Ч.Хүрэлбаатар: МАН, МАХН энэ сонгуульд ялахаас өөр гарц байхгүй

2016-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

Ч.Хүрэлбаатар:

-МАН, МАХН-тай хамтарч Эх орончдын өдрийг тэмдэглээд сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хоёр намын ажлын хэсэг 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд хамтарч оролцох талаар хэлэлцээр хийлээ. Нийт 10 гаруй удаа хэлэлцээр хийсэн.

-Хэлэлцээрийн гол зарчим юу байсан бэ?

-Гол асуудлуудаа тохиролцоно, үлдсэн асуудлаа дараагийн уулзалтаар ойлголцоход дөхөм болж ажиллана гэсэн зарчимтай байв. Бид өчигдөр (уржигдар) оройн байдлаар ойлголцоогүй асуудалдаа цэг тавилаа.

-Хэлэлцээрийн үр дүн юу байв?

-Эхний асуудал УИХ-ын сонгуульд оролцох квот байв. УИХ-ын сонгуульд МАХН тойрогт 15, жагсаалтад 10 нэр дэвшигч буюу нийт 25 хүнийг, МАН тойрогт 33, жагсаалтад 18 хүнийг буюу нийт 51 хүнийг тус тус нэр дэвшүүлнэ. Хоёрдугаарт, хариуцлагаа хамтдаа үүрэх, амалсан амлалтуудаа хамтдаа хэрэгжүүлэх, тууштай ажиллах, эвслийг бат бэх байлгах, тогтвортой ажиллуулах үүднээс УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг квотоос гадуур хоёр намаас ээлжлэн нэр дэвшүүлнэ гэдэг зарчимд нэгдсэн.

-Квотоос гадуур гэдгийг юу гэж ойлгох вэ?

-Монголын ард түмэн МАН, МАХН-ын эвсэлд санал өгч ялалт байгуулсан тохиолдолд УИХ, Засгийн газрын бүрэлдэхүүнийг сонгуулийн бодит үр дүнд үндэслэн байгуулна гэж тохирсон. Харин орон нутгийн сонгуулийн тухайд эвсэл болж оролцоно. Ингэхдээ 2012 оны тухайн орон нутгийн сонгуульд намуудад өгсөн санал, ИТХ дахь суудлын тоог харгалзан намын байгууллагууд харилцан тохиролцоно гэж заасан. Мэдээж ИТХ-ын дарга, Засаг даргын асуудал гарна. Энэ нь сонгуулийн үр дүнд үндэслэнэ. Нэг үгээр хэлбэл, энэ эвслийн цаана юу явж байна вэ гэхээр Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьдрал  хүндэрсэн, улсын өрийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ нөхцөл байдалд МАН, МАХН улс төрийн хариуцлагаа өндөржүүлж энэ сонгуульд ялахаас өөр гарц байхгүй. Ингэж байж улс орон, ард түмний нийтлэг эрх ашиг хангагдана гэдэг үүднээс энэхүү хэлэлцээрийг хийсэн.

-Эвслийг хэн удирдах вэ?

-Эвслийг удирдах Удирдах зөвлөл нь 50:50 хувийн харьцаатай байна. Эвслийн тэргүүн нь УИХ-д хамгийн олон суудалтай МАН-ын дарга, Удирдах завлөлийн дарга нь МАХН-ын дарга байна гэдэгт санал нэгдсэн.  Мөн улс төрийн бүх төрлийн хэлмэгдүүлэлтийг зогсоохын төлөө, хамтраад сонгуульд орж байх үед манай эвслээс аль нэг нэр дэвшигч, субъектыг сонгуульд оролцуулахгүй байх асуудал гарвал хоёр нам хамтарч тэмцэнэ гэдэгт санал нийлсэн.  Улс төрийн хүчин эвсэж сонгуульд оролцох гэж байгаа учраас нарийн зүйлүүдийг тусгасан эвслийн гэрээ гэж байгуулагдана.

 

Ч.Улаан: ЦААШИД ХОЁР НАМ НЭГДЭХ АСУУДАЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Ч.Улаан:

-2016 оны УИХ болон нийслэл, аймгийн ИТХ-ын сонгуульд хоёр нам нэг субъект болж ажиллах ажлын хэсэг хуралдлаа. Асуудлаа үндсэнд нь тохирч, нэг ойлголцолд хүрсэн. Ажлын хэсгийн ахлагч нар яригдсан зүйлээ тэр даруйд нь баталгаажуулж явсан. Ингэснээр хоёр намын удирдах дээд байгууллагууд зарчмын шийдвэрээ гаргах л үлдлээ. Хуульд заасны дагуу удирдах дээд байгууллагууд  эвсэх эсэх тухай шийднэ. Дараа нь эвслийн Удирдах зөвлөлийг байгуулж, мөрийн хөтөлбөрөө боловсруулж Сонгуулийн ерөнхий хороонд өгнө. Ажлын хэсгүүд байр сууриа нэгтгэсэн хэд хэдэн асуудал бий. Энэ сонгуульд хамтарч оролцвол амжилттай оролцох магадлал өндөр байна гэж үзсэн. Бидний энэ хамтын ажиллагааны үр дүнгээс хамаараад цаашид хоёр нам нэгдэх асуудал үргэлжлэн яригдана. Тиймээс том ажлын гараа эхэллээ гэж үзэж байгаа. Цаашдаа эвслийн гэрээг намын удирдлагууд байгуулна.  Сонгуульд эвсэж оролцох ажил эрчимтэй эхэллээ гэж хэлж болно.

-Эвслийн гэрээг хэзээ байгуулах вэ?

-Ч.Хүрэлбаатар:

-МАН-ын Бага хурал эхэлж байна. Мөн МАХН-ын Бага чуулган хуралдана. Ингээд эвсэж оролцох тухай асуудлаа хэлэлцэнэ. Хамтарч оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцээд энэ сарын 20-ны 18:00 цагаас өмнө бүртгүүлэхээр холбогдох байгууллагад нь өгнө. Түүнээс өмнө бүх шийдвэр гарсан байх ёстой.

-СЕХ-нд эвслийн мөрийн хөтөлбөр гэж бүртгүүлэх үү?

Ч.Улаан:

-Сонгуульд оролцох нам, эвсэл энэ сарын 30-ны дотор бүртгүүлэх ёстой. Түүнээс наана хийх цаг хугацааны ажил бий. Хэрэв эвсэж оролцохоор бол эвслийн гэрээ, түүнээс нэр дэвшүүлэх журам, мөрийн хөтөлбөрийг боловсруулах ёстой. Иймд энэ сарын 20-ны дотор мөрийн хөтөлбөрөө аудитын газар өгсөн байх ёстой. Энэ хугацаанд ажлаа амжуулна. Бага хурал, Бага чуулганаас эвсэх тухай зарчмын шийдвэрээ гаргаж эвслийн Удирдах зөвлөлийг байгуулж, даргаа сонгоно.

-Намын нэрийн жагсаалтад 18:10 гэсэн харьцаатай нэр дэвшүүлэх нь. Яаж дарааллуулах вэ?

Ч.Хүрэлбаатар:

-Энэ тухай нэлээд ярьсан. 3:1 гэсэн үндсэн зарчмаар явна байх.

Ч.Улаан:

-Бүх зүйлийг нэгбүрч­лэн яриагүй, тийм бололцоо байгаагүй. Зарчмын тохироо хийсэн. Цаашид нарийвчлан тохирно. Сууриар нь харвал 2:1 гэсэн харьцаагаар явах нь.

-Эвсэл ямар нэртэй байх вэ?

Ч.Хүрэлбаатар:

-Эцсийн байдлаар шийдээгүй. Гэхдээ санал солилцсон хувилбарууд байгаа.

Ч.Улаан:

-Санал нэгдсэн хувил­барууд байгаа ч одоо зарлах боломжгүй. Удирдах дээд байгууллагаар шийднэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

22 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

33 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

39 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин