Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хооллолтын зөвлөмж

2016-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хооллолтын зөвлөгөөг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын секторийн эрдэмтэн судлаачид танилцуулж байна. 

Улаанбурхан өвчний тархалт ихэссэн энэ үед тус зөвлөгөөг даган амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, дархлаагаа сайжруулах хэрэгтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна. 

-Бага насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох

- Илчлэг, тэжээллэг хоол өгөх

- Өдөрт 4-5 удаа заавал хооллох

- Хүүхдэд А, С аминдэмээр баялаг хүнс,хоол түлхүү өгөх

- А,Д,С аминдэм болон бусад аминдэмийг нэмэлтээр өгөх

- Хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх

- Асаргааг сайжруулж, усан чийрэгжүүлэлт хийх

- Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх

Ямарч насны хүн улаан бурхан өвчнөөс сэргийлэхийн тулд дархлааг дэмжих, биеийн эсэргүүцлийг сайжруулах хүнс, хоол хэрэглэх шаардлагатай.

Үүнд:

1. Амьтны гаралтай уургаар баялаг хүнс хэрэглэх. Үүнд: Малын мах, өндөг, сүү сүүн бүтээгдэхүүнийг өдөр бүр хангалттай хэрэглэх

2. Аминдэм, эрдэс бодисоор баялаг жимс, хүнсний ногоог түлхүү хэрэглэх. Олон төрлийн хүнсний ногоог хоолондоо хэрэглэхээс гадна жимсний цэвэр шүүсийг  өдөрт доод тал нь 1 аягийг ууж хэвших.

3. Хүнсний ногооноос хулуу, лууван, амтат төмс гэх мэт А аминдэмээр баялаг. улбар, улбар шар ногоонуудыг хэрэглэх ба эдгээрийг нухаш, зутан, шүүс байдлаар хэрэглэх хэрэгтэй. Мөн цэвэр жимс, ногоо С амин дэм болон антиоксидантаар баялаг байдаг.

4. Цай, сүү, ундааг аль болох халуун бүлээн хэрэглэх. Илчлэг сайтай шөлтэй, халуун хоол идэж, аминдэмээр баялаг шингэн зүйлийг халуун бүлээнээр нь  түлхүү уух. Тухайлбал буцалсан аарц, чацарганы  шүүс, аньсны шүүс, үхрийн нүдний  шүүс зэргийг халуунаар нь уух.

5. Сармис,сонгино, цагаан гаань дархлааг сайжруулах үйлчилгээтэй тул хоолондоо тогтмол хэрэглэж хэвших. Зарим хүүхдэд үнэр амт нь таалагддаггүй учраас үл мэдэгдэх болтол нь жижиглэн хэрчиж, үрж хийх. Сармисыг угааж цэвэрлээд чанахгүйгээр шууд хэрэглэх нь илүү үр дүнтэй. 500 грамм халуун усанд нунтагласан 4-5 хумс сармис хийж хандлаад хоолойгоо ойр ойрхон зайлж болно. Мөн нимбэгний уусмал, царван, сод, давсны уусмал байж болно.

6. Ус болон шингэнийг хангалттай хэрэглэх. Хүүхдийн биеийн жингийн ихэнх хувийг ус эзэлдэг. Хүүхдэд шингэн их дутагддаг ба бүрэн хэмжээгээр нөхөж чаддаггүй. Өдөр тутамдаа усыг хангалттай хэрэглэх нь биеийн ерөнхий үйл ажиллагааны үндэс болох ус чийгээр хангах нөхцөл болдог.

7. Сайн унтаж амрах хэрэгтэй. Тогтмол цагт унтах нь дархлааны хамгийн том зэвсэг болдог. Шинэ төрсөн хүүхэд 18 цаг, цэцэрлэгийн насны хүүхэд 12-13 цаг, сургуулийн насны хүүхэд 10 цаг унтах шаардлагатай.

Эх сурвалж: www.polit.mn

 

Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

8 цаг 39 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

8 цаг 39 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

20 цаг 41 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Өчигдөр 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Өчигдөр 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Өчигдөр 06 цаг 00 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин