
Өдрийн өнгө
Аргын тооллын 4 сарын 17, Адъяа гараг. Билгийн тооллын 11, Их морь одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 04 минутад мандан, 19 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
Хонь
Ням гараг. Өнөөдөр анхаарлын төвд байхаас зайлсхий, тэгвэл чухал ажлаа хийж дуусгана. Энэ өдөр тулааны урлаг, иог, бясалгал, дасгал зэргийг сонирхоход тохиромжтой. Сэтгэл зүрхээ чагнах нь таны амьдралд амар амгаланг авч ирэх болно. Дотны хэн нэгэн өөр тийшээ нүүж магадгүй. Интернэт, гар утасны тусламжтайгаар байнага холбоотой байхыг хичээ.
Үхэр
Ням гараг. Удаан хугацаанд шийдэж чадаагүй ажлаа зохицуулахад дэвшил гарна. Уулзалт хэлэлцээрт явахад үр ашигтай. Саад бэрхшээлийг даван туулахад сайн нөхөд тусална. Мөн шаардлагатай үед бусдад өгч сур. Мөн хэрэгтэй зүйлээ бусдаас асууж тодруулахад буруудах зүйлгүй. Удаан уулзаагүй найзтайгаа санаандгүй тааралдана. Та шөнийн цэнгээний газар оръё гэж бодож байгаа бол хамгийн гол нь хүмүүстэй эв найртай харьц.
Ихэр
Яг одоо таны зорилго танд тохирох уу үгүй юу гэдгийг шийдэхэд хамгийн тохиромжтой үе. Танилын хүрээ өргөжих болно. Ямар нэг харицлагатай ажил хүлээж авахаас өмнө амьдралаа тал бүрээс нь бодолцож, хайртай хүндээ хангалттай цаг гаргаж чадаж байгаа эсэхээ сайтар бодолц. мөн мөнгө амьдралд ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг бодолц. Эцэг эхдээ цаг гаргахаас битгий татгалзаарай.
Мэлхий
Ням гараг. Сар эв найрамдалтай загасны ордыг дайран өнгөрч байгаа тул таатай өдөр байх болно. Нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүстэй уулзах уулзалт сэтгэл хөдөлгөм байх болно. Илүү их мэдлэг олж авах, мэдлэгийн хүрээгээ өргөжүүлэх хүслээ дага. Бизнесийн хувьд ашигтай байх болно. Худалдаж авах, зарах болон худалдаа наймаа хийхэд сайн цаг. Хэрэв та энэ салбартаа шинэ хүн бол олон талын зөвлөмж, мэдлэгийг олж авах болно.
Арслан
Ням гараг. Гадаадад мэргэжлээрээ ажиллах боломж тохионо. Аялал жуучлал олонтаа хийдэг.Арслангийханд хилийн чанадад боломжийн ажил олдож, тэндээ очиж амьдрахаар шийдэж магадгүй. Үзэл бодлоо тэлж, адал явдлаас илүүтэйгээр олон сайн тал бий гэдгийг ойлгоно. Хэцүү бусдыг хөгжөөж баясгах гэж бүхнээ зориулж байгаа бол өөртөө илүү их ачаа нэмж байна гэсэн үг. Та тэднийг хэзээ ч баярлуулж болно шүү дээ.
Охин
Ням гариг. Гэрээ хэлэлцээр, түншлэлийн харилцаа амжилттай байх болно. Үйлчлүүлэгчидтэйгээ харилцах харилцаа таатай байх бөгөөд үүний ачаар таны ажил амжилттай дуусах болно. Ажлынхантайгаа өөрийнхөө үзэл бодлоо солилцож аль болох нээлттэй байхыг хичээ. Багаар хамтран ажиллаж байгаа бол бусаддаа анхаарал тавь. Хэрвээ аялал зугаалгаар эсвэл болзоонд явахаар шийдсэн бол яг одоо энэ бүхнийг төлөвлөхөд маш таатай өдөр байх болно. Ямар ч ажил саадгүй бүтнэ.
Жинлүүр
Ням гараг. Өнөөдөр таны хувьд харилцаа холбоо тэнцвэртэй байх нь. Магадгүй таны бие сульдаж, гурван долоо хоногийн дараа хэвийн болно. Жинлүүрийнхэн хамт олонтойгоо харилцаа сайтай байж, тэдэнд урам өгнө. Магадгүй сонирхолтой байдлаар оюун санааны төлөвшил олгоно. Таны ямарваа нэгэн зүйлийг маш сайн бодож байж шийдвэр гаргадаг заг тань хамтрагчид тань таалагдана.
Хилэнц
Өнөөдөр өчигдрөөс илүү урам зоригтой байна. Буд гараг хонины орд руу хөдөлж, ангараг нь таны болон бусад хүний мөнгийг илтгэдэг нарны 8-р гэр рүү явна. Хилэнцүүд хэнээс ч илүү нөхцөл байдлыг зохицуулах авъяастай. Итгэж, хүндэлдэг хүмүүстэйгээ хамт байх н ь нэг ёсны урамшуулал. Таныг найдвартай хүмүүс дэмжиж байгаа. Энэ өдөр найз нартайгаа хамт байвал цаг амархан өнгөрнө.
Нум
Ням гариг. Үйл явдалд хөнгөн хуумгай байдлаар хандах, бусдыг үл ойшоох нь нэр хүндийг тань сэвтүүлэх шалтгаан болно. Олон хүнтэй харьцах, наргиж цэнгэхээс татгалз. Бусдын нөлөөнд автаж болзошгүй байгаа тул болгоомжил. Аалз зүүдлэх нь гэр бүл салах эсвэл өвчин тусахын зөн. Өнөөдөр агаар салхинд гэр бүлээрээ гарч өнгөрөөхийг хичээх хэрэгтэй.
Матар
Ням гараг. Загасны ордонд байрлаж байгаа сар таны харилцаа холбоог идэвхжүүлэнэ. Гэрээсээ ажлаа явуулдаг бол сэтгэл зүй дээш доош давалгаалж орлого хэлбэлзэнэ. Та нарын ихэнх нь одоогоор буруу талбарт байна. Битгий цөхөр, идэвх санаачлагатай бай. Өөрийн бизнесийн сурталчилгааг явуулж, ирээдүйн үйлчлүүлэгчдээ дуудан өөрийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд өргөнөөр хүргэхийн тулд цахим хуудас нээ.
Хумх
Ням гараг. Санаа тавьж, халамжилдаг хүмүүстэйгээ уулзахад сайн өдөр. Хайртай хүндээ санаа зовж, ажлын хуваарьтаа өөрчлөлт оруулж магадгүй. Буд гараг таны харилцаа холбооны салбар луу шилжин нүүснээр та бие даан алхам хийж, бусадтай зөвлөлдөхдөө тааламжтай байх болно. Амьдарч буй орчноо өөрчлөх, эсвэл нутагтаа очиж цагаа сайхан, сонирхол татам өнгөрөөх бололтой.
Загас
Ням гараг. Од эрхэсийн нөлөөгөөр өнөөдөр өөдрөг үзэл зонхилсон өдөр байна. Бүтээлч байдал тань ихэснэ. Сайн суралцагч байж худалдааны заль мэх, будлианыг амархан тайлбарлах аргыг олж, хэн нэгнээс үүнийг зааж өгөхийг хүсэмжил. Та өнөөдөр гадаад төрхөө өөрчилж хүсэмжил. Та өнөөдөр гадаад төрхөө өөрчилж чадсанаар таны талаар таагүй бодолтой явдаг хүний атаархлыг төрүүлнэ. Энэ нь танд ирэх гэж буй сад тотгорыг бага болов арилгаж байгаагий шинж.
Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.