Он гарсаар улаанбурхан өвчнөөр нийт 59 хүүхэд эндсэн

2016-04-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Дөнгөж төрөөд улаан бурханы вакцинд хамрагдах ёстой  найм сар ч хүрээгүй нялх үрс  эл өвчний вируст өртөх нь нь өндөр байгаа тухай эмч нар мэдээлж байна. 2016 он гарсаар нийт улаанбурхан  өвчнөөр 59 хүүхэд энджээ. Нас барсан хүүхдүүдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдүүд  байжээ. Мөн улаанбурхны халдвараа даалгүй эндсэн хүүхдүүдийн 70 хувь нь архаг, хавсарсан өвчтэй байсныг ХӨСҮТ-өөс тайлбарлалаа. Өнөөдрийн байдлаар  улаанбурхны оноштойгоор хэвтэн эмчилгээ хийлгэж буй  700 гаруй хүн байна. Харин улаанбурхны халдвар нь хүндэрсэн 22 хүүхэд ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт, үүнээс хоёр нь зохиомол амьсгалын аппарт зүүжээ. БНХАУ-аас гаралтай улаанбурхны халдвар Монгол Улсад өнгөрсөн онд дэгдэж, одоог хүртэл намжихгүй байгаа юм байна. “ Урьд өдөр нь уушиг нь зүгээр байсан хүүхэд нэг хоногийн дотор уушиг нь устаж үхэлд хүргэх хэмжээнд хүргэж байна. Энэ нь уг вирус эмнэл зүйн хувьд хоруу чанар өндөр маш хурдан тархаж буй шинэ маягийн вирус. Тиймээс бидний зүгээс байнгийн 24 цагаар  жижүүрлэж эмчилгээг тасралтгүй хийж  эмчилж байна ” гэж ХӨСҮТ-ин Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Ц.Чинбаяр өнөөдөр /04.15 / ЭМСЯ-нд улаан бурхан өвчний талаар хийсэн мэдээллийн үеэр  онцолж байна. Цаашид энэ өвчнийг бууруулах эрчийг сааруулах талаар ЗГ болон яамнаас олон төрлийн арга хэмжээ авч байна. Нийтдээ 350 гаруй сая төгрөгийн вакцин,  багаж тоног төхөөрөмж, хангалт хийгээд байна гэж ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэлсэн.

Эх сурвалж:polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

30 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

41 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

48 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин