Хавтанцар наах төрлөөр дэлхийд өрсөлдөх мастерууд тодорлоо

2016-04-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

МСҮТ-ийг ойшоодоггүй, төр засаг, иргэд нь тэр бүр анхаарч ач холбогдол өгдөггүй байсан үе ард хоцорчээ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн  тоног төхөөрөмж материаллаг бааз сайжирч тэр хэрээрээ чанартай боловсон хүчин бэлтгэж байна. Үүнийг төгсөгчдийн 90 хувь нь ажлын байртай болсон гэх сүүлийн жилүүдийн албан ёсны мэдээллээс харж болно. Тэгвэл МСҮТ төгсөгчид ажилтай орлоготой болоод зогсохгүй эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж, төрийн далбаагаа мандуулж байна. Өнгөрсөн жил Бразилийн Сан Пауло хотноо болсон Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээнд мужаан, цахилгаан, өрөг угсралт, хавтанцар наах зэрэг зургаан төрлөөр манай улс анх удаа оролцож чамлахааргүй амжилт гаргаад ирсэн. Харин ирэх онд АНЭУ-ын Абу Даби хотноо болох Дэлхийн ур чадварын олимпод оролцох эрхийн төлөө өрсөлдөх залуус эхнээсээ тодорч эхэллээ. Говь сүмбэрт хүнд машин механизмын оператор, авто машины цахилгаанчин, Улаанбаатарт үсчин гоо засалчдын тэмцээн болсон бол өнгөрсөн баасан гаригт Дархан хотод хавтанцар наалтын мастерууд өрсөлдлөө.

Хөдөлмөрийн яам, Барилгачдын холбоо, “Дархан” МСҮТ-ийн зохион байгуулсан “Монгол ур чадвар-2016” хавтанцар наах төрөлд ур чадвараа сорихоор  Архангай, Өмнөговь, Увс, Ховд, Завхан гээд 17 аймгийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын 80 гаруй суралцагчид тэмцээнийг зорин иржээ. Тэмцээний зохион байгуулалтын талаар “Дархан” МСҮТ-ийн захирал, доктор Ч.Лхагвасүрэн “Нэг хүүхдэд 215 ширхэг хавтанцар болон мод, цавуу, өнгөлгөө гээд маш их материал орж байгаа. Ингээд тооцохоор энэ хэмжээний бэлтгэл ажлыг хийхэд багагүй хугацаа, зүтгэл шаардагдлаа. Засал чимэглэл хавтанцар наах төрлөөр сургалт явуулдаг З7 МСҮТ, политехник коллеж байгаагийн 23 нь оролцож байгаа нь тэмцээний цар хүрээг илтгэж, дэлхийн тэмцээний эрхийн төлөө ач холбогдол өгч байгаар харуулж байна” гэдгийг онцолсон юм.

Хавтанцар наахад үндсэн оролцогчоос гадна нэг туслах байна. Тэд 4.7 метр квадрат хавтанцарыг зургаан цагийн турш өгөгдсөн зургийн дагуу хавтанцраа наах юм. Ингэхдээ хавтангийн тэгш гадаргуу, байрлал, босоо хэвтээ заадас, заадас дүүргэлт, хэмжээг анхаарах бөгөөд хамгийн гол гүйцэтгэл нь уран зургийн зүсэлтийн шалгуур гэдгийг шүүгчид хэлж байв. Зургийг Барилгачдын холбоо, Хөдөлмөрийн яам хамтран гаргаж сарын өмнө яамны сайд байрлуулж оролцогчдод мэдэгддэг юм байна. Харин тэмцээний үеэр үндсэн зурганд 20 хувийн өөрчлөлт оруулдаг аж.

Өглөөний 09:00 цагаас эхлэн зургаан цагийн турш өрсөлдсөн тэмцээний ялагчдыг тодруулахад тэргүүн байрт Хөвсгөл аймгийн МСҮТ-ийн Э.Одонбаатар шалгарсан бол “Дархан” МСҮТ Г.Должинсүрэн, Барилгын политехник коллежийн Б.Очирболд нар удааллаа. Мөн Дархан-Өргөө политехник коллеж, Өмнөговь аймаг, Баянхонгорын оролцогчид эхний зургаан байрт шалгарлаа. Шалгарсан багийнхан дахин өрсөлдөөд шилдгийн шилдэг нь Абу Дабид болох дэлхийн олимпод явна. Тэмцээн дууссаны дараа шүүгчид дүнгээ нэгтгэх явц 2-3 цаг үргэлжилсэн юм. Учир нь чанартай мөртлөө дутуу наасан, зарим нь шуурхай дуусгасан ч гүйцэтгэл тааруу багууд цөөнгүй байв. Энэ талаар Улаанбаатар барилга компанийн ерөнхий инженер, тэмцээний шүүгч Г.Чулуут “Чадвар жигд байлаа. Зарим нь бэлтгэл муу байна. Хавтанцар наах технологийн дагуу хэмжээ, тэмдэг тэмдэглэгээн дээр алдаж байна. Дэлхийн ур чадварын тэмцээн дээр гүйцэтгэл дутуу бол хасдаг учраас хавтанцараа өгсөн хугацаанд багтаж нааж дуусгаагүй багийг хассан. Долоон сургууль хугацаанаасаа 30 минутын өмнө даалгаврыг дуус­га­сан. Туслахууд зуур­маг бэлдэнэ, зүссэн хавтанцарыг зөөж, багаж дөхүүлж өгөх зэргээр үндсэн оролцогчид зөвхөн туслах үүргийг гүйцэтгэдэг. Тэмцээний үеэр туслах нь хавтан­царыг хамт наах зэргээр зөрчил гарч байна” гэлээ.

Сан Пауло хотод болсон дэлхийн ур чадварын тэмцээнд Дархан МСҮТ-ийн суралцагч Б.Мөнгөншагай багштайгаа оролцоод ирсэн учраас туршлага, материаллаг баазыг нь харгалзан энэ удаагийн тэмцээнийг тус сургууль зохион байгуулж байгаа гэнэ. Б.Мөнгөншагай тэмцээний талбайн шүүгчээр ажилласан юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

12 цаг 23 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

17 цаг 55 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

17 цаг 55 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Өчигдөр 12 цаг 21 мин
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

Уржигдар 13 цаг 11 мин
Умард Балтийн эвслийн орнууд хамтарсан мэдэгдэл гаргав

Умард Балтийн найм (NB8)-ын орнууд болох Дани, Исланд, Латви, Литва, Норвеги, Финланд, Шве

Уржигдар 13 цаг 10 мин
Уулзалтын тухай мэдээ “тэсрэлт шиг нөлөө үзүүлсэн” гэв

Францын “Эх орончид” намын дарга Флориан Филиппо “X” сүлжээнд бичихдээ, Владимир Путин,

Уржигдар 13 цаг 09 мин
Кембрижийн судлаач Э.Булаг лекцээрээ юуг онцлов

“Кембрижийн Их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төв”-ийн профессор Урадын Э.Булагийн

Уржигдар 06 цаг 00 мин