Барилгын салбарт тулгамдсан асуудлаар санал солилцов

2016-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

МҮХАҮТ-ын урилгаар УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ барилга, зам, үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй бизнесмэнүүдтэй уулзлаа. Уулзалтад МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, танхимын дарга М.Оюунчимэг, ор­логч дарга М.Сарандаваа болон барилгын салбарын 50 гаруй бизнес эрхлэгч оролцсон юм.

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Барилгын хуулийн шинэчилсэн найруул­гаар барилга барьж бай­гаа аж ахуйн нэгжийн хариуцлагыг өндөржүүлсэн төдийгүй нийгмийн даатгалын байгууллагын үүрэг оролцоо нэмэгдсэн нь шинэлэг болсон. Мөн төр аж ахуйн нэгжүүдийн хийх боломжтой зарим нэг ажлыг өөр дээрээ үүрэхгүйгээр тусгай зөвшөөрлийн асуудлыг мэргэжлийн холбоодод шилжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтын ажлыг эхлүүлээд байна. Хууль хэрэгжих явцад бизнес эрхлэгч та бүхэн саналаа хэлж, засч сайжруулаад явах бүрэн боломжтой” гэв.

Уулзалтад оролцогчид барилгын салбарт нэн тэргүүнд тулгамдаад бай­гаа НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, банкны зээлийн хүү, барьцаа хөрөнгө, цалин хөлс, хүний нөөц, сургалт хөгжил зэрэг олон асуудлаар байр сууриа илэрхийлж, харилцан мэдээлэл солилцон со­нирхсон асуултдаа сал­барын сайдаасаа хариулт авсан. Энэ удаагийн уулзалт ингээд өндөрлөсөнгүй. Хэлэлцэж ойлголцох асуу­дал олон байгаа учраас ирэх долоо хоногт дахин уулзахаар товлов. Ингэхдээ бүх банкны төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллага, барилгын салбарын биз­нес эрхлэгчдийг орол­цуулсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

22 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

33 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

39 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин