Оюуны бэрхшээлтэй сурагчдын сурах орчинг олон улсын стандартад нийцүүлнэ

2016-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.ДАЯН

Монголын аутизмын холбоо 55 дугаар тусгай дунд сургуультай хамтран Австралийн Засгийн газрын шууд тусламжийн хөтөлбөрийн хүрээнд 26 мянган австрали долларын санхүүжилтээр “Аутизмтай болон оюуны бэрхшээлтэй сурагчдын ээлтэй сурах орчныг тусгай сургуульд бүрдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна. Төсөл үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх аж. Аутизмтай болон оюуны бэрхшээлтэй сурагчдад зориулсан тусгай анги танхимыг шинээр байгуулах. Үүнд, анги танхимыг бүлгээр хичээллэх, бие даан хичээллэх, багш сурагчтай ганцаарчлан ажиллах, тоглох гэр зэрэг хэсэгт хувааж, уламжлалт зохион байгуулалтыг өөрчилж, аутизмтай сурагчдад ойлгомжтой орчинг бүрдүүлнэ. Тус ангид хичээл орж байгаа байдлыг хажуугийн өрөөнөөс багш, эцэг эхчүүд харах боломжтой ба үнэлгээ хийхэд ач тустай юм.

Аутизмтай ба бусад оюуны бэрхшээлтэй сурагчдад зориулсан тайвшруулах мэдрэмжийн өрөөг шинээр байгуулах. Үүнд, хараа, сонсгол, хүртэх мэдрэхүй нь хурц байдгаараа онцлогтой аутизмтай хүүхдүүд тархины ба мэдрэхүйн ачааллаа хөнгөлж, завсарлага авч, тайвшрах боломжийг бүрдүүлнэ. Тус өрөөнд төрөл бүрийн гэрэл, өнгө, дүрс, материал, тоглоом ашиглан хүүхдийн мэдрэмжийг өдөөх болон тайвшруулах орчинг бий болгосон юм.

Бага ангийн багш нарыг аутизмын тухай цуврал сургалтад хамруулах. Үүнд аутизмтай болон оюуны бэрхшээлтэй бага ангийн сурагчдад хичээл ордог 55 дугаар сургуулийн бага ангийн бүх багш нарт зориулж Монголын аутизмын холбоо аутизмын тухай цуврал 14 сургалтыг долоо хоног бүр зохион байгуулж байна. Сургалтыг тус холбооны ажилтнуудаас гадна гадаадын мэргэжилтэн багш нар хөтлөн явуулж байгаа ба одоогоор найман сургалт явагдсан байна. Сургалтын сэдвүүдэд аутизмтай сурагчдын харилцааны онцлог, хэл яриагүй аутизмтай сурагчтай хэрхэн харилцаа тогтоох, аутизмтай сурагчдад тохиромжтой анги танхимыг хэрхэн зохион байгуулах, ямар хэрэглэгдэхүүн хэрэглэж, хэрхэн ашиглах гэсэн сэдэв багтсан байна.

Аутизмтай сурагчдын сурах онцлогийг харгалзан хичээлийн хэрэглэгдэхүүн бэлтгэх. Үүнд хараагаараа мэдээллийг хүлээж авч сурдаг аутизмтай сурагчдад зориулан хичээлийн хуваарь, хийх даалгавар, өдрийн дэглэм гэсэн мэдээллийг зурагт үзүүлэнгийн хэлбэрт оруулсан. Үүний тулд гадаадаас шаардлагатай хэрэглэгдэхүүн, номыг худалдан авсан юм.

Аутизмтай сурагчдад зориулсан анги танхим, мэдрэмжийн өрөөний нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 14-нд Баянзүрх дүүргийн 55 дугаар сургууль дээр боллоо. Үйл ажиллагааг нээж Монголын аутизмын холбооны гүйцэтгэх захирал Л.Алтангэрэл хэлэхдээ “Шинээр байгуулсан анги, мэдрэмжийн өрөөг энэ хичээлийн жилийг дуустал туршилтын журмаар ашиглах бөгөөд ирэх хичээлийн жилд бага ангиуд бүрэн ашиглах болно. Энэ төслийн үр дүнд аутизмтай ба оюуны бэрхшээлтэй сурагчдын сурах орчин олон улсын стандартад нийцэж, аутизмтай хүүхдийн мэдрэхүйн, харилцааны ба сурах онцлогт тохирсон орчин бий болсноор сурагчдын амжилт ахиж, багш нарын бүтээл сайжирна гэж итгэж байна. Төсөл бага ангийн сурагчдад төвлөрч байгаа нь аутизмтай ба оюуны бэрхшээлтэй хүүхэд бага насандаа тохирсон сургалт авах нь цаашдын хөгжлийн үндэс суурь болдогтой холбоотой” гэв.

Монголын аутизмын холбооны тэргүүн Б.Батбаяр, 55 дугаар сургуулийн захирал Ч. Ганбилэг, Австралийн Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Шэйн Макенн нар тохижуулсан анги танхим, мэдрэмжийн өрөөг бэлэн болсныг тунхаглан тууз хайчиллаа. Мөн эцэг эхийн төлөөлөл аутизмтай хүүхдийн онцлог хэрэгцээнд тохирсон,  сурах ээлтэй орчин бүрдүүлэх нөхцөл бололцоог дэмжин санхүүжүүлж өгсөн Австралийн Засгийн газрын хамт олон болон төслийг хэрэгжүүлж байгаа Монголын аутизмын холбоо, 55 дугаар тусгай дунд сургуулийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийллээ.

Эх сурвалж www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

22 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

33 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

39 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин