Элчин сайд Мурат Карагөз хүүхдүүдтэй нэг өдрийг өнгөрөөв

2016-04-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Одоогоос 96 жилийн өмнө БНТУ-ын Үндэсний их хурал хуралдсан энэ өдрийг тус улсын удирдагч Мустафа Кемал Ататурк Үндэсний тусгаар тогтнол болон дэлхийн хүүхдийн баярын өдөр хэмээн тун­хаг­лан зарлажээ. Үүнээс сүүлийн 30 жилийн дөрөвдүгээр сарын 23-ныг олон улсад тэмдэглэдэг уламжлалтай болсон байна. Энэ өдөр Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй 61, V, Американ, Бритиш, Улаанбаатар элит сургуулийн 20 гаруй сурагч Туркийн Элчин сайдын яаман дахь Мустафа Кемал Ататуркийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм. Үүний дараа Элчин сайд Мурат Карагөз хүүхдүүдтэй хамт мод тарилаа.

Олон улсын хүүхдийн баярын өдөр нэгэн тусгай арга хэмжээ болдог аж. Энэ нь уригдаж ирсэн сурагчдын нэгэнд Элчин сайд өөрийн албан үүргээ хүлээлгэн өгч хамгийн түрүүнд юу хийх талаар асуудаг байна. Энэ удаагийн Элчингээр Зайсан дахь Америк сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Юмчигмаа болов. Тэрээр “Элчин сайдын суудалд суугаад үг хэл­сэндээ их баярлаж байна. Элчин сайд болохын төлөө ирсэн. Ийм боломж олдсонд баярлаж байна. Элчин сайд надаас Монголын ирээдүйн талаар асуухад нь монгол хүүхдүүдийн мэдлэг, хичээл номондоо илүү сайн сурах хэрэгтэй байгаа талаар ярьсан” гэв.

Мөн Хүүхдийн урлан бүтээх төвд дээрх таван сургуулийн сурагчдын урлагийн тоглолт болж, Хүүхэд хөгжлийн төвийн “Өнөр бүл” асрамжийн газрын хүүхдүүдтэй уулзаж, гарын бэлэг гар­дуул­сан бол орой 18:00 цагт Туркийн Элчин сайдын өргөөнд гар зураг болон зохион бичлэгийн урал­даанд түрүүлсэн сурагч­дад шагнал гардуулсан юм. Тэргүүн байрны шагнал авсан хүүхдүүдийн сэтгэгдлийг сонирхлоо.

45 дугаар сургуулийн 6б ангийн сурагч Б.Мөнх-Амар: ТУРК ОРОН МИНИЙ НҮДЭЭР

-Гар зургийн уралдаанд нэгдүгээр байранд орсондоо их баяртай байна. Монгол, Турк хоёр хүүхдийг хамт байгаагаар нь зурсан. Би Хүүхдийн урлан бүтээх төвийн Хүүхэлдэй, бэлэг дурсгалын дугуйланд суралцдаг. Ирээдүйд зураач болохыг мөрөөддөг. Энэ дугуйланд гурав дахь жилдээ суралцаж байна.

 

V сургуулийн 8в ангийн сурагч А.Сувд-Эрдэнэ: 2050 ОНЫГ ӨӨРИЙН ТӨСӨӨЛЛӨӨР БУУЛГАСАН

-Монгол хэлээр бичсэн зохион бичлэгийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэндээ их баяртай байна. 2050 оныг өөрийнхөө төсөөллөөр буулгасан. Одоо бид ерөнхий боловсролын сургуульд үнэ төлбөргүй суралцдаг. Тэгвэл их, дээд сургуулиудад ч гэсэн үнэ төлбөргүй суралцах нь ирээдүйд нөлөөлнө гэж боддог.

 

V сургуулийн 8д ангийн сурагч Э.Тэмүүлэн: ХҮН БҮР АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГААСАЙ

-Зохион бичлэгийн уралдаанд англи хэлээр оролцсон. “Миний дэлхий 2050 он” гэсэн сэдвээр бичсэн. Англи хэлээр бичихэд мэдээж хэцүү байсан болохоор аав ээжийнхээ тусламжаар зарим үгээ орчуулсан. Мэдээж 2050 онд хүн бүр аз жаргалтай байгаасай гэж хүссэн.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

14 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

25 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

31 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин