Цагаан будаа угаасан усны ач тус

2016-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Тостой аяга тавгийг будаа угаасан усаар угаавал тос толбо нь амархан арилдаг. Хэрвээ тос, толбо нь тод тогтсон бол дээр нь бага зэргийн цуу нэмээд угаагаарай.

Бохир хувцсыг будаа угаасан усанд дэвтээгээд угаавал саван хэрэглэхгүйгээр хир буртаг нь арилдаг.

Будаа угаасан усаар тостой болсон гэрийн ахуйн хэрэгслийг угаавал өнгөлөг сайхан болдог.

Хэрвээ гэртээ алтан загас тэжээдэг бол загасны савандаа будаа угаасан ус хийвэл загасанд шим тэжээл өгөхөөс гадна савны усыг цэвэр тунгалаг байлгадаг байна.

Буцалгасан будааны усаар амаа зайлж байвал амны эвгүй үнэр болон амны хөндийн шархлааг засахад сайн байдаг.

Цагаан будааны шүүс

Цагаан будааны шүүс нь В,С,Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө агуулдаг учраас арьсанд сайн байдаг.

Нүхжилтийг багасгаж, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг болгодог. Түүнчлэн нарнаас хамгаалах ч үйлчилгээтэй.

Хийх заавар:

1. Нэг эсвэл хагас аяга будаа угааж, бохирдлоос нь салгана.

Будаагаа саванд хийж, дээрээс нь ус хийгээд 15  минут байлгана. Энэ хугацаанд будааны аминдэм, эрдсүүд  усанд шингэдэг.

2.  15 минут өнгөрсний дараа усаа цэвэр саванд юүлнэ. Харин  будаагаа хаях хэрэггүй, хоол хийж болно шүү дээ. Ингэж  гаргаж авсан усаараа угааж, эсвэл арьсандаа түрхэн хэдэн  хором иллэг хийж болно. Ингээд л боллоо. Та анх удаа  угаасныхаа дараа л арьс зөөлөрснийг мэдэрнэ. Будааны  шүүсийг хөргөгчинд таваас дээш хоног байлгасны  хэрэггүй.

 Будааны шүүсийг үс арчилгаанд хэрэглэх нь

Будааны шүүсийг үс арчилгаанд ч хэрэглэж болно. Үсээ угаах,  эсвэл зайлахдаа будааны шүүсийг ашиглавал зөөлөн,  гялалзсан өнгөтэй болно.

 Будааны шүүсийг турахад хэрхэн ашиглах вэ?

1.    Нэг аяга будаан дээр 4-7 аяга ус хийнэ.

2.    2-4 цагийн турш зөөлөн гал дээр чанана.

3.    Бага зэрэг давс нэмээд шүүсийг өдрийн турш ууна.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

22 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

33 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

39 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин