04 сарын 25-ны өдрийн зурхай

2016-04-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 4 сарын 25, Сумъяа гараг. Билгийн тооллын 18, Эрхтэний тэнгэрт одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 50 минутад мандан, 19 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Хонь

Хамтрагчтайгаа асуудалтай бол өнөөдөр байдлыг өөрчлөхийг оролд. Хэдэн мянган үгээс хүчтэй бяцхан бэлэг бэлд. Шинэ санаа, эх сурвалжийг судалж мэдэх чадварын ачаар ажил дээрээ амжилт гаргаж, шинэ үйлчлүүлэгчтэй холбоо тогтооно. Шинэ чиглэлээр суралцах, боловсролын зэргээ нэмэгдүүлэх талаар бодож үзэх бололтой. Давхар ажил олох магадлалтай

Үхэр

Аливаад эерэг дадал зуршил ашигла. Гэсэн ч маш олон төрлийн асуудлууд холилдон хаанаас нь эхэлж шийдэхээ мэдэхгүйд хүрнэ. Хожим үүсч болох эрсдлээс өөрийгөө хамгаалахын тулд итгэж болохооргүй хүнд юуч битгий ярь. Гэр бүлийн хувьд хүүхдүүдийн хэрэгцээтэй холбоотой зарлага гарна. Мөн ажил хэргийн түншүүд тань хуурч мэхлэж болзошгүйг анхаар.

Ихэр

Хэн нэгнээс маш үнэтэй бэлэг хүлээн авч гайхшрах болно. Гэхдээ тайван байж талархлаа илэрхийлэх нь хариуг нь барьж буй хамгийн сайхан бэлэг. Дурлалт хосууд хуримаа хийж хамтын амьдрал эхлүүлэхээр шийднэ. Ажил хэргээ дуусгахын тулд санхүүгийн тал дээр цаашид юу хийх эсэхээ шийд.

Мэлхий

Гэртээ ажлаа хийхэд хүргэнэ. Энэ нь зөв сонголт байж болох юм. Үйлчлүүлэгч, хэрэглэгч ба бизнесийн хамтрагч нартай асуудал үүсч толгойн өвчих болох бололтой. Өөрийн гэсэн орчиндоо үлдэх нь танд одоогийн нөхцөл байдал дээр үндэслэн хэтийн төлөвөө тодорхойлох, хөгжүүлэхэд хамгийн зөв сонголт байх болно.

Арслан

Ах эгчээсээ тусламж авахдаа бардам зангаа гээ. Танд хамгийн хэрэгтэй үед туслах болно. Бизнес уулзалтын үеэр та бусдад хэн гэдгээ батлан харуулж чадна. Компанийг төлөөлөх ажлаас өөрийгөө чөлөөлөх хэрэггүй. Шинэ хүмүүстэй танилцаж чадвал бизнесийнхээ үр ашгийг нэмэгдүүлнэ. Өөртөө итгэлтэйгээр бүгдийг хий. Шинэ хэрэглэгчдээр дамжуулан ихээхэн хөрөнгө оруулалт авна. Зар сурталчилгааны ажилд зардал гаргахаас бүү татгалзаарай.

Охин

Өнөөдөр нэлээд сонирхолтой асуудлууд үүсэх болно. Учир битүүлэг явдлууд тохиолдоно. Энэ нь нэлээд төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэх бөгөөд ойр дотны хүмүүстэйгээ харилцах харилцаа зөрчилтэй байх магадлалтай. Ямар нэг зөвлөгөө тушаал заавар хэлэхээсээ өмнө сайтар бодож үзэхийг зөвлөж байна. Яаруу сандруу хэлсэн үг таныг эргээд харамсахад хүргэх магадлалтай. Аливаад хэт шүүмжлэмтгий өөнтөгч хандахгүй байхыг хичээ.

Жинлүүр

Улс төр, гүн ухаан, боловсрол, эрх мэдлийн сэдвээр хэлэлцүүлэг болох байх. Таны ажлын газрын эргэн тойронд цуурхал тарна. Та эрч хүчээ хадгалах хэрэгтэй, Ажил дээр аз туршсан үйл явдал болно. Энэ өдөр онцгой өдөр. Хүчээ сэлбэх амралт хойшлогдоно. Жинлүүрийн ордныхон албан тушаалын онцгой санал хүлээн авна.

Хилэнц

Оддын нөлөөгөөр далд нуугдаж байсан таны түрэмгий, догшин байдал илэрч, сэтгэлийн дарамт нэмэгдэх шинжтэй. Өнөөдөр буд гараг таны удирдагч дэлхийн ван гарагтай зөрчилдөнө. Тиймээс хилэнцүүд ойворгон зан, түргэн уураа хязгаарла. Маргаантай хэлэлцүүлгийн учрыг ол. Ялангуяа шашин шүтлэг, гүн ухаан зэрэг итгэл үнэмшлийн зүйлст анхаар. Замын осолд өртөж мэдэх тул жолоо барих хүмүүс өнөөдөр осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав хэмээн сануулмаар байна.

Нум

Өнөөдөр та бусдын нөлөө эсвэл сэтгэл хөдлөлдөө бүрэн автах төлөвтэй. Үүнийг ажил дээрээ ч мэдрэх болно. Дотны хүнтэйгээ ам мурийж магадгүй байна. Гэхдээ та нөхцөл байдлыг маш түргэн ухамсарлан, дүгнэж, буулт хийхийг хичээх нь зүйтэй. Найз нөхөд болон өрсөлдөгчдийн тань хийж буй үйлдэл таныг гайхшруулах бөгөөд хэрвээ танд таагүй байгаа бол аль болох сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байхыг хичээгээрэй.

Матар

Бусадтай харилцахад бага зэрэг хэцүү байна. Хэт их хэлэлцэж ярилцах нь таны  сонирхлыг татна. Гэхдээ зарим хүмүүс үгийн хүчийг ашиглан мэх  хэрэглэж байгааг та анзаарах хэрэгтэй. Зарим үед гэнэт гарч ирж буй өөрчлөлтүүдийн улмаас цаашид юу хийх талаар бодоход төвөгтэй байх болно. Энэ нь тийм ч их төвөгтэй асуудлыг үүсгэхгүй. Учир ийм тул яг одоо та өөрийн чадварыг ашиглан ирээдүйгээ харж зөв шийдвэрийг гарга.

Хумх

Нөхцөл байдал ид шидийн юм шиг учир нь олдож, санаа зовох зүйлгүй болно. Далайн чанад руу аялахаар болж ч магадгүй. Өнгөрсөн туршлагаа сана, хэрэг болох зүйлээ авч багла. Хумхууд авьяас, ур чадвараа мэргэжил болгон хувиргаж чадна. Ингэснээр одоогийн ажлын зэрэгцээ нэмэлт орлоготой болох байх. Гадаадын соёл, бодлого, шинжлэх ухааныг сонхирхож эхэлнэ. Хайр дурлалын шинэ харилцаа үүсэх байх.

Загас

Өнөөдөр Загаснуудад тийм ч хүнд биш өдөр. Ер нь их тайван мундаг байхыг хичээ. Гэхдээ өөрийн тань шударга талыг ойлгодог, хүсэлдээ хүрэхийн тулд асуудлаас хол байдгийг тань олйгодог хайртай хүнийхээ өмнө хичээх хэрэггүй. Та амьдралыг гадарлаж эхлэж байна даа гэж бодох үед тань төсөөлж ч байгаагүй өөрчлөлт гарах болно. Дараа нь ямар үйл хөдлөл хийх вэ гэж бүр гайхах боно. Үрэлгэн найзууд тань таны тэвчээрийг сорих байх.

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг UB лавлах 1617-оос авна уу.

 

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

12 цаг 26 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

17 цаг 59 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

17 цаг 59 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Өчигдөр 12 цаг 21 мин
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

Уржигдар 13 цаг 11 мин
Умард Балтийн эвслийн орнууд хамтарсан мэдэгдэл гаргав

Умард Балтийн найм (NB8)-ын орнууд болох Дани, Исланд, Латви, Литва, Норвеги, Финланд, Шве

Уржигдар 13 цаг 10 мин
Уулзалтын тухай мэдээ “тэсрэлт шиг нөлөө үзүүлсэн” гэв

Францын “Эх орончид” намын дарга Флориан Филиппо “X” сүлжээнд бичихдээ, Владимир Путин,

Уржигдар 13 цаг 09 мин
Кембрижийн судлаач Э.Булаг лекцээрээ юуг онцлов

“Кембрижийн Их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төв”-ийн профессор Урадын Э.Булагийн

Уржигдар 06 цаг 00 мин