
Өдрийн өнгө
Аргын тооллын 4 сарын 16, Санчир гараг. Билгийн тооллын 10, Үнэг одтой, шар луу өдөр. Өдрийн наран 6 цаг 06 минутад мандан, 19 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.
Хонь
Эсрэг тэсрэг зорилго, зөрчилт байдлаас болж ядрах бололтой. Үйл хөдлөлийн Ангараг гараг шилжин хөдөлж, аливааг шинэчлэх зохион байгуулах чадвар тань сэргэнэ. Өдөр тутмын ажлаа илүү сайн хийх, олон төрлийн зүйлийг туршиж үзэх нь зөв замыг сонгоход тусална. Цаг үрсэн зугаа, цэнгэлээ хойшлуулж, эрч хүчтэй, оргилсон мэдрэмж төрүүлсэн хүмүүстэй хамт яв. Ууланд авирах, морь унах зэрэг аз сорьсон хобби сонирхож эхлэх бололтой.
Үхэр
Маш олон үхрүүдийн нуруун дээр үүрэг хариуцлага байсаар л байна. Ажлаа зохицуулахыг хичээгээрэй. Удаашруулах сунжруулахаасаа өмнө дуусгах хэрэгтэй. Ингэснээр эрч хүч урам зоригтой байдал бий болно. Хамт олноороо ажиллах төлөвлөгөөнд идэвхтэй оролц. Өөр газраас ажиллах санал ирнэ. Гэр бүлийхэнтэйгээ спорт үзэж, хэн нэгэн тань буруу зүйл хйисэн бол тусалж, цагийн тэдэндээ зориул. Хөгжим сонсон уран зураг сонирхож, шүлэг зохиох зэргээр цагийг зугаатай өнгөрөөж яагаад болохгүй гэж.
Ихэр
Таны сэтгэл хөдлөл маш өндөр байх бололтой. Хэрвээ хайртай хүнтэйгээ санал зөрөлдвөл өөрийнхөө талаар бодохоосоо илүү түүний юу хэлэх гээд байгааг анхааралтай сонс. Магадгүй таны ойлголт бүхэлдээ өөрчлөгдөж мэднэ. Зүгээр л уучлалт гуй. Таны бусдыг удирдах чадвар өндөр байгаа бөгөөд ойлгож чадвал та амжилтанд хүрэх болно. Өөрийн нэр төрөө хамгаалахын тулд олон нийтийн дунд сэтгэл хөдлөлөө барь.
Мэлхий
Эргэлзээ төрүүлээд байсайн зүйлийн шалтгаан тодорхой болж ирнэ. Бодож байсан хувийн зорилго чинь биелж магад. Гэр бүлийн зарлага өндөр байх болно. Байраа солих шаардлагатай хүмүүсийн хувьд амьдрах газар олоход хэцүү байж болох юм. Хэрэв та тэвчээр гаргах юм бол таны бололцоонд таарсан боломжийн ойр орчинтой газар олдох болно. Гэхдээ хүсэлт гаргасан хүмүүс таны шалгуурт таарахгүй бололтой.
Арслан
Эрүүл мэнд, бие махбодио анхаарч, сэтгэл хөдлөлөө дарахыг хичээгээрэй. Хичнээн их хүсч байлаа ч харшил болох зүйлд ойртосны хэрэггүй. Өөрийгөө хянахад хэцүү байж мэдэх тул тэсвэр хатуужилтай байхыг хичээнэ үү. Тулааны урлаг танд тус болох байх. Танд оюуны хүч өгнө. Та ихийг сурч мэдээд зогсохгүй салбартаа сонирхолтой хүмүүстэй танилцаж холбоо тогтооно.
Охин
Бямба гариг. Сэтгэл зовоосон олон асуудалд таны эрч хүч, өөдрөг үзлийг бууруулах болно. Хэрвээ гэр орондоо засвар хийх гэж байгаа бол гэр бүлийнхээ гишүүдийн санал бодлыг сонсож тэдний санаанд тааруулахыг хичээ. Ажил дээрээ дуусгаагүй ажлаа гэртээ авчрах хэрэггүй. Энэ нь таны гэр бүлд таагүй уур амьсгал авчрах бөгөөд нэлээд дарамттай нөхцөл байдлыг үүсгэнэ. хайртай хүний тань орлогын хэмжээ нэмэгдэнэ. Энэ мэдээ таныг маш их баярлуулах болно.
Жинлүүр
Бямба гараг. Ажил, эрүүл мэнд тань амжилттай байна. Хүрээлэн буй орчин, ажилдаа анхаарал тавь. Сэтгэл санааны байдалдаа тохируулан ажил төрлөө зохицуулбал илүү үр дүнтэй. Ажилдаа очих замдаа цэцэг худалдан авч, амьдралынхаа тухай эргэцүүлж, өдрийг тааламжтай, бүтээлчээр өнгөрөө. Эргэн тойронд тань байгаа хүмүүсийн таагүй уур амьсгалаас болж ажлаа өөрчлөх талаар бодно. Гэхдээ нөхцөл байдлыг та зохицуулахгүй. Түрхэн зуурын асуудлаас үүдэн амьдарлын чухал асуудлаа өнгөц шийдэж болохгүй.
Хилэнц
Өнөөдөр та анхаарлаа хайр сэтгэлийн асуудал, хөрөнгө мөнгө болон хүүхдүүддээ хандуулах байх. Чухал яаралтай ажил, сэтгэл гонсойлгох санхүүгийн асуудлууд ундарна. магадгүй, хэт их зарлага таныг өрөнд унагаж мэднэ. Өөрөөр хэлбэ.л орлого зарлагаа сайн тооц. Стресс, сэтгэлийн дарамтаас сэрэмжил. Хилэнцүүд мөнгөтэй холбоотой асуудалд тайван тогтуун, бодитойгоор ханд.
Нум
Бямба гариг. Өнөөдөр од эрхэсийн байрлал танд таатай нөлөө үзүүлнэ. Магадгүй та энэ өдөр ирээдүйн амжилтынхаа эхлэлийг тавьж ч мэдэх юм. Юу ч тохиолдож байсан эхэлсэн зүйлээ бүү орхи. Хойш бүү ухар. Шаргуу, зорилгодоо үнэнч, урагш тэмүүлсэн байдал танд амжилт аз авч ирэх болно. Гэрээсээ хол байгаа бол утасны дуудлага байнга шалгаж хайрттайгаа холбоотой байх хэрэгтэй. Та ямар ч ажил олсон бай сайн ажиллаж чадвал таны сэтгэл сана өөдрөг байх болно.
Матар
Бямба гараг. Дур булаам сугар гараг таны амьдралыг чилүүлэгч санчар гарагтай сөргөлдөнө. Хайр дурлал, мөнгөтэй холбоотой асуудлууд гарч ирнэ. Шаардлагатай зүйлс болон ухаангүй зарцуулалтдаа санхүүгийн хувьд зааглалт хийсэн нь дээр. Гэсэн хэдий ч орлого орж ирэхэд бэрхшээлтэй болно. Зээлийн хүүгийн хугацаагаа сунгуулахаар хандахад тохиромжтой цаг үе биш. Төсөлд өөрийн бодол санааг илэрхийлэн хүчээ сорь.
Хумх
Бямба гараг. Хийх зүйл их хэрнээ хангалттай цаг хугацаа байхгүй байх нь стресс үүсэх гол шалтгаан болно. Бизнесийн уулзалт таныг дарамтад оруулж магадгүй. Зарим Хумх төгс байдлыг мэдрэхгүй байх боловч энэ өдөр танд тун таатай байна. Мөнгөний асуудал бол амьралын нэг хэсэг. Өөрийн төсвөө сайтар төлөвлөж, үнэ цэнэтэй гэж үздэг зүйлдээ анхаарлаа хандуул
Загас
Бямба гараг. Амьдралын санаа зовоосон хэцүү бүхэнтэй нүүр тулгарвал түүнд та хөл алдахгүй байж чадна. Та сүүлийн үед үргэлж цочиж аймшигтай нөхцөл байдалтай тулгарч байгаа нь таны сэтгэлийн хатгүй байгаа байдалтай тулгарч байгаа нь таны сэтгэлийн хатгүй байгаа байдалд оршино. Шийдвэр гаргахдаа өөрийнхөө зөн совиндоо итгэ. Урт хугацааны үр дүн авчрах ямар нэгэн санхүүгийн шийдвэр гаргах цаг биш. Санхүүгийн асуудлууд удахгүй сайнаар шийдэгдэнэ.