Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө жагсаал хийлгэхгүй

2016-04-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Монголын Үндэсний музейн захиргаанаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газарт музейн урд  хэсэгт  жагсаал, цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх хүсэлт ирүүлжээ.  Уг асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө жагсаал цуглаан хийлгэхгүй байхаар шийдвэрлэлээ. Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар “Монголын Үндэсний музей нь 55 мянга гаруй үзмэр, жилд 80 гаруй мянган үзэгчтэй. Сүүлийн жилүүдэд манай музейн урд талбайд иргэд жагсаал, цуглаан зохион байгуулж гэр барьж олон  хонох тохиолдол эрс нэмэгдсэн. Жагсагчид тухайн орчны эд хогшил, хөшөөг эвдэж, бие засах, гал түлэх, хоол хийх, хог хаях зэргээр бохирдуулдаг. Музейгээр үйлчлүүлж буй иргэд, ялангуяа бага ангийн сурагчдын багш, эцэг эхчүүд музей үзэх боломжоор хангах, аюулгүй байдлыг хангаж өгөх гомдол, хүсэлтийг удаа дараа ирүүлж байна” гэсэн юм.  Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны шийдвэрийн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргалаа. Захирамжаар  Монголын Үндэсний музейн үзмэрийг хамгаалах, үйлчлүүлж буй гадад, дотоод иргэд, олон нийтийн аюулгүй байдал, тав тухтай үйлчлүүлэх нөхцөл, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангуулах зорилгоор хэлмэгдэгсдэд зориулсан дурсгалын хөшөө орчимд жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод үүрэг болгосон байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

30 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

41 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

47 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин