7000 гаруй мэргэжлээс зөв сонголтоо хийгээрэй

2016-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Ахлах ангийн сурагчид амьдралынхаа чухал алхамыг хийж, мэргэжлээ зөв сонгож,  их, дээд сургуульд элсэн орох торгон мөч ойртсоор байна. Тун удахгүй элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл дуусах гэж байна. Иймд  дунд сургуулиа дүүргэж, мэргэжлээ сонгох гээд  найз нөхөдтэйгээ зөвшилцөж суугаа хүүхдүүдэд хэрэгтэй  мэдээлэл дуулгая.                              

Ихэнх хүүхдүүд бүхэл бүтэн амьдралдаа нэгэн том алхам хийж, мэргэжлээ сонгох  энэ хариуцлагатай үедээ хэт их сэтгэлийн хөөрлөөр ханддаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн их, дээд сургуулиа төгсөж буй оюутнууд ч ийнхүү ярьж байна.  Их сургууль төгссөн 10 хүүхэд тутмын ердөө 3-5 хүүхэд нь төгсөөд шууд ажилд ордог бол бусад долоо нь ямар нэгэн байдлаар мэргэжлийн бус ажил хийдэг аж. Хэдийгээр манай улсын Засгийн газраас эрэлттэй 20 мэргэжлийн жагсаалтыг гаргасан  ч эдгээр мэргэжлээр сурч буй оюутнуудын тоо төдийлөн нэмэгдээгүй байна.  Үүнд Авто замын барилга, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш, Байгалийн ухааны багш, Геологи, Гидрогеологи, Гидромеханик инженер, усны нөөц экологи, Уул уурхайн ашиглалтын технологи, Уул уурхайн машин тоног төхөөрөмж, Малын эмч, Мэдээллийн систем, Газрын тосны хадгалалт тээвэрлэлт, Сантехник инженерийн байгууламж, Сэргээгдэх эрчим хүч, Нано инженерчлэл, Биотехнологи, Цөмийн эрчим хүч, Онолзүй, Эмнэлзүйн шинжлэх ухаан гэх мэт мэргэжлүүд багтжээ.  Гэтэл өнөөх л эдийн засагч, хууль эрхзүйгээр сурах хүүхдүүдийн тоо нэмэгдсэн хэвээрээ л байна.  Зарим ТББ-аас гаргасан судалгаагаар ирэх 10 жилд эдийн засагч, хуульчаар боловсон хүчин бэлтгэхгүй байхад хүрэлцэх хэмжээний мэргэжилтэй байгааг хэлж байна.  Тиймээс хүүхдүүдийг 12 дугаар ангид орохоор нь ирээдүйд сонгох мэргэжлийнх нь тухай ярьж эхлэх биш долоо, наймдугаар ангид байхаас эхлээд мэргэжлийн тухай ярьж ойлгуулж байх нь чухал гэдгийг эцэг, эхчүүдэд зөвлөж байна.

 Манайхан юмыг хойш тавьдаг зангаасаа болоод тоолгүй явсаар нэг л мэдэхэд хүүхэд нь төгсөх болдог.  Тиймээс хавар шалгалт дөхөнгүүт ямар, ямар хичээлээр өгөх вэ? Ямар мэрэгжилтэй болох вэ хэмээн сандарцгаадаг. Эцэг эхчүүд болон сурагчдын дундах бас нэг буруу ойлголт нь улсын томоохон их дээд сургуульд орвол ямар ч мэргэжил байх нь хамаагүй байдаг. Уг нь бол сонгож чадвал 7000 гаруй мэргэжил байдаг гэнэ.  Гэтэл хүүхдүүд ердөө 50 мэргэжил дотор эргэлдэж сонголтоо хийдэг байна. Үүнээс болж хүүхдүүд сонирхолгүй, дургүй мэргэжлээр сурах тохиолдол элбэг болжээ. Их дээд сургуулийн оюутнуудын дунд явуулсан судалгаагаар 37.7 хувь нь сонирхолоо дагаад орсон, 30 хувь нь суралцаж буй мэргэжилдээ хангалуун бус 11.8 хувь нь мэрэгжлээрээ ажиллахгүй, үлдсэн хувь нь мэдэхгүй гэсэн хариулт өгчээ.    Мөн дунд сургуулиа дүүргэж байгаа сурагчдын 90 хувь нь МУИС,ЭМШИУС, ШУТИС, ХУИС зэрэг улсын томоохон их сургуульд орох хүсэлтэй байдаг аж.  Тиймээс дунд сургуулиа дүүргэж байгаа сурагчиддаа цаг нь болохоор бус цагаасаа эрт судалгаа хийж ямар мэргэжил сонговол ирээдүйн амьдралаа баталгаатай болгох вэ гэдэг дээр хариуцлагатай сонголт хийх шаардлага байгааг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

22 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

33 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

39 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин