнөөд байдаггүй байсан цаг.

Тэр тусмаа хотын төвд гэртэй, Монголын том улстөрчийг хөнөөх гээд гэрт нь отож суугаа малчид нэг л төсөөлөгдөхгүй байгаа юм. Бас нэг юм гэвэл тэр малчид яаж яваад С.Зоригийн эхнэр Б.Булгантай холбогдож, хань хамсаатан болж, үгсэж хуйвалдаад нөхрийг нь хөнөөнө гэж. Нөхрөө хөдөөний малчидтай нийлж хөнөөх ямар сэдэл Б.Булганд байх вэ? Энэ мэтийн логик муутай уялдаа ихтэй мэдээлэл олон нийтэд цацагдаад эхэллээ. Хэргийг илрүүлэх нь зүйн хэрэг. Монголын ард түмэн хүсч байгаа. Харин одоо бариад байгаа хүмүүс гэмт хэрэгтнүүд мөн болов уу.

Тэгээд ч Б.Булган саяхан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийг очиж уулзахад “...Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад  өргөдөл бичсэн. Би хохирогч хүн. Намайг битгий золиослооч гэж хэлмээр байна. Намайг ингэж хэлж  байна гээд улчтөрчдөд дамжуулж өгөөч” гэсэн байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

15 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

21 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин