Архангайн Засаг дарга И.Мөнхсаруул гэгчтэй уулзаагүй

2016-04-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Саяхан Архангай аймагт тун ч өвөрмөц дэглэлттэй нэгэн инээдмийн жүжиг тавигдаад өнгөрлөө.  “Мөнх тэнгэрийн оньс” нэртэй “компани” байгуулж Чингис хааныг тодруулаад амжсан нэгэн “жүжигчин” очиж, гол  дүрд нь тоглоод нутгийн иргэдийг мунхруулаад амжжээ.  Энэ нь И.Мөнхсаруул гэх бөө эмэгтэй юм. Тэрээр “Булган уулыг тахина” гэсэн зар тарааж, уул усаа хүндэтгэн хайрладаг ард түмний сэтгэлийг ашиглаад иржээ.   “Булган уулыг тахих ёслолд есөн төрлийн идээ ундаа авдар зэрэгтэн хэрэг болно хэмээн түүнийг зарж, бага зэргийн бизнесийн үйл ажиллагаа ч болоод өнгөрсөн байна.  Мөн хамгийн сонирхолтой нь жүжгийнхээ дараа аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ дэмжсэн мэтээр ярьсан нь зарим хүмүүст буруу сэтгэгдэл төрүүлж байна.  Цахим ертөнцөд асуудал тогооноосоо хальж иргэдийг талцуулах, сүүлдээ бүр улс төрийн зорилготой мэт сэтгэгдэл төрүүлж эхэллээ.  “Засаг дарга Д.Бат-Эрдэнийг Богд хаанаар тодруулахаар болсон”, “Тамгын газраас санхүүгийн туслалцаа үзүүлсэн” гэх зэргээр ярьж байна. Тэгвэл  энэ талаар Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнээс тодруулахад “Булган уулыг тахихаар ирсэн И.Мөнхсаруул гэгч эмэгтэйд санхүүгийн дэмжлэг өгч өөрөө богд хаанаар өргөмжлөгдөх нь битгий хэл уулзаж үг сольж ч үзээгүй” гэсэн юм.  Тэрээр тухайн өдөр Хотонт суманд ажиллаад Улаанбаатар хот руу албан ажлаар явсан байна. Гэсэн ч түүний талаар иргэд буруугаар ойлгож ард иргэдээ мунхруулсан мэтээр ярьж байгаа юм. Мөн тэрээр Засаг даргын захирамжаар ЗДТГ-аас нэг ч төгрөг гараагүй, иргэн И.Мөнхсаруулын үйл ажиллагаанд тамгын газрын нэг ч албан тушаалтан оролцоогүй гэдгийг онцлон хэллээ. Харин ч И.Мөнхсаруулын “Булган уул тахих “зан үйлийг” зохицуулуулахыг аймгийн Тусгай хамгаалалтын газарт үүрэг болгосон байна.  Ийм л нэгэн инээдмийн жүжгээс болж, Архангай даяар нэгнийгээ хардаж сэрдэж, Аймгийн Засаг дарга нь хүртэл энэхүү жүжигт хэлмэгдээд амжжээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

14 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

25 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

31 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин