
Ц.БАЯР
Монгол орон даяар Авто зам барилгын ажлыг эхлүүллээ. Энэхүү ажлын хүрээнд Ховд, Завхан, Орхон, Дорнод, Сэлэнгэ аймаг болон нийслэл гэсэн нийт 6 газар авто зам барилгын ажлын албан ёсны нээлтийн ажиллагаа боллоо. Нийслэлийн Авто замын газраас энэ онд улсын төсөв, хөгжлийн банк, нийслэлийн төсөв, авто замын сан болон концессоор 33.3 км авто зам 745 урт метр гүүр шинээр барьж , 61,3 км авто зам 84 урт метр гүүрийг өргөтгөн шинэчлэх юм.
Эх сурвалж:www.zms.mn