Ховд хүртэлх тийзийн үнэ 175000 болж, гар тээш 35 кг-аар хязгаарладаг боллоо

2016-04-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ЦООМОО

Улаанбаатар-Ховдын чиглэлд том оврын агаарын хөлгөөр үйлдэх нислэгийн техникийн бэлтгэл ажил бүрэн хангагджээ. Улаанбаатараас Ховдын чиглэлд “МИАТ” компани Бойнг-737 агаарын хөлгөөр зорчигч тээвэрлэж, Ховдоос Увс, Баян-Өлгий аймгийн төвүүд рүү “Аэромонголиа” компани Фокер-50 онгоцоор хүргэх шинэ нислэгийн шалгалтын нислэг өнөөдөр /2016.04.14/ болох юм.  Харин энэ сарын 16-ны өдрөөс эхлэн хуваарьт нислэг үйлдэж эхлэх юм. 
Улаанбаатараас Ховд хүртэл тийзний үнэ дунджаар 175000 төгрөг байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар эхний нислэгийн билет борлуулалт 50 гаруй хувьтай байгаа аж. “Орон нутгийн нислэг нь олон улсын нислэгтэй адилгүй. Цаг нь тулж байж захиалга дүүрдэг. Тиймээс нислэг хийх өдөр суудал дүүргэлт сайн байх болов уу гэсэн хүлээлттэй байна” хэмээн “МИАТ” компанийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Д.Оюундэлгэр ярилаа.
Тус компани орон нутгийн нисэх буудлын билет бичигч нарыг сургалтанд хамруулж, орон нутгийн нисэх буудал хоорондын газрын үйлчилгээ, зорчигч бүртгэлийг хэрхэн явуулах бэлтгэл ажлыг хангаж дуусчээ. 
Аэромонголиа компанийн өмнө нь Улаанбаатар-Ховд, Улаанбаатар-Өлгий, Улаанбаатар-Улаангом чиглэлд дагнан нисдэг байсан нислэгийн тарифыг энэхүү хамтарсан нислэгийн тарифтай харьцуулахад бүх чиглэлдээ 40 хүртэл хувиар хямдарч байгаа аж. Мөн энэхүү хамтарсан нислэгийн бас нэг давуу тал нь өмнө нь Фокер-50 агаарын хөлгөөр нэг зорчигчийн гар тээшийг 15 хүртэл кг-аар хязгаарладаг байсан бол одоо том оврын агаарын хөлгөөр 35 кг хүртэл ачааг үнэгүй тээвэрлэх боломжтой болж байгаа гэдгийг Аэромонголиа компанийн Коммер эрхэлсэн захирал Н.Мөнхжаргал ярилаа. 

 Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

30 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

41 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

48 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин