СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч улсын байцаагчаас болгоомжил

2016-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг хууль бусаар ашиглан, өөрийгөө улсын байцаагч гэж танилцуулан иргэд, аж ахуйн нэгжийг залилан мөнгө  авсан хэрэг удаа дараа гарсаар байна. Аж ахуйн нэгж, иргэдийн гомдлоор илэрсэн уг хэргийн талаар Цагдаагийн хэлтэст хандаад байгаа билээ.  Харин МХЕГ-аас иргэд, аж ахуйн нэгжид энэ мэт төрийн хяналтын байгууллагын нэр барьж, залилан хийж яваа гэмт этгээдүүдийн арга мэхэнд өртөхгүйн тулд доорхи сэрэмжлүүлгийг хүргэж байна Үүнд:

1.Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон удирдамжтай шалгалт хийх болон зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо аж ахуй нэгж байгууллагадаа заавал урьдчилан мэдэгддэг гэдгийг сана.

2. Аж ахуй нэгж байгууллагад торгууль шийтгэврийг тавихдаа Төрийн банкны дансанд төвлөрүүлдэг. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хяналтын нэг ч байцаагч гар дээрээ бэлэн мөнгөөр торгууль шийтгэвэр авдаггүй. Харин мөнгө тушаасан баримтыг нь тухайн албан байгууллагаас аваад шийтгэврээ бичээд нэг хувийг тухайн аж ахуй нэгжид хүлээлгэж өгдөг.

Иймээс мэргэжлийн хяналтын нэрийг барьж мөнгө нэхэж байгаа асуудлууд гарч, хувийн дансны дугаар өгвөл үйл явдлыг баталгаажуулж, МХЕГ1800-1286, 264786, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарын утсанд яаралтай холбогдож мэдээлэл өгөхийг хүсч байна.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

22 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

33 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

39 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин