04 сарын 19-ны өдрийн зурхай

2016-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 4 сарын 19, Ангараг гараг. Билгийн тооллын 13, Харцага одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 01 минутад мандан, 19 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тариалангийн хур буух улирал 23 цаг 43 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Хонь

Өнөөдөр нар Үхрийн орд руу хөдөлж эд мөнгөний салбарт гэрэл гэгээгээ цацарна. Яг одоо танд найдвартай байдал, хөдөлгөгч хүч хэрэгтэй байна. Өмч хөрөнгө хуримтлуулахад илүүтэй анхаарах хэрэгтэй. Шаардлагагүй зүйлс худалдан авч зөвхөн өөрийгөө бөөцийлөх хэрэггүй. Сэтгэл хангалуун байдлыг мэдрэхэд мөнгө хэрэггүйг ойлго. Өөртөө итгэлтэй байж, эерэг зан чанарын ачаар өөрт тохирох чиглэлээ сонгоно.

Үхэр

Их үдээс өмнө амьдралынхаа үйл явцыг тодорхойлно. Мөн ихэнх цагаа гэртээ өнгөрөөх бололтой. Учир нь аливаа асуудлаас болоод төрсөн өдрөө мартаж магадгүй. Гэхдээ таны ойр дотны хүмүүс танд маш их сэтгэлийн дэм өгөх нээ. Шийдвэр гаргахад амаргүй зүйл тохиолдоно. Гэсэн ч аливааг бодитоор харж, зөн совиндоо итгэ. Хүрээлэн буй орчиндоо зохицох шаардлага гарна. Хэн нэгэнтэй дотночилон илэн далангүй ярилцахад таатай байх болно.

Ихэр

Олон нийтийн уулзалт, арга хэмжээ өдрийн ихэнхийг авах бөгөөд цагаа зөв зохицуулах хэрэгтэйг сануулъя. Таньд дарамттай санагдаж буй ажлаа эртхэн дуусгаж, гэртээ харьж амар. Өнөөдөр маш олон хүнтэй уулзах болно. Улс төр сонирхдог бол ямар нэг компанит ажилд хамрагдаж, мэтгэлцэхурлагийн клубт яв. Өөрийн үзэл бодлоо нээлттэй байлгаж, сонгуулийн компанит ажлын талаар судалж мэдсэнээртаны нэр хүнд өсч, ажлын шинэ боломж гарч ирнэ.

Мэлхий

Өөрчлөлт ирж байна. Найз нөхдийн ашиг сонирхол идэвхжинэ. Цаг агаар сайжирч байгаа учраас гадагшаа гарч тоглож цэнгэх цаг ирж байна. Гэхдээ хоол ундны зүйлийнхээ хэрэглэх хэмжээний талаар бодолтой байх хэрэгтэй. Зарим нэг зүйлийг хэтрүүлэн хэрэглэх магадлалтай. Жилийн бараг дөрвөн сар өнгрчихлөө. Тиймээс санхүүгийн зорилт, туйлын хүсэл, ирээдүйн зорилгоо эргэцүүлэн дүгнэж үзэх хэрэгтэй.

Арслан

Элбэг дэлбэг, бүх зүйлсээр хангалуун байна. Томоохон зүйлийг гартаа авахыг урьд өмнө нь ингэтлээ их хүсч байгаагүй. Ажил мэргэжилдээ бүхнээ дайчил. Одоо хашиж буй албандаа сэтгэл дундуур байгаа бол өөрт тохирох таалагдах ажил эрж хайгаарай. Алдах зүйл огт үгүй. Ирэх дөрвөн долоо хоногийн хугацаанд дээд албан тушаалтнуудын танилын тоо нэмэгдэнэ. Хүссэн хүсээгүй та олны дунд орж, тэдний нүдэнд өртөж үүрэг хариуцлага хүлээнэ. Өөрийн зөв гэсэн зүйлээ хий.

Охин

Мягмар гариг. Өнөөдөр олон нитийн арга хэмжээнд оролцох, хандив цуглуулах болон худалдаа наймаа хийхэд азтай байх болно. Судалгаа шинжилгээний ажил хийх явцад олон шинэ зүйлийг сурах болно. Энэ нь таны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээс гадна таны багийхан таныг үнэлж удирдагчаараа сонгоход нөлөөлнө. Энэ үеийг ашиглан алс хол аялалаар явах захиалга өгч, эсвэл ойролцоо байгалийн сайханд амрах юмуу ямар нэг сургалтанд суугаарай.

Жинлүүр

Өмнөх ажлаа цагт нь дуусгах, шинэ адал явдал баримт хайхыг хүсч магадгүй. Нарийн зүйлээ шийднэ. Шинэ төлөвлөгөөгөө эрчимтэй эхлүүл. Гэхдээ нарийн төвөгтэй зүйлийг албадан хийх хэрэггүй. Бүх бизнесийн хэлэлцээ, аз туршсан ажилд хамтарсан нөөц бололцоогоо дайчилбал зам нь шулуун байна. Өөрөө уншилгүйгээр гэрээ хэлэлцээр бүү хий. Хуурмаг зантай, боломжийг ашигладаггүй, бахь байдгаараа байх нь таны үнэ цэнийг үгүй хийнэ. Гэхдээ та үүнийг хүсэхгүй.

Хилэнц

Зөн совин, уран сэтгэмж шаардсан ажил үйлс амжилттай, бүтэмжтэй. Харин логик, практик талаас хандах ёстой ажлаа хойшлуул. Одоо таньд тэр бүхэн дутагдаж байна. Хэрэгтэй гэснээ хийж, тэвчээртэй бай. Сар өнөөдөр үхрийн орд руу хөдөлж, бусадтай харилцах харилцаа холбоог тань ивээнэ. Хэрвээ хайрын харилцаанд оч дутагдаж байвал одоо л хөдөлж, гоёж гангалах цаг.

Нум

Мягмар гариг. Хүмүүстэй танилцаж, нөхөрлөх, гэр бүлийн харилцаа, шинэ сонирхолд тааламжтай өдөр. Хувийн харилцаандаа өөрчлөлт хийх нь таны амьдралыг үндсээр нь өөрчилж мэдэх юм. Ажил мэргэжлээ дээшлүүлэх сайхан боломж олдоно. Өдрийн ихэнхи цагийг зохион байгуулалтын ажилд зориулна. Харилцаа холбоогоо сайжруулах, материаллаг баазаа дээшлүүлэх гэх мэт. Хялбараар мөнгө олох сонирхолд бүү авт.

Матар

Хувийн ашиг сонирхлоо хойш нь тавьж үүрэг хариуцлагаа үр дүнтэй чанартайгаар гүйцэтгэх цаг. Гэр бүлийн дотоод асуудал ялангуяа бяцхан гишүүдтэй холбоотой асуудал тэргүүнд тавигдана. Гэр бүлийн асуудал нилээн хэцүү байх ч өгсөн авсан зүйлс тэнцүү байна. Матарын  ордны  гоонь эрчүүдийг үдэшлэгт явах, бусадтай танилцан уулзах, болзоонд явахад зоригжуулж өгнө.

Хумх

Та маш ихийг хийхээр төлөвлөж байгаа. Уулзалт болзоогоо хүртэ мартаж магадгүй. Чухал хурал, болзоонд цагтаа очихын тулд сэргүүлэг тавих нь хамгийн ухаалаг арга. Мөн эдийн засаг, бизнесийн будлианы учир тайлагдаж, тун удахгүй тодорхой болно. Мөн таны ойлгоогүй, эсвэл хоцорсон гэрээ хэлэлцээр гэнэт дахин гарч ирэх магадлалтай.

Загас

Мягмар гараг. Ном зохиол бичих , сурах мөн богинохон бизнесийн аялал хйих зэрэг нь бүтээмжийг бий болгож ашиг авчирна. Эдгээр үйл ажиллагаанууд дээр мөн олон тооны амьдралын тань хэв маяг нэмэгдэнэ. Оддын нөлөөгөөр танд мөрөөдөмтгий байдал ирэх учраас өөрийн төрөлхийн заяасан  уран зөгнөлөө дураар нь тавихад гэмгүй. Энэ сард таны уран  сэтгэмж, урам зоригийг магтах болно. Харин бодит байдал дээр тэдгээр нь хуурамч зүйл болохыг та гадарлана.

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг UB лавлах 1617-оос авна уу.

Чөлөөт сэтгүүлчийн хараат бус индэр “Плюма” платформ

Хараат бус сэтгүүл зүй бол нийгмийн толь юм. Өнөөгийн нийгэмд сэтгүүлч хэн нэгнээ

2 цаг 34 мин
Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Ерөнхий сайд Г.Занданшатарыг шинэхэн Засгийн газрынхаа бүтцийг УИХ-аар хэлэлцүүлэхт

2 цаг 34 мин
Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Өчигдөр 06 цаг 25 мин
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Өчигдөр 06 цаг 15 мин
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Өчигдөр 06 цаг 10 мин
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Өчигдөр 06 цаг 05 мин
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Өчигдөр 06 цаг 00 мин
16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

Уржигдар 19 цаг 10 мин
Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Уржигдар 17 цаг 47 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Уржигдар 14 цаг 20 мин