04 сарын 21-ны өдрийн зурхай

2016-04-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 4 сарын 21, Бархасвадь гараг. Билгийн тооллын давхарласан 14, Тэргүүн дагуул одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 57 минутад мандан, 19 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Хонь

Өөртөө итгэх итгэл тань үр ашиг, амжилттай хамт дээш лнэ. Шинийг сэдэх авьяас, зөн билгийнхээ ачаар зорилгодоо хүрч чадна. Толгойд орж ирсэн санаагаа тэмдэглэж ав., хожим хэрэгтэй болох байх. Найз нөхөд, хөршүүдтэйгээ амьдралын баяр баясгаланг мэдэрч , хөдөө салхинд гарахыг хүснэ. Хань ижлийн хамаатны хүнд санаа тавих хэрэг гарах бололтой.

Үхэр

Таны хувьд гайхалтай цаг үе иржээ. Бусдын оролцоо дэмжлэггүй, зөвхөн өөрийн чадлаар асуудлаа нэг тийш нь болгоно. Эрч хүчтэй дур булаам байдал чинь амжилтанд хүрэх боломжийн нэг ч байж мэднэ. Мөн хүмүүсийн анхаарлын төвд байна. Та зорилгодоо хүрэхэд саад болох бүхнийг даван туулна. Таны амжилт зөвхөн таны гарт гэдгийг сана. Энэ өдөр хүсэл, зориг, эрч хүчтэй байх хэдий ч дотнын харилцаанд сэтгэлийн хөөрөл гарч магад. Хайртай хосуудад үл ойлголцол гарахаас болгоомжил. Таны хувьд  сээтэгнэх цаг биш, бусдаас зөвлөгөө аваарай.

Ихэр

Өөрийн бодол санаагаа ариусгахын тулд бясалгал хийж оюун санаагаа тайвшруулах зэрэгт маш таатай байх болно. Маш их тэвчээр гаргасан учраас нэн таатай байдлыг олж авч чадна. Ажлын газарт эргэлзээтэй асуудал үүсэх бөгөөд өрсөлдөгч тань таны хамгийн сайн хамргач болж магадгүй. Аялалын төлөвлөгөө нааштай байх бөгөөд санхүүгийн асуудлаа зохицуул. Байгалийн сайханд цагийг ганцаар өнгөрөөснөөр тайвшрах болно.

Мэлхий

Таатай явдлаар дүүрэн өдөр байна. Таныг жолоодогч сар бусад гарагуудтай нэгдэх тул маш их аз жаргалтай байна байна. Найз нөхөд, хамт ажиллагсадтайгаа нийлж баяр тэмдэглэх, дэмий ярьж, зугаа цэнгэлээ хуваалцах болно. Таны шинэ найз нөхөдтэй болох шинэ клуб, нийгэмлэгт нэгдэж ороход тохиромжтой үе. Аливаа үйл ажиллагаанд оролцох юм уу сургалтын дамжаанд суухаар мөнгө төлсөн бол зарсан мөнгө чинь дэмий үрэдэхгүй. Найз нөхөдтэйгөө нийлэхэд таатай үе.

Арслан

Ажилч хэрэгч байдал өөрийг тань гайхшруулах бололтой. Өнөөдрийн төлөвлөгөөнд багтсан цагт нь дуусга. Таны авьяас чадвар тодрохоос гадна санаа сэдлээ цаасан дээр буулгаад хэрэгжүүлэхэд бэлтгэ. Шинэ хүрээлэлд олон зүйл сурч, өөрийгөө хөгжүүлэхийг хичээ. Уран бүтээлчид ажилдаа голлох байр суурь эзлэхээс гадна туршлага чадвартай хүмүүстэй хамтран ажиллаж, олон зүйл сурч мэдэх болно. Ганц бие арслангууд өнөөдрийн үдэшлэгийн дараа ганцаар байна гэдэг юу л бол. Сэтгэл татам сайхан хувцаслаарай.

Охин

Пүрэв гариг. Ойрын өдрүүдэд аялал зугаалгаар явах, сурч боловсрох, хууль эрх зүй судлах болон ном хэвлэлтэй холбоотой ажил таны санаснаас илүү амжилттай байх болно. Ажил мэргэжилдээ ахиц гаргахын тулд илүү их мэдлэг туршлага хуримтлуулах хэрэгтэй болно. Таны хувьд туршлага хуримтлуулах нь хамгийн чухал. Мэддэггүй зүйл гэхээсээ илүү таны ажилд хэрэг болох зүйл сурахыг хичээ. Хайр дурлалын харилцаа болон олон нийттэй харилцах ажил гайхалтай сайн байна.

Жинлүүр

Шинэ эрч хүч, амьдралын урам зориг, итгэлтэй байдал эв нэгдлийг энэ өдөр билэгдэж байна. Та гайхалтай амар тайван байж чадна. Амьдралын бүх хэсэгтээ шинэ боломж нээж, сэтгэл зүрхний шарх, оюун санаагаа эмчилээрэй. Өөртөө итгэлтэй, үнэ цэнэтэй байж, асуудлаа тунгаан бод. Бизнес хамтрагчтайгаа харилцахад тааламжтай.

Хилэнц

Үүр цайхаас өмнө шинэ сар таны хувийн болон мэргэжлийн харилцааг илтгэдэг 7-р гэр болох үхрийн ордыг дайрна. Энэ сарны энергийн ачаар та хайртай хүнтэйгээ бүхнийг шинээр эхлэх бололтой. Амрагтайгаа цагийг өнгөрөөж, өгөөмөр хайрынхаа үр шимийн хүрт. Хэрвээ та онцгой төлөвлөгө боловсруулж, урагшлах оновчтой үеийг хүлээж байгаа бол ирэх 2 долоо хоногийн турш хөдөл.

Нум

Хууран мэхлэлт, үл ойлголцол, хов жив таныг урагшлахад саад болно. Гэхдээ өчигдрийн эхлүүлсэн санхүүгийн асуудал нааштай шийдэгдэнэ. Бусадтай зөрчилдөж болзошгүй. Энэ бүхэн таныг амьдралдаа баримталдаг зарчим эсвэл сэтгэлгээний эрх чөлөөнөөсөө ухрахад хүргэж мэднэ. Тайван байдлаа хадгалахыг хичээ. Ажил хэргийн холбоотой хүмүүстэй  харьцах харьцаандаа өөрчлөлт оруулж, зөн билэгтээ найдахыг хичээ.

Матар

Пүрэв гараг. Од эрхэс тань руу гэрэлтэйгээр цацарч байгаа тул та өнөөдөр аз жаргалтай өдөр байна гэдэгт итгэ. Матрынхан бусдад сэтгэл алдарна. Хосуудын хувьд сануулахад та нарын харилцаа идэвхгүй байх тул бага зэрэг чармайлт хэрэгтэй. Дотно харилцаагаа сэргээж халуун дулаан хайрыг мэдэр. Уран бүтээлийн авъяас чадвараа харуул. Ажлаа чанартай хийхийн тулд суу билгээ ашигла. Бусдын хүсэл сонирхлыг мэдэр.

Хумх

Энэ өглөө шинэ сар нь үхрийн ордод оршино. Өөрийн үндэс угсаа, ойр дотны хүмүүсийн талаар тодорхой мэдэхийг оролд. Таны ирээдүйн өөрчлөлтийн төлөвлөгөө бусдад ажиллах  зориг өгөх болно. Хайр дурлалын адал явдал даамжирч, та одоо хамтдаа гэр бүл зохиох талаар нухацтай болож эхэлжээ. Найзууд одоо хамтдаа цагийг маш хөгжилтэй өгөрөөх болно.

Загас

Од эрхэсийн нөлөөгөөр сайхан өдөр болохнь. Уйтгартай шинэ сар аюулгүй байдлыг мэдрүүлдэг. Шинэ сарны дор ямар нэгэн шинэ юм эхэлбэл бүтэлгүйтэх эрсдэл багасдаг. Одоо шинэ юм эхэлбэл бүтэлгүйтэх эрсдэл багасдаг. Одоо ирээдүйлтээ тань холбоотой шйидвэр гэрж ч мэднэ. Бас хамаатан садан, дотны найзуудынхаа өгсөн зөвлөгөөг анхааралтай сонс. Ажилтайгаа холбоотой шинэ программ сурч эхлэхэд яг тохирсон цаг. Ямар ч сургалтын курс байсан таны ажлын ур чадварыг тэлж өргөжүүлэх болно.

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

14 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

25 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

32 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин