100 жилийн түүхтэй Соц-Интернийн эмэгтэйчүүд Монголд анх чуулж байна

2016-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Соц-Интернийн олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурал өнөөдөр / 04.22 /“Blue sky” зочид буудалд албан ёсоор нээлтээ хийлээ.

Жилийн өмнөөс товлогдсон тус хурал Азид төдийгүй дэлхийн улс орны хэмжээнд Монгол Улсын нэрийг өндөрт өргөж буй ач холбогдолтой хурал юм гэдгийг төлөөлөгчид болоод оролцогчид онцолж байна.  “Азийн эмэгтэйчүүд ба Жендэрийн тэгш байдал” сэдвийн хүрээнд явагдаж буй тус хурал Дэлхийн улс орнуудын геополитикийн бодит нөхцөл байдал амаргүй, эдийн засгийн хямралаас үүдэлтэй эмэгтэйчүүдийн ажилгүйдэл, ядуурлын төвшин нэмэгдэж түүнчлэн охид эмэгтэйчүүдийг аливаа хүчирхийлэл дарамтаас хамгаалах болон агаарын бохирдол, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх мөн шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх квотын системийн талаар илтгэлүүд тавигдаж  улс орнууд туршлагаа хуваалцах юм байна. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын Дэд дарга, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга  М.Энхболд, УИХ-ын гишүүн, Соц-Интернийн  олон улсын байгууллагын Ази Номхон далайн бүс хариуцсан Дэд Ерөнхийлөгч Сү.Батболд, УИХ-ын гишүүн, НАМЭХ-ын Хүндэт Ерөнхийлөгч  Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, НАМЭХ-ын Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, Соц-Интернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Ази Номхон далайн бүс хариуцсан Дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал,  СоцИнтернийн олон улсын Эмэгтэйчүүдийн байгууллагын Хүндэт Ерөнхийлөгч, Италийн Парламентийн гишүүн Пиа Локатилла,  Соц-Интернийн олон улсын байгууллагын Дэд Ерөнхийлөгч, Бразилийн Хөдөлмөрийн намын дэргэдэх Хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн хөдөлгөөний Ерөнхийлөгч Мигуэлина Векчио, СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Өмнөд Латин Америк хариуцсан Дэд Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Колумб улсын иргэн Ивонне Гонзалис нар мэдээлэл хийж илтгэл тавьж байна. Манай улсаас “ Монгол Улсын тогтвортой хөгжлийн асуудал”  сэдвээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол илтгэл тавьсан. Энэ үеэр зарим зочид төлөөлөгчдийн сэтгэгдлийг хуваалцснаа хүргэе.

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Манай улс эмэгтэйчүүд шийдвэр гарах төвшинд гарах  квотын системийг хэрэгжүүлж байгаа орон

 

 - Олон жилийн түүхтэй СоцИнтернийн байгууллагын гурван Дэд Ерөнхийлөгч ирж нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал Ази тивийн эмэгтэйчүүдийн асуудлыг манай улсад  хөндөж хурал хийж буй нь ихээхэн ач холбогдолтой. 2012 оны сонгуулиар УИХ-д 11 эмэгтэй сонгогдсон. Тэр үед эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд гарах боломж хуулиар 20 хүртэлх квоттой байсан бол саяхан  баталсан сонгуулийн шинэ хуулиар 30 хүртэл болгож нэмгдүүлсэн нь чухал алхам болсон. Тиймээс манайх УИХ-д эмэгтэйчүүд гарах  квотын системийг хэрэгжүүлж байгаа орон. Цаашид энэ тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

 

УИХ-ын Дэд дарга, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга  М.Энхболд: Азийн бүс дотроо МАН бол төлөөлөл сайтай нам

-  Өнөөдөр Улаанбаатар хотод хоёр том үйл явдал болж байна. Ази-Европын парламентийн чуулга уулзалт, МАН-ын дэрэгдэх  НАМЭХ, Соц-Интериний эмэгтэйчүүдийн холбоо хамтраад Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулж байна. МАН 2000 оны эхэн үед Соц-Интерин гэж  олон улсын зүүний үзэл бариимтлалтай улстөрийн намуудыг эгнээндээ нэгтгэсэн томоохон байгууллагын гишүүн болсон. Соц-Интерин бол дэлхийн156 улсад төлөөлөлтэй. Азийн бүс дотроо МАН бол төлөөлөл сайтай нам. Манай намын дарга байсан Сү.Батболд Соц-Интеринийн дэд Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг  дөрвөн жил хийж байна. Манай эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагууд идэвхитэй ажилладаг. Нийгэмд шийдвэрлэж байгаа асуудалд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар  гол асуудлыг  авч хэлэлцэнэ. Нөгөө талаар улс орнуудад болж байгаа ядуурал, нийгмийн хүнд бэрхшээлтэй байдал дайн байлдаан, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг зовоосон асуудал их болж байна. Эдгээр асуудалд энэхүү чуулган анхаарлаа хандуулж  тодорхой шийдвэр, зөвлөмж   гаргах ач холбогдолтой.

 

УИХ-ын гишүүн, Соц-Интернийн  Олон улсын байгууллагын Ази Номхон далайн бүс хариуцсан Дэд Ерөнхийлөгч Сү.Батболд:

- Манай нам Засгийг тэргүүлж байхдаа эмэгтэйчүүдтэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэж байсны нэг нь Жендерийн тухай хууль. Энэ хуулийг батлууснаар нийгэм эдийн засаг, улстөрийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцох оролцоог дэмжиж, хуульчлах, баталгаажуулах, шийдвэр гаргах төвшинд нэлээд олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байсан. Өнөөдөр энэ ажлын үр дүн болох энэхүү Ази Номхон далайн бүс нутгийн олон улсын их хурал манай оронд  зохион байгуулагдаж байгаад баяртай байна. Дэлхийн Соц-Интеринийн гишүүн намын хувьд энэ байгууллагад тодорхой оролцоо, идэвхитэй дэмжлэгтэй байдаг. Миний хувьд Соц-Интернийн  Олон улсын байгууллагын Ази Номхон далайн бүс хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажиллаж байна. Энэ хүрээнд бүс нутагт ардчилал зах зээлийг амжилттай хөгжүүлж  байгаа. Мөн МАН цаашид эмэгтэйчүүдийн оролцоог улам дэмжих бүс нутгийн бодлогыг тодорхойлоход нөлөөлөх болно.

Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй: Нийслэлийн ИТХ-ын 45 тойрогт 13-14 нь эмэгтэй нэр дэвшинэ гэсэн үг

-УИХ-аас баталсан сонгуулийн шинэ хуульд Нийслэл, орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдэд тусгайлан квот зааж өгөөгүй ч МАН-ын үндсэн дүрэмд шийдвэр гарах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 25 хүртэл хувьд хүргэж нэр дэвшүүлэхээр заасан. Тиймээс Нийслэлийн МАН 2016 оны Нийслэлийн ИТХ-д  20 хүртэл хувиар эмэгтэйчүүдээ нэр дэвшүүлэхээр болсон. Энэ нь шийдвэр гарах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлхэд намаас дэмжиж байгаа явдал. Нийслэлийн ИТХ-ын 45 тойрогт 13-14 нь эмэгтэй нэр дэвшинэ гэсэн үг. Цаашид манай нам эмэгтэйчүүдийн квотыг  25-30 хувьд хүргэх бодлого барьж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

14 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

25 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

31 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин