Хойд Солонгос хүний эрхийг зөрчиж, хүн хулгайлсныг эрс буруушаав

2016-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.Цэцэг

Ази-Европын Парламентын Түншлэл АЕПТ-ийн есдүгээр уулзалт “Ази-Европын Парламентын Түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо” сэдвээр болж өндөрлөлөө.

Уулзалтад Австрали, Австри, Бельги, БНАЛАУ, БНСУ, БНХАУ, Болгар, Вьетнам, Дани, ИБУИНВУ, Индонез, Испани, Итали, Казахстан, Камбож, Кипр, Монгол, Норвеги, ОХУ, Пакистан, Польш, Сингапур, Тайланд, Унгар, Филиппин, Финланд, Франц, Хорват, Швед, Швейцарь, Энэтхэг, Япон зэрэг АСЕМ-ын гишүүн улсын парламентын гишүүд болон Европын парламентын төлөөлөгчид оролцлоо. Мөн Ази-Европын Сангийн төлөөлөгчид зохион байгуулагч Парламентын зочноор тус уулзалтад оролцов.

Хурлаас ирэх долдугаар сард манай улсад болох АСЕМ-ын уулзалтын үеэр танилцуулах тунхаглалыг батлав. Тунхаглалын 14 дүгээр зүйлд “АЕПТ-ийн парламентчид БНАСАУ-аас 2016 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр хийсэн цөмийн туршилт, мөн оны хоёрдугаар сарын 7-ны өдөр баллистик пуужингийн технологи ашиглан хөөрөгсөн, мөн хүний эрхийг зөрчиж, хүн хулгайлсан зэрэг нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг ноцтой зөрчиж байгаагийн зэрэгцээ Зүүн Хойд Ази болон бусад тивд энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байгааг эрс буруушаав. Тэд БНАСАУ-аас НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг хэрэгжүүлж, цөмийн бүх төрлийн хөтөлбөр болон баллистик пуужингийн хөтөлбөрөөсөө эргэлт буцалтгүйгээр бүрэн татгалзахыг шаардав. Түүнчлэн БНАСАУ-ын сүүлийн үеийн өдөөн хатгасан үйлдлүүдийн улмаас буй болсон хурцадмал байдлыг намжаах, мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, Зургаан талт яриа хэлэлцээг  үр нөлөөтэйгээр сэргээх зайлшгүй шаардлага тулгараад буйг парламентчид цохон тэмдэглэв” гэж заажээ.

Энэ заалтын талаар төгсгөлийн нэгдсэн хуралдааны үеэр Хятадын төлөөлөгчид өөр саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Гэвч тунхаглалыг өмнө нь төлөөлөгчид санал нэгтэй дэмжсэн учтр өөрчлөх боломжгүй байв. Иймд Хятадын талаас тавьсан саналыг долдугаар сард болох дээд хэмжээний уулзалтад  танилцуулахаар болсон юм.

Төлөөлөгчид  АЕПТ-ийн парламентчид төлөөлөгчдийг халуун дотнооор хүлээн авсанд Монгол Улсын Их Хуралд талархал илэрхийллээ. АЕПТ-ийн дараагийн уулзалтыг 2018 онд Европт зохион байгуулах боломжтой гэж үзсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

14 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

25 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

32 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин