Э.Амарсанаа: Хавдрыг эрт илрүүлбэл төгс эмчлэх боломжтой

2016-04-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Хавдар судлалын үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор Э.Амарсанаатай ярилцлаа.

-Хавдар судлалын үн­дэсний төв жил бүр “Хавдрын эсрэг үндэсний аян”-г зохион байгуулдаг. Энэ жилийнх хэзээ болох вэ?

-Хавдар судлалын үндэсний төвөөс гаргасан тоо, баримтыг харахад 2015 онд нийт хорт хавдрын 5777 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс эрэгтэй 2791, эмэгтэйчүүд 2771 нь хорт хавдраар өвчилсөн байна. Нийт хавдрын нэгдүгээрт, элэгний хавдар зонхилдог. Аль ч насны хүнд тохиолдож байна. Хоёрдугаарт, умайн хүзүүний хавдар ордог. МҮОНРТ, Хаан банк, Хавдар судлалын үндэсний төв хамтраад “Хавдрын эсрэг үндэсний аян”-г зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ сарын 25-наас аян эхэлнэ. Эхний гурван жил 21 аймагт хуваарийн дагуу нарийн мэргэжлийн эмч нар бүсийн шинжилгээ хийгээд явдаг байсан. Сүүлийн хоёр жилд хавдрын өвчлөл өндөр байгаа аймгуудыг сонгоод нарийн мэргэжлийн эмч тодорхой хугацаанд очиж ажиллаад орон нутгийн эмч нартай үз­лэг, шинжилгээ хийдэг. Онош­логдсон хавдрын өвч­лөл дээр мэс заслын баг очиж орон нутгийн эмч нартай нь хамтарч Хавдар суд­лалын үндэсний төвд хийдэг мэс заслыг хийж байгаа. 

-Умайн хүзүүний өвчлөл юунаас болж үүсч байна вэ?

-Элэгний хавдар В, С вирусын шалтгаантай, элэгний хатуурал нь хавдар болдог гэдэгтэй адилхан умайн хүзүүний хавдрын үүсэх шалтгаан нь бусад эрхтэнийг бодвол шалтгаан нь тодорхой эрхтэн. Шалтгааныг нь олоод тогтоочихоор тухайн хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлд орохгүй байх боломжтой. Ерөнхийдөө умайн хүзүү гэдэг эрхтэн харьцангуй ил байрлалтай. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн эмч нарийн үзлэг хийж гаднаас нь нүдээрээ, дурангаар хараад өөрчлөлттэй байвал тэндээс нь шинжилгээ авч оношлох боломжтой. Судлаачдын судалгаанаас харахад умайн хүзүүний хавдраар ямар хүмүүс өвчлөөд байна гэхээр бэлгийн харьцаанд бага насандаа орох, олон хавьтагчтай байх, архи, тамхины замбараагүй хэрэглээ, биеийн дархлаа сулрах нь эрсдэлт хүчин зүйлд ордог.

-Ямар шинж тэмдэг илэрдэг юм бол?

-Эрт үедээ ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Иймд тогтмол үзлэг, шинжилгээнд хамрагдаж эрт илрүүлэх боломжтой. Хожуу үед үтрээнээс цус гарах, бага аарцаг орчим өвдөх зэрэг шинж илэрнэ. Мөн бэлгийн харьцааны үед өвдөх, цус гардаг. Хавдар судлалын үндэсний төвд ирж үзүүлсэн хүмүүсийн 83 хувь нь оношлогдсон. Эсийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Эсийн шинжилгээ хэвийн гарсан ч жилд нэг удаа үзүүлснээр хавдраас урьд­чилан сэргийлэх б­оломжтой. Нэг удаа өгчихөөд гурван жилийн дараа дахин өгөхөд өөрчлөлт гарч болно. 

-Тэгвэл эрт илрүүлсэн тохиолдолд эмчлэгдэх боломжтой гэж ойлгож болох нь ээ?

-Умайн хүзүүний хавдрыг ярихаас өмнө урьдал эмгэг гэж байдаг. Өөрөөр хэлбэл, эрүүл байснаа гэнэт тодорхой хугацааны дараа хавдар болдоггүй. Тэр эмгэгүүд нь тодорхой зааг, хязгаартай байдаг. Тэгэхээр урьдал эмгэгийг дамжиж байж хавдарт шилждэг учраас тухайн эмэгтэй хавдар болохоос өмнө эмнэлэгт хандаж шинжилгээ өгөөд оношлуулчихвал эмчилгээний үр дүн өндөр. Ер нь бэлгийн харьцаанд орсон эмэгтэй жилд нэг удаа эсийн шинжилгээ өгч байх ёстой. Энэ шинжилгээгээр умайн хүзүүнээс арчдас авч үрэвсэл, шархлаа болон эсийн гаж өөрчлөлтүүдийг тодорхойлдог.

Эсийн шинжилгээг өрх, дүүргийн эмнэлгүүд хийж байгаа. Шинжилгээ өөрчлөлттэй гарвал манайд хандаж зөвлөгөө авдаг. Аливаа хавдрыг хавдар болохоос нь өмнөх үед нь илрүүлж, оношлох нь тухайн хүний эдийн засаг, бие эрхтэн, ар гэрт нь дарамтын хувьд эерэг үр дүнтэй байх юм. Мөн эрт илрүүлэх шинжилгээнд идэвхтэй хамрагдвал өвчлөлийг бууруулахад хувь нэмрээ оруулж хавдрыг эрт илрүүлж төгс эмчлэх боломжтой.

-Өнөөдөр танай тасгаар хэдэн насныхан үйлчлүүлж байна?

-Төрөх насны бүх эмэгтэй байна. Умайн хүзүүний хавдартай бүх хүн манай тасагт хэвтэж эмчлүүлдэггүй. Мэс засал хийх боломжтой, эрт үеийн хавдартай хүмүүс хэвтэн эмчлүүлдэг. Мөн хорт хавдрын хэмжээнээс хамаарч хавдрынхаа үе шатыг тодорхойлдог. Хавдар нэг мм-ийн зайтай өөрчлөгддөг. Энэ юунд хэрэгтэй юм гэвэл эмэгтэй хүний умай, умайн хүзүү буюу нөхөн үржихүйн эрхтэнг хадгалж үлдэх үү, үлдээхгүй юү гэдгийг шийддэг. Харин харьцангуй хожуу үедээ орсон хүмүүс туяа, хими, хөнгөвчлөх тасагт эмчилгээ хийлгэнэ. Манай тасгийн хувьд жилд 2-3 шинэ мэс заслын оношлогоо, эмчилгээний аргыг нэвтрүүлж ирсэн.

Өнгөрсөн онд умайн хүзүүний эмгэгтэй, хортой болон хоргүй хавдрын мэс заслыг нээлттэй хийдэг байсан бол дараа нь дурангийн аргад шилжсэн. Дурангийн мэс засал хийлгэсэн өвчтөн 1-2 хоноод эмнэлгээс гарч ажлаа хийх боломжтой. Мөн мэс заслын дараа өвчин намдаах эм уух, өвчин зовиур, наалданги үүсэх болов уу гэж бодох шаардлагагүй. Энэ мэс заслыг хийхэд нарийн мэргэшсэн эмч нарын багийг шаарддаг. Дээрээс нь нэг удаагийн багаж, хэрэгсэл нь өндөр өртөгтэй. Хамгийн гол нь хавдар эрт үедээ байх ёстой. Хэрэв тийм биш бол мэс засал хийгээд дахих учраас онцгой шалгуурууд байдаг. Өөрөөр хэлбэл, хавдрыг нь аваад тухайн эрхтэнийг нь үлдээх чиг хандлага руу хийж байна.

-Хоргүй хавдрыг яаж авдаг вэ?

-Хоргүй хавдар гэхээр бидний сайн мэдэх уйланхайнууд, умайн хүзүүн дэх булчингийн гаралтай хоргүй хавдрууд. Үүнийг түрүүний хэлсэн шиг нээлттэй болон дурангийн мэс засал хийж байгаа. Манайх жил ирэх тутам дурангийн мэс заслын тоо өсч байна. Өмнө нь найман хувь байсан бол өнгөрсөн онд нийт мэс заслын 12 хувь нь дурангийн мэс засал байсан. Энэ нь өвчтөндөө аюулгүй, үр дүнтэй арга юм. Манай тасгаас жилд 1-2 эмч гадаадын өндөр хөг­жилтэй оронд урт бо­лон богино хугацааны сур­галтад хамрагдаж байна.

-Багаж, тоног төхөө­рөмжийн хувьд хангалттай байж чадаж байна уу?

-Манай тасаг багаж, тоног төхөөрөмж, боловсон хүчний хувьд хангалттай. Мэдээж ямар ч сайхан тоног төхөөрөмж байгаад ажиллуулах боловсон хүчин байхгүй бол үр дүнгүй шүү дээ. Бид боловсон хүчнээ байнга сургадаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Чөлөөт сэтгүүлчийн хараат бус индэр “Плюма” платформ

Хараат бус сэтгүүл зүй бол нийгмийн толь юм. Өнөөгийн нийгэмд сэтгүүлч хэн нэгнээ

1 цаг 3 мин
Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Ерөнхий сайд Г.Занданшатарыг шинэхэн Засгийн газрынхаа бүтцийг УИХ-аар хэлэлцүүлэхт

1 цаг 3 мин
Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Өчигдөр 06 цаг 25 мин
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Өчигдөр 06 цаг 15 мин
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Өчигдөр 06 цаг 10 мин
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Өчигдөр 06 цаг 05 мин
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Өчигдөр 06 цаг 00 мин
16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

Уржигдар 19 цаг 10 мин
Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Уржигдар 17 цаг 47 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Уржигдар 14 цаг 20 мин