Г.Баярсайхан Цалин нэмэхэд шаардагдах 90 тэрбумыг Сангийн яамтай тохиролцсон

2016-04-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хамгийн сүүлд Хөдөлмөр, нийгмийн Үндэсний зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн 07 тоот тогтоолоор сард 192 мянган төгрөг буюу нэг цагт 86 мөнгө байхаар тогтоож мөн оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж эхэлсэн. Түүнээс хойш хоёр жил гаруй хугацаа  өнгөрсөн байна. Хөдөлмөрийн хуулиар бол хоёр жил тутамд шинэчилж байх ёстой. Жил гаруй хугацаанд  судалсны үндсэн дээр 2016 оны 04- сарын 20-ний өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1428 төгрөг 60 мөнгө буюу сард 240000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо гэж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Ажил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч Х. Ганбаатар, МҮЭХ- оос  өнөөдөр / 04.20 /хэвлэл олон нийтэд албан ёсоор мэдээллээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд ажиллаж байгаа ажилтанд төлөх хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм. Монгол улсад одоогоор энэ ангилалд багтаж буй хэсэг нь нийт  хөдөлмөрийн насны иргэдийн 4 хувь буюу 40-50 мянган энгийн ажилтан байдаг ажээ. Энэ үеэр Хөдөлмөрийн сайд Г. Баярсайханаас зарим зүйлийг тодруулснаа хүргэе.

-Цалин тэтгэвэрийг хэзээ нэмэх вэ?

 - Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосноор  цалин нэмэхэд нөлөөлөх чухал алхам боллоо. Цалинг нэмэгдүүлэхэд нийтдээ  90 тэрбум төгрөг шаардлагатай тооцоо бий. Энэхүү нэмэгдлийг  2017 оны төсөвт суулгаж өгөхөөр Сангийн яамтай тохирсон. Тэгэхээр энэ жилийн тухайд төсөвт ачаалал ирэхгүй. Харин ирэх оны төсөвт тусгах үүднээс ийнхүү 6 сарын өмнөөс цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоолоо.

- Ажил олгогч заавал өнөөдрөөс эхлэн доод хэмжээгээр цалинжуулах ёстой юу?

-Хувийн хэвшлийн байгууллагууд одооноос эхлэн доод хэмжээг барьж ажилтанг цалинжуулах ёстой. Гэхдээ Үндэсний хорооны тогтоол 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх юм. Тэр болтол санхүүгийн нөөц боломжоо бүрдүүлэх  шаардлагатай.

Эх сурвалж:www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

14 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

25 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

31 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин