Ч.Улаан: НӨАТ-аар иргэдийн хяналтыг бий болгоно

2016-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

Төсвийн байнгын хорооны ажлын албаныхан өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Гааль, татварын ерөнхий газарт ажиллаж, энэ оны эхнээс хэрэгжиж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татвар болон холбогдох бусад хуулийн хэрэгжилтийн явцтай танилцлаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг хэрэгжиж эхлэх үед улсын хэмжээнд 12 мянган ширхэг кассын төхөөрөмж ашиглаж байсан бол одоо 36 мянга гаруй НӨАТ-ын баримт хэвлэгч кассын төхөөрөмж ашиглаж байгаа аж. Үүний 7700 ширхэг нь орон нутагт, нийслэлд 29 мянга орчим бий гэнэ. Гэхдээ төхөөрөмж тус бүрийг нэг аж ахуйн нэгж гэж ойлгох боломжгүй, томоохон хэмжээний байгууллага 200 хүртэлх тооны кассын төхөөрөмж хэрэглэж буй юм байна. Хуулийн хэрэгжилтийг бүрэн хангахын тулд улсын хэмжээнд 47 мянган ширхэг НӨАТ-ын баримт хэвлэх төхөөрөмж байх шаардлагатай гэсэн тооцоог холбогдох байгууллагуудаас гаргажээ. Хуулиар НӨАТ-ын төлөгч хэмээн тодорхойлогдсон 50 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжүүд 100 хувь кассын төхөөрөмжтэй болсон бөгөөд төхөөрөмж нэвтрүүлэх зорилт 71 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин  жижиглэн худалдаа эрхлэгчид болон зах, худалдааны төвүүд кассын төхөөрөмж ашиглахгүй байгаа бөгөөд гүйцэтгэлийг 100 хувьд хүргэхийн тулд дахин 10 мянга орчим цэгт энэ төрлийн төхөөрөмжийг нэвтрүүлэх шаардлага бий гэж албаны хүмүүс хэлэв.

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд заасны дагуу төлсөн татварын 20 хүртэлх хувийг буцаан олгох, сугалаа хэлбэрээр идэвхжүүлэх хоёр төрлийн урамшууллын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ. Одоогоор улсын хэмжээнд нийт 43 сая ширхэг  НӨАТ-ын баримт хэвлэгдсэн гэдэг тооцооллыг Гааль, татварын ерөнхий газраас мэдээллээ. Системийн идэвхтэй хэрэглэгчийн тоо 603 мянга болж өсчээ. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш найман удаа сугалааны тохирлыг зохион явуулж нийт 86 мянга гаруй иргэнд 3.5 тэрбум төгрөг олгох үүрэг хүлээгээд байна.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль нь татварын системд хийж буй шинэчлэлийн эхлэл учраас татварын бусад хууль, эрх зүйн зохицуулалт, хэрэгжих механизм өөрчилж боловсронгуй болгох учиртай. УИХ-ын байнгын хороон дээр татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гарч, ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа. Хуулийн ач холбогдлыг өргөн агуулгаар нь үзвэл татварын бааз суурийг өргөтгөх, татварын систем, тогтолцоогоо эрүүлжүүлэх замаар улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, ард иргэд, хэрэглэгчдийн хяналтыг бий болгох юм. Тиймээс УИХ-ын Төсвийн байнгын хороо онцгой анхаарч ажиллаж байгааг зориуд дурдан хэлэх нь зүйтэй” гэв.

Төсвийн байнгын хороо энэ долоо хоногт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

22 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

33 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

39 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин