“Алтан хайч”-ны эзэд тодров

2016-04-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Хөдөлмөрийн яам, Монголын үсчин гоо сайханчдын холбоо, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын Политехникийн коллеж хамтран “Алтан хайч-2016” улсын уралдааныг амжилттай зохион байгууллаа. Үсчин гоо сайханч бэлтгэдэг нийслэлийн гурван сургуулиас гадна Архангай, Дархан-Уул, Говь-Алтай аймаг зэрэг хөдөө орон нутгийн 130 гаруй оюутнууд энэхүү тэмцээнд өрсөлдөв. Энэ жил  Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү ​тэмцээнийг тус сургуулийн нэрэмжит болгон зохион байгуулж байна. Оролцогчид эхний гараандаа эрэгтэй креатив засалт, эмэгтэй урт үсний самналт, химийн хагалгаа, дамар ороолт, хумсны урлал бүтээл гэсэн төрөлд өрсөлдөж байгаа юм.  Харин хоёрдугаар гараандаа эрэгтэй чөлөөт засалт, эмэгтэй креатив засалт, тайралт уран сэтгэмжийн нүүр будалт зэрэг төрлөөр ур чадвараа сорилоо.

ХХАА- н сайд Г.Баярсайхан: “Алтан хайч” тэмцээнд тэргүүлсэн залуусаа дэлхийн ур чадварын олимпод явуулна

-Монгол орны хэмжээнд нийт 87  МСҮТ үсчин гоо сайхны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Энд залуус маань өөрөө ажилчин болохын зэрэгцээ бусдыг ажлын байраар хангаж байдаг.  Энэхүү “Алтан хайч” тэмцээнд тэргүүлсэн залуусаа бид дэлхийн ур чадварын олимпод явуулна. Ур чадварын тэмцээнд оролцсоноор монголчууд хөдөлмөрийн салбарт олон улсад хаана яваагаа мэдэж тодорхойлох боломжтой болно..

 

Тэмцээний ерөнхий шүүгч Ц.Цогзолмаа: “Алтан хайч”-ыг 14 дахь жилдээ зохион байгуулж байна

-Би энэхүү тэмцээнийг 14 жил хамтран зохион байгуулж байна. Энэ он жилүүдэд бид ямар төвшинд яваагаа энэхүү тэмцээнээр мэддэг байлаа.  14 жилийн дараа эргээд харахад Монголын үсчин гоо сайханчид маань ихэд хөгжиж чаджээ.  Тив дэлхийн олон тэмцээнээс шагнал авч монголынхоо нэрийг гаргаж чадаж байна. Энэ тэмцээнээс гарсан залуус дэлхийд өрсөлдөх чадвартай болно. Манай үсчин гоо сайхны салонуудад мэргэжилтэй ажилтнууд их хэрэгтэй байна. Мөн би одоогоос 44 жилийн өмнө Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийг төгсөж байлаа. Өнөөдөр бас сургуулийн маань 50 жилийн ой тохиож байна. Үе үеийн төгсөгч үсчингүүддээ баяр мэнд хүргэе.

 

“Хос Шагай” салоны мастер үсчин Н.Алтаншагай:

-Олон улсын зэрэглэлтэй тэмцээнүүдийг шүүх эрхтэй. Эрэгтэй креатив засалтын төрлийг шүүлээ. Саяхан болж өнгөрсөн дэлхийн аваргын төрлөөр энэ төрөлд оролцож манай баг амжилт үзүүллээ.  Ер нь  эрэгтэй үсчний баг маань дэлхийн болон олон улсын тэмцээнүүдэд их сайн оролцдог. 

Энэ удаагийн “Алтан хайч” улсын уралдаанд амжилттай оролцсон сургуульд шилдэг гранпри цом, шилдэг суралцагчид Хөдөлмөрийн яамны Сайдын нэрэмжит болор цом, алтан хайч,  10 төрөл тус бүрд эхний дөрвөн байранд өргөмжлөл, медаль, ивээн тэтгэгч байгууллагуудын мэргэжлийн багаж, бүтээгдэхүүнээр шагнав. Шилдэг суралцагчаар Хөвсгөл аймгийн суралцагч О.Өнөржаргал шалгарч Сайдын нэрэмжит шагналт хүртсэн бол, шилдэг сургуулиар Үйлдвэрлэл  Урлалын Политехник коллеж шалгарлаа.

 

ТӨРӨЛ

Сургуулийн   нэр

Шагналын төрөл

Овог нэр  

а1

MENS CREATIVE STYLE- Эрэгтэй креатив засалт, хатаалт

УБ Барилгын технологиин коллеж 

Алт 

 С.Гантуяа

Дархан МСҮТ 

Мөнгө

 Э.Ууганбаяр

Орхон МСҮТ 

Хүрэл

 Х.Одсүрэн

Дархан МСҮТ 

Тусгай

 Л.Золжаргал

2

LADIES TECHNICAL EVENING STYLE LONG HAIR (down) -Эмэгтэй урт үсний самналт

ҮУПК 

Алт 

 Ж.Мөнгөнсувд

УБ Барилгын технологиин коллеж  

Мөнгө

 Б.Оюундэлбээ

Дархан 

Хүрэл

 Б.Одгэрэл

ҮУПК  

Тусгай

 М.Жамьяандорж

3

 MENS HAIR FASHION AND TATTOO- Hair tattoo

ҮУПК  

Алт 

 Б.Батбаяр    

ҮУПК  

Мөнгө

 А.Сүхбат

Архангай Булган  

Хүрэл

 М.Сэдбазар

 УБ Барилгын технологиин коллеж  

Тусгай

 М.Пүрэвбаатар

4

TECHNIC OF PERM PART AND REEL BELT- Химийн хагалгаа, дамар ороолтын техник

ҮУПК  

Алт 

 У.Мөнхцэцэг

ҮУПК  

Мөнгө

 Б.Мягмарсүрэн

ҮУПК  

Хүрэл

 Н.Ариунжаргал

Орхон 

Тусгай

 Б.Мөнхтуяа

5

MIXMEDIA ДИЗАЙНААР ХУМСНЫ УРЛАЛ БҮТЭЭЛ ХИЙХ 

ҮУПК 

Алт 

 Н.Цолмон

ҮУПК  

Мөнгө

 Б.Хатантуул

Өвөрхангай 

Хүрэл

 М.Баасансүрэн

Завхан

Тусгай

 О.Даваахүү

6

     MENS MODERN CLASSICAL-  Эрэгтэй чөлөөт засалт, хэлбэржүүлэлт

Архангай 

Алт 

 Э. Мөнхзул

 Архангай Булган МСҮТ

Мөнгө

 М.Сэдбазар

ҮУПК 

Хүрэл

 С.Хүслэн

ҮУПК 

Тусгай

 С.Данзанравжаа

7

     LADIES CREATIVE STYLE- Эмэгтэй креатив засалт

Архангай МСҮТ

Алт 

 Ц. Цэцэгдулам

ҮУПК 

Мөнгө

 Ж. Мөнгөнсувд

ҮУПК  

Хүрэл

 М.Жамьяандорж

ҮУПК   

Тусгай

 Б.Номуундарь

8

   УРАН СЭТГЭМЖИЙН НҮҮР БУДАЛТ

Өвөрхангай

Алт 

 Х.Цэвэлмаа

ҮУПК   

Мөнгө

 Н.Номин-Эрдэнэ

 ҮУПК   

Хүрэл

 О.Уянга

 Орхон

Тусгай

 Л. Маралмаа

9

SALSA-Masquerade total make up

 ҮУПК   

Алт 

 Б.Урангоо

Өвөрхангай

Мөнгө

 Ч.Ичинноров

СИТИ дээд сургууль 

Хүрэл

 Б.Цэенбүтэд

 Орхон

Тусгай

Б.Цэцэгжаргал 

10

         LADIES  FASНION HAIR CUT STYLE

Хөвсгөл МСҮТ 

Алт 

 Э. Нандинцэцэг

ҮУПК   

Мөнгө

 Б.Нандин-Эрдэнэ

Орхон 

Хүрэл

 Б.Мөнгөнтуяа

 Дархан

Тусгай

 Т. Эрдэнэхүү

Эх сурвалж:www.polit.mn
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

8 цаг 0 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

8 цаг 0 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

20 цаг 1 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Өчигдөр 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Өчигдөр 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Өчигдөр 06 цаг 00 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин