Н.Болор-Эрдэнэ: Иргэдэд 500 ажлын байрыг санал болгож байна

2016-04-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

“Бодлого стратегийн судалгааны хүрээлэн” ТББ, “Хөдөлмөрийн яам”-тай хамтран энэ сарын 29-нд ажилгүйдлийг бууруулах зорилгоор “Хөдөлмөрийн нээлттэй өдөрлөг” зохион байгуулах гэж байна. Энэ талаар “Эвсэг хас” сангийн гүйцэтгэх захирал Н.Болор-Эрдэнээс тодрууллаа.

-Та бүхэн “Хөдөлмөрийн нээлттэй өдөрлөг” зохион байгуулахаар болжээ.  Зорилго, чиглэлийн тухай тодруулахгүй юу?

- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил хайж байгаа иргэдийг  сургаж ажлын байртай холбох зорилготой өдөрлөгөө зохион байгуулж байна. Энэ үеэр хэд хэдэн төрлийн сургалт болно. Мөн нээлттэй ажлын байр, санал болоход  чиглэсэн үйлчилгээ гэсэн хоёр үндсэн чиглэлээр зохион байгуулагдана.

-Ажил хайж буй иргэд  Хөдөлмөрийн нээлттэй өдөрлөгийг зорин ирэх нь тодорхой. Ер нь хэр үр дүнтэй үйл ажиллагаа болно гэж төлөвлөж байна вэ?

-Бид иргэдэд төдийгүй, ажил олгогч байгууллагуудтай хамтран нэгдсэн үйлчилгээг үзүүлнэ. Жишээ нь ажил олгогч нар нээлттэй ажлын байран дээр шууд бүртгэл хийнэ. Энэ удаа 500 ажлын байрыг санал болгож байна. Ажил зуучлагч байгууллагууд захиалгын дагуу нээлттэй ажлын байран дээр зуучлал хийнэ. Мөн гадаадад хөдөлмөр зуучилдаг байгууллагууд зөвлөгөө өгч зуучлалын бүртгэл хийхээр болсон. Иймд зорилгодоо хүрсэн үр дүнтэй нэгдсэн өдөрлөг болно гэж төлөвлөж байна.

- Адил төстэй хөдөлмөрийн яармагууд болдог.  Тэднээс юугаараа ялгаатай   онцлог болох вэ?

-Иргэдэд ажлын байртай болоход нь зориулан олон талт үйлчилгээний байгууллагуудыг нэг дор төвлөрүүлсэн сургалт бүртгэл үйлчилгээ гэсэн цогц арга хэмжээ болохоороо онцлог болно. Жишээ нь ажил олгогч нарын төлөөлөлтэй уулзаж нээлттэй ярилцах боломж үүсч ажлын байранд бүртгүүлнэ. Ажил хайж байгаа иргэд сургалтад сууж ажилд ороход шаардлагатай мэдээлэл олж авна. Гадаадад ажиллахыг хүсч буй иргэд шаардлагатай мэдээлэлээ авч бүртгүүлэх боломжтой, ажлын байранд нийцсэн сургалтад сууж мэргэшилтэй болж ажилтай болох анхан шатны үйлчилгээ мэдээлэл авна.

-Энэ үеэр 500 ажлын байрны үзэсгэлэн болно гэлээ. Ажил олгогчдоос тавьж буй хамгийн энгийн шаардлага юу вэ.

-Сүүлийн жилүүдэд ажил олгогч нар ажилтнаас эерэг хандлагыг илүүтэй хүсэж шаардаж байгаа.  Энэ нь энгийн боловч хамгийн чухал шаардлага нь болж байна. Мэдээж тухайн ажлын байранд нийцсэн туршлага ур чадвартай бол ажилд орох давуу тал болно.

-Хэрвээ ажил олгогч, ажилтан хоёр тохирвол танай яармагаас иргэн хүн шууд ажилтай болоод, хөдөлмөрийн гэрээгээ хийгээд гарах боломж бий юу?

-Хөдөлмөрийн гэрээг шууд хийх боломжгүй ч гэрээ хийх хүртэлх тохиролцоонд хүрэх боломжтой.

-Танай байгууллагын тухайд хөдөлмөрийн зах зээлд чиглэн үйл ажиллагаагаа явуулдаг гэж ойлголоо. Цаашид ямар үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байна?

-Дараагийн удаа бид хувиараа хөдөлмөр эрхлэгч болон бичил бизнес эрхлэгч нарт зориулсан санхүүгийн болон үйл ажиллагаа, борлуулалт, орлогыг нь дэмжсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

15 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

21 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин