KPi Workshop

2016-04-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Сайн гүйцэтгэлийн талаарх зарим кэйсүүд...-

Борлуулалт өндөр байгааг хараад сайн гүйцэтгэл гэж дүгнэхэд эрт юм, учир нь борлуулалт өндөр боловч бүтээгдэхүүний өртөг өндөр байх, үр ашиггүй ажиллагаанаас болж компани алдагдал хүлээх нь элбэг.

Санхүүгийн тайлан өндөр ашигтай гарснаар эздэд энэ нь таалагдахуйц сайн гүйцэтгэл гэж үзэхэд хэцүү, энэ нь зээлийн борлуулалттай холбоотой авлага өндөр байх, зээлийн хүү болон эргэн төлөлтийн дарамтаас үүдэлтэй мөнгөн урсгал, хуримтлалгүй болсноор үйл ажиллагаа бүхэлдээ зогсох, өрсөлдөх чадвараа алдахад хүрэх тохиолдлыг сүүлийн хоёр жил харуулж байна,

Амжилттай маркетинг хийж үйлчлүүлэгчийн урсгал, хандалтыг авчирсан нь сайн үзүүлэлт гэж үзэн өндөр урамшуулал олгох нь зөв үү? Бодит байдал дээр үйлчлүүлэгчдийн урсгалыг гүйцэхүйц бүтээгдэхүүний нөөц, үйлчилгээний ажиллагсдын тоо, зохион байгуулалт процессыг уялдуулаагүйгээс сэтгэл ханамжгүй үйлчлүүлэгчдийг зах зээл дээр богино хугацаанд бэлтгэх эрсдлийг дагуулж байна...

Гүйцэтгэлийн үнэлгээгээр өндрөөр үнэлэгдэж, ажлын туршлага ур чадвар, ачаалал даахуйц баг бүрэлдэхүүнийг бий болгох нь компанийг урт хугацаанд тамирдуулах, ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлдөгт та итгэх үү? Улирлын онцлог, бизнесийн онцлог моделтой сайтар уялдуулсан төлөвлөлтгүйгээр гэнэтийн ачаалалд бэлтгэх, чанарын доголдолгүй гүйцэтгэл гаргах зорилготой бүрдүүлсэн хүний нөөц баг бүрэлдэхүүн эсрэгээр компанийн ашигт ажиллагааг эрс бууруулж алдагдалд хүргүүлэх тохиолдлууд олон гарч байна...

Өнөөдрийн компанийн удирдлагууд бизнесийн болоод менежер, ажилтнуудын гүйцэтгэлийн үнэлгээний системд сэтгэл дундуур байна, гүйцэтгэлийн үнэлгээний системийг бий болгох нь гол зорилго биш юм, харин компанийн санхүүгийн болоод стратегийн зорилгод чиглэсэн эцсийн үр дүнд линкдсэн тийм л системийг эрж хайж байна.

Энэ удаагийн KPi Workshop арга хэмжээнд гүйцэтгэлийг тойрсон өргөн хүрээтай асуудлыг хөндөхгүй, зөвхөн компанийн эзэд удирдлагуудын хүсч буй тэрхүү “Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийг хэрхэн тодорхойлох, үнэлэх” сэдэвт төвлөрч кэйс дээр ажиллаж харилцан туршлага солилцох суралцах, цаашид компани дээрээ амжилттай хэрэгжүүлэх дээр олон талын хэлбэрээр бие биедээ тусалж зөвлөж ажиллах хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

Зохион байгуулалтын хувьд KPi Workshop арга хэмжээнээс гадна хоёр үндсэн хэсгийг агуулж байгаа, нэгдүгээрт оролцогч хүний нөөцийн менежерүүдийн чөлөөт уулзалт, хоёрдугаарт, хөдөлмөрийн салбарт оруулах хувь нэмрийн хүрээнд хэрэгжиж буй төслийн товч танилцуулга түүнд хэрхэн оролцох талаар санал солилцох болно.

Арга хэмжээнд менежментийн зөвлөх Г.Өлзийбуян урилгаар оролцож өөрийн туршлагаа хуваалцах ба арга хэмжээний турш оролцогч компаниудын бодит кэйсүүд дээр хамтран ажиллана.

Менежментийн зөвлөх О.Одхүү нь тус арга хэмжээний үндсэн хэсгийг хөтлөн явуулна, салбар салбарын 50 гаруй компаниудад хүний нөөцийн менежер, удирдах ажил, гүйцэтгэх захирал, менежментийн зөвлөхийн статусаар ажилласан туршлагатай зөвлөх юм.

Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

8 цаг 0 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

8 цаг 0 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

20 цаг 1 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Өчигдөр 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Өчигдөр 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Өчигдөр 06 цаг 00 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин