Дэлхийн ур чадварын олимпийн эрх өвөртлөх залуус Говьсүмбэрт өрсөлдлөө

2016-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Эх орны өнцөг булан бүрээс мэргэжлийн ур чадвараараа манлайлсан   суралцагчид Говьсүмбэр аймагт хоёр өдөр өрсөлдлөө. Дорнод, Налайх, Хэнтий, Өвөрхангай, алс баруун хязгаар Говь-Алтай аймаг зэрэг 15 аймгийн МСҮТ, политехник коллежийн 160 гаруй суралцагчид хүнд машин механизмын оператор, автын засварчны мэргэжлээр ур чадвараа сорьсон юм. Энэ удаагийн “Монгол ур чадвар-2016” тэмцээний ялагчид ирэх жил Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Дабид болох дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох эрх авах юм.

Хоёр төрлөөр зохиогдсон тэмцээний шалгаруулалтыг байр эзлүүлэх замаар биш онооны систем буюу олон улсын тэмцээний зарчмаар явуулж байгаагаар онцлог боллоо. Өөрөөр хэлбэл, эхний байруудад босго оноо тогтоосноор ур чадвартай л бол хэдэн ч хүүхэд тэргүүн байранд орох бололцоотой юм.

“Монгол ур чадвар-2016” мэргэжлийн улсын уралдааныг 10-н төрлөөр зохион байгуулж байгааг  Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан онцоллоо.

 

Энэ талаар тэмцээний шүүгч Н.Ганболд “Тэмцээнийг олон улсын жишгээр шүүсэн. 580 хүртэлх оноо авсан бол хоёрдугаар байр, 600-гаас дээш оноо авсан бол тэргүүн байр эзэлнэ. Суралцагчдын ур чадвар сайжирч байна. Энэ тэмцээнд ирснээрээ өөрсдийнхөө болон сургуулийнхаа ур чадварын түвшинг тогтоож аваад явж байна. Эндээс гарсан хүүхдүүдийг олон улсын тэмцээнд бэлтгэнэ” гэлээ.

Тэмцээний үеэр оролцогчид эксковаторын шанагаар бөмбөг оруулах, шүдэнзний модыг хайрцагт хийх, балны үзүүрээр компьютер асаах, пуужин хөөргөх гээд нарийн ур чадвар шаардсан үзүүлбэр үзүүлж хүмүүсийг гайхашруулсан юм.  Ингээд “Монгол ур чадвар-2016” тэмцээний ялагчдыг тодруулахад Автомашины цахилгааны ур чадварын тэмцээнд ШУТИС, МТС-ийн суралцагч А.Тэргэл түрүүлж, Говьсүмбэр политехник коллежийн суралцагч Э.Билгүүн тус коллежийн Б.Готов нар удаалсан юм. Эксковаторын операторын ур чадварын тэмцээнд Говьсүмбэр политехник коллежийн Буяннэмэх тэргүүлж, Mine Tech, ШУТИС МТС-ийн суралцагчид хоёр, гуравдугаар байрт шалгарлаа. Дугуйт ачигчийн төрөлд  Говьсүмбэр политехник коллежийн Мөнхнаст тэргүүлж, ШУТИС МТС-ийн Отгонбаяр, Говь-Алтай МСҮТ Бямбажаргал нь шалгарлаа. Мөн энэ үеэр тэмцээний шилдгүүд болон МСҮТ-ийн   шилдэг багш нарт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан шагнал гардуулсан юм. Тэрээр “Боловсролтой, мэдлэг, ур чадвартай Монгол хүн эх орны үнэт баялаг.  Бид иргэнээ хөгжүүлж, чадавхижуулж байж сая улс орноо хөгжүүлж чадна.  Монгол хүний мэргэжлийн ур чадвар,үнэлэмжийг дэлхийд үнэлүүлэх ажил чамлахааргүй үр дүн  хэдий ч иргэдээ нарийн мэргэжлийн чиглэлээр сургах, мэргэшүүлэх, сургалтын чанарыг сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа тул “Монгол ур чадвар-2016” мэргэжлийн улсын уралдааныг 10-н төрлөөр зохион байгуулж байна. Мэргэжлийн ур чадварыг сайн эзэмшинэ гэдэг зорилгодоо хүрэх гүүрээ барьсантай адил” гэдгийг онцоллоо.

15 аймгийн МСҮТ, политехник коллежийн 160 гаруй суралцагчид хүнд машин механизмын оператор, автын засварчны мэргэжлээр ур чадвараа сорьсон юм.

 

Монгол Улс ур чадвартай залуусын дэлхийн хэмжээний тэмцээнд анх удаа оролцохдоо гагнуур, токарь, мужаан зэрэг есөн төрлөөр ур чадвараа сорьж, тэндээс чамгүй арвин туршлага хуримтлуулж ирсэн билээ. Тиймээс ирэх жилийн дэлхийн ур чадварын олимпод хүч үзэх итгэл найдвар дүүрэн байгааг багш мэргэжилтнүүд тэмцээний үеэр хэлж байлаа.  “Монгол ур чадвар-2016” тэмцээн   Дархан МСҮТ-д хавтанцар наах, Улаанбаатарт Герман-Монголын хамтарсан МСҮТ-д гагнуурын тэмцээн, цаашид баруун бүсэд үргэлжлэх юм байна.

Тэмцээнийг орон нутгийг түшиглэн хийж байгаагаараа онцлогтой  бөгөөд Бразилийн ур чадварын тэмцээний оролцогчид өөрсдийн мэргэжлээр шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

22 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

33 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

39 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин