Э.Эрдэнэжамъян: Хуулийн хугацаа дуусаагүй учраас МАН-д дахин санал тавина

2016-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

МАХН-ын  Бага чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяны байр суурийг сонслоо.

-МАН сонгуульд дангаараа оролцох болсноо мэдэгдлээ. Танай намын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуульд МАН, МАХН эвсэж оролцоосой гэсэн анхан шатны байгууллага, намын гишүүдийн албан ёсны хүсэлтийн дагуу хоёр намаас Ажлын хэсэг гарч тодорхой асуудлаар тохиролцсон. Харамсалтай нь МАН цаг хугацаа богино гэдэг үндэслэлээр татгалзаж байх шиг байна. Гэхдээ МАХН-ын зүгээс хуулийн хугацаа дуусаагүй байгаа учраас эвсэх оролдлогоо зогсоохгүйгээр дахин санал тавина гэсэн байр суурьтай байгаа.

-МАХН-ыг эвсэх асуудал шийдэгдээгүй байхад сонгуульд дангаараа оролцох мөрийн хөтөлбөр баталсан гэсэн?

-Ер нь хоёр намын Ажлын хэсэг ойлголцсоны дагуу  МАН эхэлж Бага хурлаа хийгээд эвслээ дэмжчих юм бол манай нам араас нь дэмжинэ гэсэн утга санаагаар 18,19-нд хоёр өдөр дараалуулж Бага чуулганаа зарласан. Гэтэл МАН тодорхой шийдвэр гаргаагүй зөвхөн мөрийн хөтөлбөрөө хэлэлцсэн. Мөн манай намын Бага чуулганы үеэр МАН-ы зүгээс эвсэх боломжгүй боллоо гэсэн цаг хугацаагаар хавчиж шахсан асуудал гарч ирсэн.  Ер нь эвсэхэд хуулийн дагуу заавал эвслийн гэрээ, мөрийн хөтөлбөр, эвслийн удирдах байгууллагаа батлах ёстой. Үүнийг Ажлын хэсгийн уулзалт дээр шахсан. Эвслийн гэрээ бэлдэе, мөрийн хөтөлбөрөө дундаасаа бэлдэе гэж удаа дараа МАН-д хэлж яаравчлуулсан боловч хөдлөөгүй. Манай нам бүх зүйл дээр хүлээцтэй хандаад явж байгаа.

-Цаашид эвсэх боломж байгаа гэсэн үг үү?

-МАХН, МАН  гишүүдийнхээ хүсэлтийг бодож эвсэх нь зүйтэй байх. Хуулиар дөрөвдүгээр сарын 28-наас өмнө намууд эвсэх мэдэгдлээ СЕХ-д өгөх учраас цаг хугацаа байна гэж ойлгож байгаа.

-МАН-аас өөр намтай эвсэх үү?

-МАН-аас өөр намтай эвсэх боломж муутай байх. МАН эвсэхийг зөвшөөрөхгүй бол дангаараа сонгуульд орно.

-МАН-ын дарга  сонгуулийн дараа МАХН-тай эвсэх боломжтой гэж хэлж байна лээ?

-Улстөрийн хувьд ч хуулиараа ч эвсэх эрх нээлттэй. Аль ч намтай эвсч болно.

Эх сурвалж: www.polit.mn

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

14 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

25 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

32 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин