З.Баянсэлэнгэ: Түрээсийн орон сууцыг өмчлөх хүсэлтэй иргэд тусгай зохицуулалттай байна

2016-04-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Сайдын цаг” уулзалтыг АСЕМ-ийн хуралтай холбоотойгоор  яаман дээрээ хийсэн юм. Энэ үеэр түүнээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Таван хувийн ипотекийн зээлд зааж өгсөн суурьшлын бүсийг нэмэх боломж байгаа юу?

-Барилгын тухай хуулийг дагаж мөрдөж 33 норм дүрэм журам боловсруулахын 22-ыг нь боловсруулж дууссан. Үлдсэнийг нь удахгүй гаргана. Засгийн газрын тогтоолоор ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулж 5 хувь болгосон. Алслагдсан гурван дүүрэг, шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлт, 21 аймаг дээр баригдсан орон сууцанд эхний ээлжинд ипотекийн таван хувийн зээлийг хэрэгжүүлье  гэж үзсэн. Гэхдээ 6 жилийн өмнө тодорхойлогдож ирсэн шинэ суурьшлын бүс өргөжсөн учраас Дунд хугацааны зорилтот  хөтөлбөрт өөрчлөлт оруулах  шаардлага байгаа. Аж ахуйн нэгж компаниудаас ч хүсэлт их ирж байна. Түрээсийн орон сууц хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. 350 орон сууц бол Түрээсийн орон сууцын дээд хязгаар биш үргэлжүүлнэ. ТОСК Түрээсийн орон сууцанд бүртгүүлсэн хүмүүстэй нэг бүрчлэн уулзаж байгаа.

-Газар эзэмших, ашиглах дуудлага худалдааны үнийг  өөрчилсөн. Энэ талаар мэдээлэл өгвөл?

-Барилга хот байгуулалтын яам 126 тэрбум төгрөгийг 30 гаруй үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих үүднээс дэд бүтэц төсөл рүү оруулсан. Бүтээлийн байгуулалтын ажил амжилттай хэрэгжиж дууссан ч Баянголын ам гэх зэрэг газарт өмчлөлийн асуудал шийдэгдээгүй байдаг юм байна. Тиймээс холбогдох газруудтай уулзаж шийдвэрлэнэ. Манай салбарт өмчлөлийн асуудал их байна. Газар хөдлөлийн бичил мужлалын аргачлалаар тооцоо судалгаа хийлгэж сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.

Барилга хот байгуулалтын яамнаас газар эзэмших, ашиглах дуудлага худалдааны үнийн аргачлалыг өөрчилсөн. Нийслэлийг таван бүс болгоод дэд бүсүүдэд хуваасан. Тухайлбал нэгдүгээр бүсийн төгсгөл хоёрдугаар бүсийн эхлэлтэй адилхан үнэтэй байна. Хуучин аргачлалаар бол нэгдүгээр, төвийн бүсийг их үнэтэй гэдэг байсан.

-Түрээсийн орон сууцыг өмчлөлд хэзээ шилжих вэ гэсэн асуулт иргэдийн дунд хүлээлт үүсгэж байна?

-Өмчлөх асуудал өөр журам, зохицуулалтаар явна. Ерөнхий журмын хүрээнд 5 жил иргэн түрээсээ төлөөд явна. Түрээсийн орон сууц метр квадрат нь хөдөөд 4000, хотод 5500 төгрөг байгаа. Дээрээс нь ашиглалтын зардал төлнө.

Өмчлөх асуудал иргэдэд маш их хэрэгтэй  байгаа. Энэ бол төр засгийн анхаарал хандуулах асуудал мөн. Гадаадад түрээслэх зарчмаар явдаг. Магадгүй орон сууцны түрээсийн тухай хууль гэж гарах байх. Түрээсийн орон сууцанд хуримтлал үүсгэх мөн явцын дунд түрээсийн зарчмаас өмчлөлд шилжинэ гэж бодож байгаа иргэд арай өөр нөхцөл зохицуулалтаар явна. Үүнийг шийдэхийн тулд ТОСК, арилжааны банкуудтай гэрээ байгуулах зайлшгүй шаардлагатай. Түрээслэх зарчмаас арай өндрөөр түрээс, ашиглалтын зардлаа төлөх тохиолдолд өмчлөл рүү шилжих эрх үүснэ. Одоогоор тооцоо судалгаа хийж байна.

-Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа барилгын асуудлыг шинэ хуулиар хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Зөвшөөрөлгүй, чанаргүй барилгуудын асуудал эхэлж байна. Энэ байдал шинэ хуулиар цэгцлэгдэнэ. Барилга эхлэхээс дуусах хүртэлх хяналтыг хуулиар зохицуулж өгсөн. Гэхдээ шинэчилсэн хуулиар бүх зүйлийг орвонгоор нь эргүүлэхгүй. Хамгийн гол асуудал бол даатгалын байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлж, хариуцлагыг нь нэмж байгаа явдал.

Эх сурвалж: www.polit.mn

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

14 цаг 8 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

19 цаг 40 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

19 цаг 40 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Уржигдар 12 цаг 21 мин
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12
Умард Балтийн эвслийн орнууд хамтарсан мэдэгдэл гаргав

Умард Балтийн найм (NB8)-ын орнууд болох Дани, Исланд, Латви, Литва, Норвеги, Финланд, Шве

2025-08-12
Уулзалтын тухай мэдээ “тэсрэлт шиг нөлөө үзүүлсэн” гэв

Францын “Эх орончид” намын дарга Флориан Филиппо “X” сүлжээнд бичихдээ, Владимир Путин,

2025-08-12
Кембрижийн судлаач Э.Булаг лекцээрээ юуг онцлов

“Кембрижийн Их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төв”-ийн профессор Урадын Э.Булагийн

2025-08-12