Б.Булган шоронд, ардчиллынхан цэцэг өргөж тэмдэглэв

2016-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Монголын ардчиллын анхны удирдагч С.Зориг агсан бидний дунд хэрэв  байсан бол өчигдөр 54 нас хүрэх байлаа. Түүний төрсөн  дөрөвдүгээр сарын 20-ны энэ өдөр  гэр бүл,хамтран зүтгэгч  журмын нөхөд, монголчууд хөшөөнд нь цэцэг өргөж үйл хэргийг нь дурсдаг уламжлалтай. Харин энэ удаа  тус өдрийг огт өөрөөр угтав. Цаг хугацааны хувьд аваад үзвэл, сонгууль дөхсөн онцлог үе,  Монголын ард түмэнд  ардчилал, эрх чөлөөг авчирч өгсөн түүний хамтран зүтгэгчид  төрийн жолоо атгасан торгон үе. Гэтэл  эхнэрийг нь шоронд хорьж, эрхийг нь дээд зэргээр зөрчсөн гэсэн мэдээлэлтэй хамт  өөрсдөө цэцэг тэврэн хөшөөнийх нь өмнө  инээлдэж яваа ийм л гашуун дүр зураг харагдав. Эхнэр Б.Булган нь энэ өдрүүдийг  нөхрийнхөө монголчуудад авчирч өгсөн ардчилал, хүний эрх, эрх чөлөөний өчүүхэн хэсгийг ч эдэлж чадахгүй шоронгийн дарамтад  өнгөрүүлж байгаа. Тэр анх гэрч байсан, дараа нь сэжигтэнд тооцох болсон, одоо яллагдагч болгосон гэдэг. Түүнийг  24 цагийн  гэрэлтэй өрөөнд  хорьсон, эргэлт оруулдаггүй, өмгөөлөгчийг уулзуулдаггүйг  ээж нь хэвлэлд ярьсныг холбогдох байгууллагууд үгүйсгэдэг. Хүний эрхийн комисс “Эрх нь зөрчигдөөгүй, зөрчигдсөн байх магадлалтай” хэмээн бөөрөнхийлдөг. Хамгийн сүүлд  Ц.Оюунгэрэл гишүүн хорих ангийн хонгилд суулт хийж байж уулзахдаа дөрвөн талдаа өдрийн гэрэлтэй, чөлөөтэй унтаж, тухтай бие засч чаддаггүй дарамттай нөхцөлд, таван сар болоход хувцсыг нь нэг ч удаа солиулалгүй хорьж   буйг нүдээр харснаа хэлснээр Улсын ерөнхий прокурорын газраас шалгахаар болсон.Хорих 461 дүгээр ангид хоригдож буй хүмүүсээс илт гундуу, дарамттай нөхцөлд хоригдож буй  Б.Булган ханийнхаа хамтран зүтгэгч журмын нөхөд, улстөрчдөд хандаж  “Намайг битгий золиослооч” гэдэг үгийг л дамжуулсан байна лээ. С.Зориг агсны мэндэлсэн  дөрөвдүгээр сарын 20-ны  өдрийг ийм байдлаар угтаж бас үдлээ.    

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

14 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

25 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

31 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин