
Т.САЙХАН
Эрүүл мэндийн даатгалын сангаас 453.9 сая төгрөг гаргаж, Улаанбурхан өвчнөөр өвчилсөн өвчтнийг эмчлэхэд шаардлагатай эм, тариаг худалдан авахаар болжээ. Улаанбурхны халдварын эсрэг, дархлаа сайжруулах, өвчин намдаах зэрэг үйлчилгээтэй эм, тариа нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд тасарч, иргэд өөрсдийн мөнгөөрөө худалдан авч байгаа юм байна. Иймээс ЭМД-ын сангаас хөрөнгө босгож, Эрүүл мэнд, Спортын сайдын багц руу шилжүүлэн өгч, тасарсан эдгээр эм, тариаг хэвийн олгохоор болж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарч буй 453.9 сая төгрөг бол эм, тарианы гурван сарын хэрэглээг авч хүрнэ. Цаашид улаанбурхны халдварыг эмчлэхэд шаардагдах хөрөнгийг тухайн үед шууд шийдээд явна гэж С.Эрдэнэ сайд мэдээллээ.
Эх сурвалж:www.polit.mn