Н.Болор-Эрдэнэ: 40 орчим байгууллагын хүний нөөцийн менежер оролцоно

2016-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Маргааш /04.23/ хөдөлмөрийн салбарын бодлого үйл ажиллагааны талаар “KPI worldshop” хэлэлцүүлэг “Central tower”-т болох гэж байна. Энэ талаар Хөдөлмөрийн холбооны гүйцэтгэх захирал Н.Болор-Эрдэнээс тодрууллаа.

- Хэлэлцүүлгээр “KPI worldshop” хөтөлбөрийг Монголд нэвтрүүлж, хэвшүүлэх талаар ярилцах юм байна. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Энэ нь Олон улсын нэршил юм. Аливаа байгууллагын ажилтнуудын гүйцэтгэлийн үнэлгээний түлхүүр үзүүлэлт гэсэн утгатай. Манай хэлэлцүүлэгт “Таван богд”, “Петровис”, “Бридж”  групп зэрэг 40 орчим байгууллагын хүний нөөцийн менежерүүд оролцоно. Бид энэхүү үйл ажиллагаагаар өргөн хүрээтэй асуудлыг хөндөхгүй. Зөвхөн компанийн удирдлагуудын хүсч байгаа түлхүүр үзүүлэлт дээр тулгуурлан туршлага солилцох юм.

-Ямар хүмүүс удирдан явуулах вэ.  Манайд энэхүү хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа вэ?

-Маргаашийн хэлэлцүүлгээр яг энэ асуудлыг хөндөж, Монголд хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ гэдэгт үнэлэлт дүгнэлж өгөх юм. Үйл ажиллагаанд маань менежментийн  зөвлөх Г.Өлзийбуян, О.Одхүү нар туршлагаа хуваалцахаар болсон.

-Ач холбогдлын тухай тодруулахгүй юу?

-“KPI worldshop” үйл ажиллагаанаас гадна хоёр зүйлийг агуулж байна.  Оролцогч хүний нөөцийн менежерүүдийн чөлөөт уулзалт, хөдөлмөрийн салбарт оруулах хувь нэмрийн хүрээнд хэрэгжиж буй төслийн товч танилцуулга түүнд хэрхэн оролцох талаар санал солилцох болно.

Эх сурвалж:www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

14 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

25 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

31 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин